Этүгэн их сургуулийн “Research Doctors Club”-ээс уламжлал болгон зохион байгуулдаг “Эмгэг физиологи–2025” олимпиадыг 15 дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө.
Оюутнуудын онолын мэдлэг, клиник сэтгэлгээ, багаар ажиллах чадварыг цогцоор нь үнэлэх зорилготой 4 үе шаттай зохиогдсон тус олимпиадад Эрүүл мэндийн сургууль, Нүүр ам судлалын сургууль, Сувилахуйн сургуулийн III-VI дамжааны нийт 31 баг оролцож, мэдлэг, ур чадвараа сорин, эмгэг физиологийн хичээлийн хүрээнд үнэ цэнтэй туршлага хуримтлуулав.
Олимпиадын шүүгчдийн бүрэлдэхүүнд Анагаах ухааны магистр багш С.Пагмадулам, Анагаах ухааны магистр багш Т.Мөнхжавхаа, Анагаах ухааны магистр П.Батчулуун нар ажиллалаа.
Тэмцээний дүнгээр тэргүүн байранд “MR_DJ” баг (Анагаах 306 анги А.Мягмархорол, Д.Болортунгалаг, Т.Түмэннаст), дэд байранд “GR1D” баг (Анагаах 302 анги М.Эгиймаа, Г.Төгөлдөр, Ч.Оюун-Эрдэнэ), гутгаар байранд “Poenix” баг (Анагаах 401 анги О.Хаянхярваа, Д.Цэрмаа; Анагаах 502 анги Ш.Уянга) тус тус шалгарсан байна.
.jpg)
Тэргүүн байр: MR_DJ баг
Анагаах 306 анги А.Мягмархорол, Д.Болортунгалаг, Т.Түмэннаст
.jpg)
Дэд байр: GR1D баг
Анагаах 302 анги М.Эгиймаа, Г.Төгөлдөр, Ч.Оюун-Эрдэнэ
.jpg)
Гутгаар байр: Poenix баг
Анагаах 401 анги О.Хаянхярваа, Д.Цэрмаа, Анагаах 502 анги Ш.Уянга
Мэдлэг, ур чадвараа сорьж, амжилттай оролцсон оюутнууддаа сурлагын амжилт хүсье.
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)