"Эрдмийн зул" эрдэм шинжилгээний хурлын НЭГДСЭН ХУРАЛДААНД оролцох судлаач оюутнуудын бүтээл шалгарлаа.

Этүгэн их сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилийн "Эрдмийн зул" суралцагчдын ЭШХ-ын нэгдүгээр шатанд эрдэм шинжилгээ, судалгааны нийт 411 бүтээл ирүүлснээс хоёрдугаар шатанд 199 бүтээл шалгарсан. Судлаач оюутнууд 2026 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 7 хэсгээр салбар хуралдаанд илтгэлээ хэлэлцүүлснээс нэгдсэн хуралдаан буюу 3 дугаар шатанд судалгааны 85 бүтээлийг шүүгчдийн бүрэлдэхүүн шалгаруулсан байна. Салбар хуралдааны нарийн бичгээр 7, шүүгчээр 35 эрдэмтэн багш нар ажиллаж, ЭШИА-тай хамтран, амжилттай зохион байгууллаа.

Ректорын тушаалаар баталсан удирдамжийн дагуу хоёрдугаар шат буюу салбар хуралдаан тус бүрээс эрдэм шинжилгээний бүтээл нь 85 ба түүнээс дээш оноотой, үнэлгээний шалгуур хангасан суралцагчдыг гуравдугаар шат буюу нэгдсэн хуралдаанд оролцох эрх олгож байна. Нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх шаардлага хангасан эрдэм шинжилгээний суралцагчдын бүтээл 20 ба түүнээс дээш тохиолдолд салбар шинжлэх ухааны чиглэлээр бие даан зохион байгуулах боломж бүрдэх ба бусад тохиолдолд хамтарч зохион байгуулна. 

Этүгэн их сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилийн "Эрдмийн зул" ЭШХ-ын суралцагчдын гуравдугаар шат буюу НЭГДСЭН ХУРАЛДААН дараах 4 хэсгээр 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 14:00 цагт зохион байгуулагдана.

  1. Анагаах;
  2. Био-Анагаах, Уламжлалт анагаах ухаан;
  3. Эм зүй, Инженер;
  4. Сувилахуй, БАБ, НАС;

Нэгдсэн хуралдаан хэсэг тус бүрийн оролцогчдыг дараах байдлаар шалгаруулж урамшуулна.

ШАГНАЛЫН МЭДЭЭЛЭЛ
Байр Тоо Шагнал Мөнгөн дүн
Тэргүүн 1 Өргөмжлөл, WOS, Scopus бүртгэлтэй хянан магадлагаа бүхий сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх зардлын 100 хувийн эрх олгох батламж 300 000₮
Тэргүүн дэд 1 Өргөмжлөл, WOS, Scopus бүртгэлтэй хянан магадлагаа бүхий сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх зардлын 80% олгох эрхийн бичиг 200 000₮
Тэргүүн гуравдугаар 1 Өргөмжлөл, WOS, Scopus бүртгэлтэй хянан магадлагаа бүхий сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх зардлын 60% олгох эрхийн бичиг 100 000₮
Тусгай 2 Өргөмжлөл, WOS, Scopus бүртгэлтэй хянан магадлагаа бүхий сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх зардлын 40% олгох эрхийн бичиг 80 000₮

WOS, Scopus бүртгэлтэй хянан магадлагаа өгүүлэл хэвлүүлэх зардлын дээд хязгаарыг 5 сая хүртэл төгрөгөөр тогтоох ба сэтгүүлийн газраас ирсэн хэвлүүлэх эрх олгосон албан ёсны шийдвэр, нэхэмжлэлийн мөнгөн дүнг үндэслэн тухай бүр олгоно. Өгүүлэл хэвлүүлэх эрх нь олгогдсон өдрөөс 1.5 жилийн хугацаанд хүчинтэй.

Судалгааны ажлын илтгэлээ нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх суралцагчид, удирдагч багш нарт баяр хүргэж, амжилт хүсье.

ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН "ЭРДМИЙН ЗУЛ" ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ГУРАВДУГААР ШАТ БУЮУ НЭГДСЭН ХУРАЛДААНД БҮТЭЭЛЭЭ ХЭЛЭЛЦҮҮЛЭХЭЭР ШАЛГАРСАН СУДЛААЧДЫН МЭДЭЭЛЭЛ

1. САЛБАР ХУРАЛДААН: АНАГААХ УХААН
Судлаач оюутан Хөтөлбөр / Анги Удирдагч багш Судалгааны сэдэв
1 Д.Жаргалмаа Анагаах 602 С.Пагмадулам Өсвөр насныхны ухаалаг утасны хэрэглээний хэт хамаарлын индексийг стрессийн түвшинтэй харьцуулан судалсан дүн
2 Ж.Марал Анагаах 602 Н.Мөнхзул Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн нянгийн гаралтай үтрээний үрэвслийн тохиолдол, зарим нөлөөлөх хүчин зүйлсийг судлах нь
3 Н.Болор-Эрдэнэ Анагаах 603 Ч.Ганчимэг Хөхний хорт хавдартай өвчтөнүүдийн СА 15-3 маркерын үзүүлэлтийг насны бүлэг болон үсэрхийлэлтэй холбон судалсан дүн
4 Н.Даваажаргал Анагаах 603 Э.Лхагвадулам Чихрийн шижин (E11) оноштой үйлчлүүлэгчдийн бөөр шээсний замын халдварыг судалсан дүн
5 Ч.Дөл-Эрдэнэ Анагаах 603 П.Батчулуун Ахмад настны сэтгэл гутрал түүнд нөлөөлөх зарим хүчин зүйлсийг судалсан дүн
6 Б.Ганцолмон Анагаах 607 Б.Даваацэцэг Өсөлтгүй жирэмслэлтийн тохиолдлыг агаарын бохирдлын бүрэлдэхүүн хэсэг болох PM10 тоосонцортой холбон судалсан дүн
7 Б.Бямбаноров Анагаах 602 Ч.Ганчимэг Өрхийн эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлэгчдийн өөх тосны солилцооны өөрчлөлтийг судалсан дүн
8 Б.Одонзориг Анагаах 607 Б.Даваацэцэг Өсөлтгүй жирэмслэлтийн тохиолдлыг эхийн настай болон эдийн шинжилгээгээр судалсан дүн
9 Н.Амарболд Анагаах 606 Э.Жаргалсайхан Сургуулийн бага ангийн 7 болон 9 настай сурагчийн биеийн бүрдлийн бүрэлдэхүүний үзүүлэлтийг харьцуулан судалсан дүн
10 Л.Анхбаяр Анагаах 601 Г.Билгүүн Бага ангийн (8 ба 10 настай) сурагчдын биеийн бүрдлийн үзүүлэлтийг харьцуулан судалсан нь
11 Б.Анхзаяа Анагаах 605 Д.Наранцацрал Чихрийн шижин хэв шинж 2 оношлогдсон хүмүүсийн хүндрэлийг тамхины хэрэглээтэй холбон судалсан
12 Ц.Анужин Анагаах 603 Д.Оюунчимэг Умайн хүзүүний хорт хавдар болон ХПВ-ийн талаар оюутнуудын мэдлэг, хэрэглээтэй холбон судалсан дүн
13 Б.Аз-Учрал Анагаах 602 У.Цэрэндолгор Оюутнуудын ганцаардлын түвшинг сэтгэл гутралтай хамааруулан судалсан дүн
14 А.Батчимэг Анагаах 603 П.Батчулуун Ахмад настны стресст нөлөөлөх зарим хүчин зүйлсийг судалсан дүн
15 Б.Булгантамир Анагаах 606 М.Туул Сургуулийн дунд ангийн 11 болон 13 настай сурагчийн биеийн бүрдлийн бүрэлдэхүүний үзүүлэлтийг харьцуулан судалсан дүн
