“Basic Life Support–2025” олимпиад боллоо

Этүгэн их сургуулийн Анагаахын тэнхимийн дэргэдэх Research Doctors Club-ээс Эрүүл мэндийн сургууль, Нүүр ам судлалын сургууль, Сувилахуйн сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулдаг “Basic Life Support–2025” олимпиад хоёр дахь жилдээ 2025 оны 11 дүгээр сарын 17, 19-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.

“Basic Life Support–2025” тэмцээн нь оюутнуудын амилуулах суурь тусламжийн онолын мэдлэг, практик ур чадварыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн бөгөөд онолын мэдлэг шалгах тест, гэрийн даалгавар (“Анхны тусламж – Амь аврах 60 секунд” видео контент), асуулт, хариулт, гардан үйлдэл, тохиолдолд суурилсан гардан үйлдэл гэсэн тавaн үе шаттайгаар зохион байгуулагдав.

Олимпиадад Эрүүл мэндийн сургууль, Нүүр ам судлалын сургууль, Сувилахуйн сургуулийн II–IV дамжааны нийт 40 баг оролцож, амилуулах суурь тусламжийн мэдлэг, ур чадвараа сорин, бодит нөхцөлд ажиллах туршлага хуримтлууллаа.

Тэмцээний нийт дүнгээр The Helper баг тэргүүн байр, HoneyZ баг дэд байр, LittleDoctors баг гутгаар байранд тус тус шалгарлаа.

The Helper баг

Анагаах 201 анги А.Мөнгөнтуяа, Э.Оюундарь, Т.Намуунцэцэг, Т.Нандинбилэг

 

HoneyZ баг

Анагаах 201 анги Н.Номин-Эрдэнэ, Ц.Намуунаа, Ш.Амарбаясгалан, Л.Мишээл

 

LittleDoctors баг

Анагаах 204 анги М.Номинжин, Д.Нэмэхдулам, Ц.Отгонжаргал, Х.Анударь

 

Анагаах ухааны магистр Д.Мягмардорж, Г.Лхагвадорж, З.Нандин-Эрдэнэ, Улсын II Төв эмнэлгийн Эрчимт эмчилгээ судлалын резидент эмч Ц.Дуламсүрэн нар тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд ажилласан юм.

 

 
 
FirstAidOlimpiad 5
FirstAidOlimpiad 6
FirstAidOlimpiad 7
FirstAidOlimpiad 8
FirstAidOlimpiad 9
FirstAidOlimpiad 10
FirstAidOlimpiad 11
FirstAidOlimpiad 12
FirstAidOlimpiad 13
FirstAidOlimpiad 14
FirstAidOlimpiad 15
FirstAidOlimpiad 16
FirstAidOlimpiad 17
1/14

Олимпиадад амжилттай оролцсон оюутнууддаа

сурлагын амжилт хүсье.