.jpg)
Этүгэн их сургуулийн гадаад оюутнууд 2026 оныг угтах шинэ жилийн баярын үйл ажиллагааг 2026 оны 1 дүгээр сарын 14-нд “Этүгэнтэй сэтгэл нэгтгэн, гадаад оюутнуудын шинэ жилийг хамтдаа тэмдэглэе” уриан дор амжилттай зохион байгууллаа.
.jpg)
Тус үйл ажиллагаанд Этүгэн их сургуулийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга, академич С.Нямзагд оролцож, гадаад оюутнуудад шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэв. Тэрбээр 2025 онд анхны 36 БНХАУ-ын оюутан бакалавр, магистрын дипломоо амжилттай хамгаалж төгссөн бөгөөд тэдний дипломыг БНХАУ-ын Засгийн газар, Боловсролын яам албан ёсоор хүлээн зөвшөөрсөн. Мөн Анагаах ухаан, Нүүр ам судлалын хөтөлбөрүүд олон улсад магадлан итгэмжлэгдсэнээр төгсөгчид бусад улс оронд мэргэжлээрээ ажиллах боломж бүрдэж байгааг онцоллоо.
Баярын үйл ажиллагааг БНХАУ-ын иргэн, Хятадын асуудал эрхэлсэн захирал Лю Жэнвэй багш, Гадаад харилцааны менежер Д.Баяржаргал болон гадаад оюутнуудад хичээл заадаг багш нар хамтран зохион байгууллаа. Гадаад оюутнууд зочдыг хятад зангилаа, “Фу” ханз бүхий бэлгэдлийн зүйлсээр угтан авч, БНХАУ-ын уламжлалт ёс заншлыг илтгэсэн улаан дэнлүү бүхий тайзны засалтаар чимэглэн, баярын уур амьсгалыг бүрдүүлэв.
Энэ үеэр БНХАУ-ын уламжлалт бүжгийн попурри, олон улсын бүжгийн үзүүлбэр, гадаад оюутнуудын дууны хоршил, үндэсний хөгжмийн тоглолтуудыг сонирхууллаа. Үүний зэрэгцээ Этүгэн “Талст” dance crew хамтлаг үндэсний бүжгийн үзүүлбэрээр, Анагаахын III дамжааны оюутан Б.Дашням монгол дуугаар, “Аргасу” морин хуурын клуб морин хуурын эгшигт аялгуугаар оролцож, монгол үндэсний өв соёлыг сурталчлан, хоёр орны соёлын уялдаа холбоог тодотгов.
.jpg)
Мөн Лю Шуянь, Сунь Синьи, Ло Жябао, Жан Бохань нар “Фу”, “Хавар” ханзыг уран бичлэгээр бичиж, БНХАУ-ын үндэсний ёс заншлын утга учрыг тайлбарлан танилцууллаа.
.jpg)
2025 онд сурлага, идэвх зүтгэлээрээ манлайлсан, БНХАУ-ын иргэн Chang Wenxin, Yan Xiaoyu, Zhu Hao, Wang Shihan, Jin Rui, Zhu Yanze, Wang Pinyuan, Lu Hongzhao, Wang Chenyu, Wang Yiying, Chen Meng, Jia Puyuan, Qiu Chunbo, Liu Shuyan, Wang Yinchuan, Zhao Shijie, Luo Jiabao, Li Ningjing, Shang Fanbo, Hao Wanru, Sun Xinyi, Xie Mingyu нарт сертификат гардууллаа.
.jpg)
Эцэст нь Этүгэн их сургуулийн гадаад оюутнууд “Хамтдаа мөрөөдлөө бүтээе” дууг хамтран дуулж, хоёр орны оюутан залуусын эв нэгдэл, нөхөрлөлийг бэлгэдэн баярын үйл ажиллагааг өндөрлүүлэв.
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)