16 Г.Нандин-Эрдэнэ Анагаах 606 Г.Орхонтуяа Д витамин хэрэглэсэн туршилтын амьтны зүрхний үйл ажиллагааны зарим ферментийн идэвхийг тодорхойлсон дүн
17 Н.Хонгорзул Анагаах 601 П.Батчулуун Ахмад настаны амьдралын чанарт нөлөөлөх зарим хүчин зүйлсийг судалсан дүн
18 С.Ичинхорлоо Анагаах 609 М.Туул Өвөрхангай аймгийн төвийн эмч, сувилагч нарын сэтгэл түгшилтийг судалсан дүн
19 Э.Түвшинзаяа Анагаах 607 Ц.Тамираа Ахмад настнуудын дунд танин мэдэхүйн чадвар бууралт болон сэтгэл гутралыг илрүүлж зарим үзүүлэлтээр холбон судалсан дүн
20 Д.Баатарманлай Анагаах 403 Э.Энхтайван MRSA-ийн шалтгаант арьсны халдварын үед липосомд суурилуулсан доксициклин хиклатыг судалсан дүн
21 Г.Өлзийсайхан Анагаах 605 Э.Лхагвадулам Чихрийн шижин хэв шинж 2 оноштой үйлчлүүлэгчийн амьдралын чанарыг судалсан дүн
22 Д.Олзчимэг Анагаах 606 Г.Орхонтуяа Д витамин хэрэглэсэн туршилтын амьтны нойр булчирхайн жин, сийвэнгийн триглицерид, холестрол, глюкоз тодорхойлсон дүн
23 Г.Нандин-Эрдэнэ Анагаах 605 З.Батбаяр Туршилтын амьтанд үүсгэсэн ил шархны эмгэг загварт бартазел бэлдмэлийн үзүүлэх нөлөөг судалсан дүн
24 Г.Халиун Анагаах 604 М.Болд Артерийн гипертензи оношлогдсон хүмүүст өөх тосны солилцооны өөрчлөлтийг судалсан дүн
25 Л.Сувд-Эрдэнэ Анагаах 603 П.Батчулуун Ахмад настны нойрны хямралыг судалсан дүн
26 Г.Өлзиймаа Анагаах 606 Г.Орхонтуяа Тунгийн ялгаатай д витамин хэрэглэсэн туршилтын амьтны элэгний үйл ажиллагааны зарим ферментийн идэвхийг тодорхойлсон дүн
27 Б.Урангуа Анагаах 601 У.Цэрэндолгор Анагаах ухааны хөтөлбөрөөр суралцаж буй оюутнуудын сэтгэлзүйн эрүүл мэндийн түвшин
28 Б.Гансүх Анагаах 609 Т.Мөнхжавхаа Өвөрхангай аймгийн Бүрд сумын элэгний В, С вирусийн халдвартай иргэдийн халдварын талаархи мэдлэг, хандлагыг үнэлсэн дүн
29 Б.Янжинлхам Анагаах 606 Ө.Маржангүль Тархины судасны доплер дуплексийн шинжилгээг үнэлсэн дүн
30 Ч.Эрдэнэдулам Анагаах 607 Ч.Ганчимэг Хөхний хорт хавдартай өвчтөнүүдийн эдийн ялгарлын дэд бүтцийг СА15-3 маркерын түвшинтэй харьцуулан судалсан дүн
31 Б.Долгормаа Анагаах 604 Д.Амгаланзаяа Үйлчлүүлэгчийн гепатит В, С вирусийн халдварыг элэгний фиброзын зэрэгтэй харьцуулан судалсан дүн
32 Х.Анужин Анагаах 607 Б.Оргилмаа Анагаахын оюутнуудын сэтгэл зүйн тэсвэртэй байдлын түвшин: I ба VI дамжааны оюутнуудын харьцуулсан судалгаа

 

