Этүгэн их сургуулийн Ректор, доктор, профессор Б.Батсэрээдэнэ, Zangia Портал ХХК-ийн Хамтын ажиллагааны менежер М.Солонго нар 2026 оны 2 дугаар сарын 13-ны өдөр “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
Тус санамж бичгийн хүрээнд оюутнуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, дадлага хийх боломжийг нэмэгдүүлэх, төгсөгч болон суралцагчдыг байнгын болон цагийн ажлын байртай холбох, хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай ур чадварыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана.
Хамтын ажиллагааны хүрээнд дараах боломжуудыг бүрдүүлж байна.
- Zangia Academy-ийн хувь хүний хөгжил, мэргэжлийн болон гадаад хэлний онлайн сургалтад хамрагдах боломж;
- цагийн болон байнгын ажлын байр, дадлагын зар мэдээллийг оюутнуудад тогтмол хүргэх;
- Testly платформ дээр 5 төрлийн тестийг үнэ төлбөргүй ашиглах эрх;
- 1 удаагийн масс мэйл илгээх эрхийн хүрээнд хөдөлмөрийн яармаг болон ажил олгогч оролцсон арга хэмжээнд мэдээлэл түгээж, оюутнуудын оролцоог нэмэгдүүлэх юм.
Энэхүү хамтын ажиллагаа нь их сургууль–ажил олгогчийн уялдаа холбоог бэхжүүлж, оюутан, төгсөгчдийн карьер хөгжлийг бодитоор дэмжих чухал ач холбогдолтой алхам болж байна.