.jpg)
Насанд хүрэгчдийн усанд сэлэлтийн Улсын аварга шалгаруулах тэмцээн 35 дахь жилдээ Этүгэн их сургуулийн дэргэдэх Төв бассейнд 2026 оны 1 дүгээр сарын 8–12-ны өдрүүдэд хамтран зохион байгууллаа. Тус тэмцээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 20 клубийн 123 тамирчин оролцож, усанд сэлэлтийн 46 хувийн болон буухиа төрөлд ур чадвар, хурд хүчээ сорин өрсөлдсөн юм.
Тэмцээнийг Монголын усан спортын сонирхогчдын холбооны шүүгчдийн бүрэлдэхүүн шүүн тунгаасан бөгөөд багийн нийлбэр дүнгээр “We Aquatics” клуб 41 алт, 15 мөнгө, 15 хүрэл медалиар I байр, “Альфа” клуб 3 алт, 14 мөнгө, 8 хүрэл медалиар II байр, “Хангарьд” клуб 2 алт, 5 мөнгө, 5 хүрэл медалиар III байрыг тус тус эзэллээ.
МУССХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга М.Энхбаатар улсын аварга шалгаруулах тэмцээний талаар “Энэ удаагийн тэмцээний үеэр нийт 24 улсын рекордыг шинэчилсэн нь өмнөх жилүүдийн тэмцээнүүдээс хамгийн өндөр үзүүлэлт болж, Монголын усанд сэлэлтийн тамирчдын бэлтгэл сургуулилалтын түвшин мэдэгдэхүйц ахисныг харууллаа. АНУ-д бэлтгэл сургуулилтаа хийж буй ОУХМ Б.Энххүслэн дөрвөн жилийн дараа тэмцээнд оролцож, 11 улсын рекордыг шинэчлэн, залуу тамирчдад үлгэр дуурайлал үзүүлэв. Мөн 100 метрийн араар даллах сэлэлтийн төрөлд 56.75 секундийн амжилтаар “We Aquatics” клубийн тамирчин М.Ханбилиг Спортын мастерын болзол хангаж, тэмцээний онцлох амжилтын нэгийг үзүүллээ. Манай шилдэг тамирчид улсын рекордыг олонтоо шинэчилж, олон төрөлд өндөр амжилт үзүүлсэн нь Монголын усанд сэлэлтийн спортын түвшинг улам дээшлүүлж, олон улсын тэмцээнд өрсөлдөх боломжийг нэмэгдүүллээ” хэмээн онцлон дурдав.
.jpg)
ОУХМ, 11 улсын рекордыг шинэчлэн тогтоосон Б.Энххүслэн
.jpg)
“We Aquatics” клубийн тамирчин, Спортын мастер М.Ханбилиг
2026 оны Монгол Улсын рекорд:
1. 200м мэлхий 2:35.60 УАШТ Б.Энххүслэн
2. 50м дельфин 28.38 УАШТ Б.Энххүслэн
3. 50м дельфин 28.30 УАШТ Б.Энххүслэн
4. 100м холимог 1:03.50 УАШТ Б.Энххүслэн
5. 1500м өвөр 17:18:24 УАШТ Б.Энххүслэн
6. 4х100м өвөр буухиа 4:01.06 УАШТ н.Алтаннар, н.Үжин, н.Индра, Б.Энххүслэн
7. 4х50м холимог буухиа 2:00.86 УАШТ н.Анима, Б.Энххүслэн, н.Энэрэлэн, н.Индра
8. 4х100м өвөр буухиа 3:29.51 УАШТ н.Бэлгүдэй, н.Бадмаараг, н.Майдар, н.Энхтамир
9. 4х50м холимог буухиа 1:45.72 УАШТ н.Ханбилиг, н.Энхтамир, н.Бэлгүдэй, н.Цэлмэг
10. 50м мэлхий 33.17 УАШТ Б.Энххүслэн
11. 100м ар 56.75 Спортын Мастер М.Ханбилиг
12. 50м мэлхий 32.65 УАШТ Б.Энххүслэн
13. 200м ар 2:09.53 15-16 насны рекорд УАШТ М.Ханбилиг
14. 4х50м өвөр буухиа 1:52.39 УАШТ н.Анима, н.Алтаннар, н.Индра, Б.Энххүслэн
15. 4х50м өвөр буухиа 1:35.73 УАШТ н.Билигт, н.Мижиддорж, н.Бэлгүдэй, н.Энхтамир
16. 4х100м холимог буухиа 3:54.61 УАШТ М.Ханбилиг, н.Энхтамир, н.Бэлгүдэй, н.Майдар
17. 800м өвөр 8:47.00 УАШТ н.Энхтамир
18. 400м өвөр 4:25.54 УАШТ Б.Энххүслэн
19. 200м дельфин 2:23.74 УАШТ Б.Энххүслэн
20. 50м өвөр 26.06 УАШТ Б.Энххүслэн
21. 400м өвөр 4:25.54 УАШТ Б.Энххүслэн
22. 4х100м өвөр mixed буухиа 3:43.92 УАШТ н.Энхтамир, н.Цэлмэг, н.Индра, Б.Энххүслэн
23. 100м дельфин 1:02.86 УАШТ Б.Энххүслэн
24. 4х100м холимог mixed буухиа 4:07.14 УАШТ М.Ханбилиг, Б.Энххүслэн, н.Бэлгүдэй, н.Энэрэлэн
25. 400м холимог 5:00.11 УАШТ Б.Энххүслэн
Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгч “RE/MAX Mongolia”, хамтран зохион байгуулагч “Энержи Ресурс” ХХК, “Боса Импекс” ХХК, “MCS Estates” ХХК, мөн Этүгэн их сургуулийн дэргэдэх Төв бассейны инженер, техникийн ажилчид, дасгалжуулагчид, үйлчилгээний ажилтнууд хамтран ажиллалаа.
Дашрамд дурдахад, MNB Sports сувгийн хамт олон тав хоногийн турш бүрэн зураглаж, 2–3 цуврал бүрэн хэмжээний нэвтрүүлэг болгон үзэгчдэд хүргэх юм.
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)