2. САЛБАР ХУРАЛДААН: БИО-АНАГААХ, УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААН
Судлаач оюутан Хөтөлбөр / Анги Удирдагч багш Судалгааны сэдэв
1 Б.Ариунзаяа Био-А 501 Т.Тэмүүлэн Арьсны идээт үрэвслээс илэрсэн метициллинд тэсвэртэй Staphylococcus aureus-ийн антибиотикт мэдрэг чанарыг тодорхойлсон дүн
2 А.Үен Био-А 501 Б.Баяржаргал Цагаан хулганы мэс заслын аргаар үүсгэсэн шарханд бартазел бэлдмэлийг хэрэглэсэн үр дүн
3 Б.Саруул Био-А 501 Э.Энхтайван Хитозанд суурилсан мөнгөний нанобөөмийн бактерийн эсрэг идэвхийг тодорхойлсон дүн
4 С.Анужин Био-А 501 О.Хонгорзул Биотехнологийн аргаар үржүүлсэн махирсын төрлийн бигш ургамлын анатомийн судалгаа
5 Б.Дулмаа Био-А 501 Г.Бүрэнтөгс Үхрийн ширнээс гарган авсан коллагены гидролизатын физик, химийн шинж чанарын судалсан дүн
6 М.Баясах Био-А 501 Г.Түвшинжаргал Таргалалттай үед тунгийн ялгаатай Д аминдэм хэрэглэсэн хулганы (balb/c) цусны улаан эсийн өөрчлөлтийг судалсан дүн
7 Д.Сайра Био-А 501 Б.Баяржаргал Эмэгтэйчүүдийн цусны АВО бүлгийн титр, түүнд нөлөөлж байгаа шалтгааныг илрүүлсэн дүн
8 Л.Оюунгэрэл Био-А 501 Д.Амгаланзаяа Хүүхдийн хоолойн арчдасаас илэрсэн эмгэг төрөгчийн антибиотикт мэдрэг чанарыг тодорхойлсон дүн
9 Б.Амарбаяр Био-А 501 Г.Орхонтуяа Д аминдэм хэрэглэсэн туршилтын хулганы цусны цагаан эсийг тодорхойлсон дүн
10 М.Сүхбат Био-А 501 Д.Оюунчимэг Умайн хүзүүний өмөнгийн өвчлөл, нас баралтыг судалсан дүн, 2014–2024, Монголд
11 Ө.Пүрэвцэцэг Био-А 501 З.Батбаяр Үхрийн ширнээс коллагений гидролизат гарган авах технологийн судалгаа
12 Т.Дэлгэрмөрөн Био-А 501 Д.Амгаланзаяа Staphylococcus aureus-ийн биофильм үүсгэх чадварыг тодорхойлсон дүн
13 Г.Энхжин УАУ 601 Б.Нямжав Ходоод доройтох өвчний эмчилгээний үр дүн
14 Э.Гомбодорж УАУ 602 Б.Хоролсүрэн Ахмад настануудад зөөлөн шимт эмчилгээ хийсэн үр дүнгийн судалгаа
15 Б.Ренчиндулам УАУ 601 Д.Амгаланзаяа Биофильм үүсгэсэн S. aureus-ийн эсрэг чун-5 тангийн үйлчлэлийг тодорхойлсон дүн
16 А.Бат-Ирээдүй УАУ 602 Б.Хоролсүрэн Нойргүйдлийг хэвлийн зүү эмчилгээгээр эмчилсэн үр дүнгийн судалгаа
17 Б.Жавзандулам УАУ 601 Б.Мягмардаш Сарын тэмдэг өвдөлттэй ирдэг эмэгтэйчүүдийн биеийн өвөрчлөлийг судалсан дүн
