2026 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Доржи Банзаровын нэрэмжит Буриадын улсын их сургууль Бүх Оросын оюутны олон улсын эрдэм шинжилгээний хурлыг англи хэлээр шинжлэх ухааны 7 салбарт онлайнаар зохион байгууллаа. Тус оюутны олон улсын эрдэм шинжилгээний хуралд Орос, Хятад, Франц, Швец, Монгол, Узбекстан улсын их сургуулиудын багш, оюутнууд оролцов.
Энэхүү цахим хурлын Анагаах ухааны салбарт Эрүүл мэндийн сургуулийн Анагаахын суурь эрдмийн тэнхимийн багш, профессор М.Оюундэлгэрийн удирдлага дор анагаах 605 дамжааны оюутан-судлаач Ц.Ану-Үжин “Тамирчдын өвдөгний урьд чагтан холбоосыг сэргээх эмчилгээний үр дүнг судалсан байдал”, оюутан- судлаач Ш.Будмаа “Их сургуулийн багш, ажилчдын биеийн жингийн индексийг цусны глюкозтон судалсан дүн”, оюутан-судлаач Н.Түмэнжаргал “Оюутны сарын тэмдгийн мөчлөгийн алдагдлыг судалсан дүн” сэдвээр, Эмнэл зүйн тэнхимийн багш, дэд профессор Л.Долгоржавын удирлага дор анагаах 605 дамжааны оюутан-судлаач П.Очир-Эрдэнэ, “042.0 оноштой үйлчлүүлэгчийн шинжилгээнд эмгэг төрөгчийг илрүүлж антибиотик тэсвэржилтийг тодорхойлсон нь”, оюутан-судлаач Э.Энхжаргал “Төрсний дараах эхчүүдийн яаралтай тусламжид хандах шалтгаан, халдварын үед илрэх эмгэг төрөгч антибиотик тэсвэржилт” сэдвээр тус тус оролцов.


Доржи Банзаровын нэрэмжит Буриад улсын их сургуулиас зохион байгуулсан Бүх оросын оюутны олон улсын эрдэм шинжилгээний онлайн хуралд хоёр багшийн удирдлагаар анагаахын салбарын 5 судлаач оюутан сонгосон сэдвийнхээ хүрээнд судалгааны үр дүн, практик ач холбогдлоо амжилттай хэлэлцүүллээ.
Гадаад харилцааны хэлтэс