“Marketing event” зохион байгуулагдлаа

Этүгэн их сургуулийн бүрэлдэхүүн Хүмүүнлэгийн сургуулийн оюутнуудын дунд "Мэдлэгээрээ сэтгэж, чадвараар бүтээж, хандлагаараа ялгаръя" уриатай "Marketing event" өдөрлөг 2026 оны 3 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулагдлаа.

"Marketing event" нь оюутнуудын маркетингийн мэдлэгийг бататгах, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, багаар ажиллах ур чадварыг нэмэгдүүлэх зорилготойгоор мэндчилгээ, багийн ахлагчдын дундах тэмцээн, багийн нийт гишүүдийн дундах асуулт, хариулт, гэрийн даалгавар /жүжигчилсэн тоглолт/, "Бид яагаад Этүгэн Их сургуулийг сонгосон бэ?" сэдвийн хүрээнд реклам сурталчилгааны бичлэг хийх зэрэг 5 үе шаттайгаар анх удаагаа зохион байгуулагдсанаар онцлог байв.

Өдөрлөгийн шүүгчдийн бүрэлдэхүүнд ЭЗМТ-ийн эрхлэгч О.Цэрэнбазар, ЭЗМТ-ийн багш Н.Мөнхбаатар, Э.Жаргалсайхан, хөтлөгчөөр Аялал жуулчлалын багш Б.Уянга, зохион байгуулагчаар Маркетингийн багш Б.Батчимэг, "Маркетинг инноваци клуб" хамтран ажилласан юм.

Нийт оролцогчдоос тэргүүн байрт "Чонон дундах хурга" баг, дэд байрт "ММ-401" баг, гутгаар байрт "Этүгэний пирошки" баг эзэлж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав.

Ийнхүү Хүмүүнлэгийн сургуулийн оюутнууд маркетингийн өдөрлөгт идэвхтэй оролцож, мэдлэг чадвараа сорин, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлж, багаар ажиллах ур чадвараа нэмэгдүүлэн чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүллөө.

Мэдлэг, чадвар, хандлагаараа манлайлсан нийт оюутан залуустаа сурлагын өндөр амжилт хүсье.

 
 
Marketing event 1
Marketing event 2
Marketing event 3
Marketing event 4
Marketing event 5
Marketing event 6
Marketing event 7
Marketing event 8
Marketing event 9
Marketing event 10
Marketing event 11
Marketing event 12
Marketing event 13
Marketing event 14
1/14

Хүмүүнлэгийн сургууль