18 Б.Мөнхсайхан УАУ 601 Г.Нямдорж Бага ангийн хүүхдийн төрөлх өвөрмөц чанар, бие бялдрын үзүүлэлтийг судалсан дүн
19 Н.Ариуннаран УАУ 601 Б.Хоролсүрэн Сэмбэрүү 8 эмийн үйлдлийн давтамжийг зарим эх сурвалжаас судлан харьцуулсан дүн
3. САЛБАР ХУРАЛДААН: ЭМЗҮЙ, ИНЖЕНЕР
Судлаач оюутан Анги Удирдагч багш Судалгааны сэдэв
1 А.Билгүүн Эмзүй 505 Г.Түвшинжаргал Лабораторийн хулганы тэжээлийг мөхлөгжүүлэх аргаар гарган авсан дүн
2 А.Медине Эм зүй 501 Д.Амгаланзаяа Цагаан гааны бактерийн эсрэг идэвхийг тодорхойлсон дүн
3 Д.Адилзаяа Эм зүй 507 Э.Энхтайван Липосомд бүрхэгдсэн ванкомицины зөөвөрлөх системийг ашиглан чөлөөлөгдөх идэвхийг тодорхойлсон дүн
4 Г.Оюунчимэг Эм зүй 501 Э.Энхмандах Хөх далан хальсны (Lonicera caerulea L.) гелийн физик-химийн болон микробиологийн чанарын үзүүлэлтийн судалгаа
5 Н.Мандухай Эмзүй 502 Г.Түвшинжаргал Лабораторийн нөхцөлд гарган авсан хулганы тэжээлийн шинж чанарыг судалсан дүн
6 Б.Доржпагма Эм зүй 503 Э.Энхтайван Улаанбаатар хотод борлуулагдаж буй бактери, вирусын эсрэг зарим эмийн үнийг судалсан дүн
7 Н.Ариунзул Эм зүй 503 Э.Нармандах Эгэл арц (Juniperus communis L.)-ны шингэн ханд агуулсан ариутгагч цацлага гарган авах технологийн судалгаа
8 Б.Түвдэндаржаа Эм зүй 508 Б.Энхгэрэл Нийтийн үйлчилгээтэй эмийн сангийн орчин MNS 5260:2015 стандартад нийцсэн байдлыг судалсан дүн
9 Б.Баяржавхлан Эмзүй 506 З.Батбаяр Ханиад, томуугийн үед оюутнуудын хэрэглэж буй эм болон зардлыг судалсан дүн
10 А.Янжиндулам Эм зүй 501 Д.Амгаланзаяа Улаан хальст саримсны (Allium sativum) бактерийн эсрэг идэвхийг тодорхойлсон дүн
11 Ө.Номин Эмзүй 503 А.Золзаяа Малын дайвар бүтээгдэхүүн агуулсан лабораторийн хулганы тэжээлийн түүхий эдийг судалсан дүн
12 Г.Ганболд ПХ 401 Б.Оргилмаа Сууц өмчлөгчдийн холбооны цахим менежментийн систем хөгжүүлэх боломжийг үнэлсэн судалгаа
13 Э.Билгүүн ПХ 401 М.Баттулга, Л.Нямхүү Ажлын хүсэлт хүлээн авах системийг хөгжүүлэх боломжийг судалсан үр дүн
14 И.Энх-Оргил ПХ 401 Л.Нямхүү Богино хугацаанд үл хөдлөх хөрөнгө түрээслэх цахим систем хийх боломжийг судалсан дүн
15 Э.Нарангарав ЭТТИ-401 Н.Биндэръяа, Т.Соёлмаа Физик эмчилгээний тоног төхөөрөмжийн цахилгааны аюулгүй байдлыг судалсан дүн
16 Б.Саруул ЭТТИ-401 Н.Биндэръяа, В.Мөнххэрлэн EOG ашиглан тусламжын дуудлагын систем загварчлах

