“Шинжлэх ухаан ба уламжлалт анагаах ухааны практик” олон улсын эрдэм шинжилгээ, практикийн бага хуралд амжилттай оролцлоо.

Доржи Банзаровын нэрэмжит Буриадын Улсын Их Сургууль, “Дорно дахины анагаах ухааны төв”, Улсын бүсийн клиникийн эмнэлэг, Буриад Улсын Эрүүл мэндийн яам, Этүгэн их сургууль хамтран 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “Шинжлэх ухаан ба уламжлалт анагаах ухааны практик” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээ, практикийн бага хурал зохион байгуулав. Тус хуралд Этүгэн их сургуулийн Уламжлалт анагаах ухааны тэнхимийн багш, АУ-ны докторант Э.Даваадулам, АУ-ны магистр Б.Мягмардаш болон судлаачдын  илтгэлүүдийг хэлэлцүүллээ.

Хуралд хэлэлцүүлсэн илтгэлүүд:

1. «Хамба номун ханы буман зарлигаас хорин тавтын аймаг оршвой» зохиол дахь эмийн найрлага ба эмнэлзүйн хэрэглээний судалгаа

Исследование состава лекарств и клинического применения в сочинении «Из 25 аймаков по Буман-законам Хамба Номун Хана»

Cудлаачид: Б.Мягмардаш, С.Энхбаатар, Ө.Мягмарсүрэн, Э.Даваадулам, Т.Цэцэгдарь, Ш.Болд.

2. Цаг улирлын өөрчлөлт ба бие махбодийн зохицлын зүй тогтолыг Монголын уламжлалт анагаах ухааны үүднээс тайлбарлах нь

Объяснение закономерностей регуляции организма с точки зрения традиционной монгольской медицины в условиях сезонных изменений
Cудлаачид: Э.Даваадулам, Л.Мягмартүвшин, Э.Түвшинжаргал, О.Самбуу.

3. Монголын уламжлалт анагаах ухааны аарцаг, нурууны бариа заслын уламжлалт онол ба эмнэлзүйн үр нөлөөг харьцуулсан судалгаа

Сравнительное исследование традиционной теории и клинического эффекта массажа поясницы и крестца в монгольской традиционной медицине
Cудлаачид: Э. Даваадулам, Х. Цэнгэл, Ө. Хүслэн, З. Далайцэрэн.

|  Зураг 1. Доржи Банзаровын нэрэмжит Буриадын Улсын Их Сургууль, Дорно дахины анагаах ухааны төв, Улсын бүсийн клиникийн эмнэлэг,  Буриад Улсын Эрүүл мэндийн яам, Этүгэн их сургуулийн хамтарсан Уламжлалт анагаах ухааны олон улсын эрдэм шинжилгээний  хурал эхэлж байгаа нь.

|   Зураг 2. Этүгэн их сургуулийн Уламжлалт анагаах ухааны тэнхимийн эрдэмтэн багш, судлаачид, орчуулагч нар

|   Зураг 3. Сравнительное исследование традиционной теории и клинического эффекта массажа поясницы и крестца в монгольской традиционной медицине” сэдэвт илтгэлийг хэлэлцүүлж байгаа нь.

|   Зураг 4.  Уламжлалт анагаах ухааны  олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан  БУИС-ийн доцент  Миткинов Олег Эдуардович, Северо-Западный государственный медицинский унивэрситет, профессор  Хорошилов Игорь Евгеньевич болон бусад гадаадын хүндэт судлаачдад Этүгэн их сургуулийн нэрийн өмнөөс талархал дэвшүүлж байгаа нь

Уламжлалт анагаах ухааны тэнхимийн эрдэмтэн багш  Э.Даваадуламын зүгээс, Бид “Шинжлэх ухаан ба уламжлалт анагаах ухааны практик” олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд Уламжлалт анагаах ухааны тэнхим гурван судалгааны ажлын илтгэлээ амжилттай хэлэлцүүлж идэвхтэй оролцов. Мөн манай тэнхимийн багш, судлаачдын эрдэм шинжилгээний 5-н өгүүллэгийг Буриадын улсын их сургуулийн “Анагаах ухаан  ба эм зүйн” олон улсын сэтгүүлд нийтлэхээр болсон байна.

 Багш, судлаачдын баг Уламжлалт анагаах ухааны эмийн найрлагын судалгаа, Цаг улирлын зохицлын онол, Аарцаг–нурууны бариа заслын эмнэлзүйн үр нөлөөг хамарсан судалгаагаа олон улсын эрдэмтдийн өмнө танилцуулсан нь манай их сургууль, тэнхимийн судалгааны чадамж, шинжлэх ухааны үнэлэмжийг олон улсын түвшинд нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр орууллаа.

Хурлын үеэр Монгол, Орос, БНХАУ болон бусад орнуудын нэр хүндтэй эрдэмтэн судлаачидтай харилцан туршлага солилцож, уламжлалт анагаах ухааны онол, эмнэлзүйн хэрэглээ, судалгааны чиг хандлагын талаар өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүлсэн нь цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх таатай боломжуудыг нээж өглөө. Этүгэн их сургуулийн судлаачдын энэхүү амжилттай оролцоо нь Монголын уламжлалт анагаах ухааны судалгааг олон улсын эрдэм шинжилгээний түвшинд таниулах, салбарын шинжлэх ухаанч хөгжлийг хөхүүлэн дэмжих, цаашдын хамтын ажиллагааны суурийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гэж үнэлэгдэж байв.