.jpg)
Инженер, технологийн сургуулийн “Мэргэжил сурталчлах өдрүүд”-ийн хүрээнд Инженерчлэлийн тэнхимийн клубүүд болон I–IV дамжааны оюутнуудын уулзалт 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр боллоо.
Уулзалтыг сургуулийн захирал Л.Нямхүү нээж, сургуулийн стратеги зорилго, сургалтын хөтөлбөр, гадаад хамтын ажиллагаа, магадлан итгэмжлэл, эрдэм шинжилгээ, инновацын чиглэлээр хэрэгжүүлж буй төслүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Мөн Инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч П.Баярмаа мэргэжил сурталчлах өдрүүдийн хүрээнд зохион байгуулах арга хэмжээний төлөвлөгөөг танилцуулан, оюутнуудын идэвхтэй оролцоо чухлыг онцолсон юм.
.jpg)
.jpg)
Үүнтэй зэрэгцэн “CSE” клуб, “Био-Мед” клубүүд үйл ажиллагаа, шинэ санаа, төслийн талаар танилцуулж, шинээр байгуулагдсан “Coding & Girls” охидын клуб программчлал, код бичих сонирхолтой оюутнуудыг элсэхийг уриаллаа.
.jpg)
Мөн компьютерын ухааны магистр, багш Т.Тэлмэн “Гүн сургалтын арга ашиглан цээжний рентген зургаас уушгины хатгалгааг тодорхойлох нь” сэдвээр илтгэл тавьж, судалгааны арга зүй, үр дүнгээ хуваалцсан.
.jpg)
Уулзалтын төгсгөлд оюутнуудын дунд хөгжөөнт тэмцээн зохион байгуулж, хичээлээс гадуурх урам зориг, нөхөрлөлийг нэмэгдүүлсэн сонирхолтой арга хэмжээ боллоо.