 

4. САЛБАР ХУРАЛДААН: СУВИЛАХУЙ, БАБ, НАС
Судлаач оюутан Анги Удирдагч багш Судалгааны сэдэв
1 Л.Номин-Эрдэнэ СУВ 401 П.Баярмаа Сувилагчийн стрессийн өргөжүүлсэн хэмжүүр (ENSS)-ээр II шатлалын эмнэлгийн сувилагчдын ажлын стрессийг үнэлсэн дүн
2 Э.Алтанчимэг ОУС 401 Б.Дүүрэнзул Сувилагч нарын нойрны чанарыг сэтгэл гутралтай холбон судалсан дүн
3 А.Ангараг ОУС 401 Д.Гүндэвсамбуу Үндэсний зарим сургуулиудын сувилахуйн ур чадвар хичээлийн хөтөлбөрүүдийг харьцуулан судалсан дүн
4 М.Аясулу ОУС 401 Д.Бямбацогт Хорт хавдар өвчнөөр эмчлүүлэгчийн асран хамгаалагчдын тулгамдаж буй асуудлыг илрүүлсэн дүн
5 А.Мөнхзул ОУС 401 А.Золзаяа Ходоодны хорт хавдрын мэс заслын дараах үеийн хоол тэжээлийн сувилахуйн тусламж үйлчилгээг судалсан дүн
6 Т.Ахерке ОУС 401 Ж.Уламсайхан Иргэдийн амилуулах суурь тусламжийн мэдлэгийг судалсан дүн
7 Н.Сарангоо ОУС 401 Г.Шүрэнмягмар Сувилагчийн сэтгэл ханамжийг тодорхойлсон судалгаа
8 М.Салтанат ОУС 401 Г.Шүрэнмягмар Дүүргийн эмнэлгийн сувилагч нарын сувилахуйн оношийн хэрэгжилт, бэрхшээлийг үнэлсэн дүн
9 Э.Уянга СУВ 404 Г.Адъяа Сувилахуйн оюутнуудын эмпати чадварыг дамжаа хооронд харьцуулан судалсан дүн
10 Д.Энхжин СУВ 401 Б.Оюунцэцэг Олон улсын зарим сургуулиудын сувилахуйн ур чадвар хичээлийн хөтөлбөрийг харьцуулан судалсан дүн
11 Е.Гүлжаукар СУВ 403 С.Амгалан Сувилахуйн хөтөлбөрөөр суралцагчдын мэргэжлийн сэтгэл ханамжийг судалсан дүн
12 Н.Энхжин СУВ 404 Б.Оргилмаа Улаанбаатар хотын гуравдугаар шатлалын эмнэлгүүдэд ажиллаж буй сувилагч нарын ажлын байрны стрессийн түвшин: ENSS аргачлалд суурилсан судалгаа
13 О.Долгоржав СУВ 404 Д.Амгаланзаяа Сувилагчийн нийгмийн зүгээс тулгамдаж буй зарим асуудлыг судалсан дүн
14 Ж.Нурдана БАБ-301 Б.Нарантуяа Математикийн айдас болон гүйцэтгэлийн хамаарлын шинжилгээнд тулгуурлан математикийн хөтөлбөр боловсруулах нь
15 Т.Мятав БАБ 401 Б.Нарантуяа Багшийн арга зүй ба сурагчийн гүйцэтгэлд тулгуурласан математикийн хөтөлбөр боловсруулах нь
16 Э.Хонгорзул БАБ 401 Т.Болор-Эрдэнэ Монгол хэлний хөтөлбөрийн агуулгын хүрээнд сурагчдын "бүтээлчээр уншиж ойлгох чадвар"-ыг судалсан нь
17 М.Учралтмаа НАС 401 Э.Лхагвадулам Этүгэн их сургуулийн оюутнуудын шүд хавирах (Bruxism) эмгэгийг стрессийн түвшинтэй хамааруулан судалсан дүн
18 Ө.Анужин НАС 402 Ц.Равжаа Сувгийн эмчилгээний үед Paper point болон хөвөн турунд ашиглан авсан сорьцын бичил биетний агшингийн судалгаа


ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦЫН АЛБА