.jpg)
Этүгэн их сургуулийн оюутны “Судлаач эмч нар” клуб (Research Doctors Club)-ээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оюутнуудын онолын мэдлэг, клиникийн сэтгэн бодох чадвар, багаар ажиллах ур чадварыг хөгжүүлэх зорилготой “ЭРҮҮЛ ФИЗИОЛОГИ” олимпиад 15 дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө.
.jpg)
Энэ удаагийн олимпиадад Эрүүл мэндийн сургууль, Нүүр ам судлалын сургууль, Сувилахуйн сургуулийн II–IV дамжааны нийт 58 багийн 180 оюутан “Онолын мэдлэг шалгах тест”, “Асуулт, хариултын багийн тэмцээн”, “Бодлого, клиникийн тохиолдол дээр багаараа ажиллах”, “Хүнд, дунд, хөнгөн түвшний асуулт–хариултын тэмцээн” гэсэн 4 үе шатаар мэдлэг, ур чадвараа сорин, эмнэл зүйн сэтгэмжээ хөгжүүлэн идэвхтэй оролцлоо.
Олимпиадын тэргүүн байранд Хүний их эмч мэргэжлийн 306 дугаар ангийн оюутан А.Мягмархорол, Д.Болортунгалаг, Т.Түмэннаст нарын бүрэлдэхүүнтэй “MR_DJ” баг; дэд байранд Хүний их эмч мэргэжлийн 201 дүгээр ангийн оюутан Т.Намуунцэцэг, А.Мөнгөнтуяа, Э.Оюундарь нарын бүрэлдэхүүнтэй “We got it” баг; гуравдугаар байранд Хүний их эмч мэргэжлийн 201 дүгээр ангийн оюутан А.Батзаяа, Ц.Намуунаа, Л.Мишээл нарын бүрэлдэхүүнтэй “Сканож” баг тус тус тэргүүлж, нийт оюутнуудын дунд зохион байгуулсан хөгжөөнт тэмцээнд Хүний их эмч мэргэжлийн 203 дугаар ангийн оюутан Ц.Энхжин, Хүний их эмч мэргэжлийн 206 дугаар ангийн оюутан Х.Нуржаусын, Хүний их эмч мэргэжлийн 601 дүгээр ангийн оюутан Л.Анхбаяр нар шалгарч, дурсгалын зүйлээр шагнуулав.
.jpg)
“MR_DJ” баг
.jpg)
“We got it” баг
.jpg)
“Сканож” баг
.jpg)
.jpg)
Олимпиадын үе шат, уралдаан тэмцээнийг шүүн дэнсэлсэн АУ-ы магистр, Research Doctors Club-ийн удирдагч багш Т.Мөнхжавхаа, АУ-ы магистр багш Г.Лхагважав, АУ-ы магистр багш Д.Мягмардорж нартаа болон олимпиадад идэвхтэй оролцсон нийт оюутнууддаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.
.jpg)
Research Doctors Club-ийн үе, үеийн гишүүддээ 15 жилийн ойн баярын мэндийг хүргэж, өөрсдийн нэрэмжит олимпиадыг жил бүр зохион байгуулалтын өндөр хэмжээнд уламжлал болгон тасралтгүй зохион байгуулж байгаад талархал илэрхийлье.
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)