
Этүгэн их сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилийн "Хүн байхуй" төслийн "Сайн туршлага хуваалцах өдөрлөг" 2026 оны тавдугаар сарын 7-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүд шалгарлаа.
Энэхүү төсөлд оюутнууд өөрсдийн судалж буй хичээлийн хүрээнд тодорхой сэдвүүдээр судалгаа хийж, төслөө хэрэгжүүлсэн үр дүнгээ 4 дэх жилдээ нээлттэй хэлэлцүүлж, харилцан туршлага солилцлоо. Этүгэн их сургуулийн оюутан суралцагчдын дунд зохион байгуулагддаг "Хүн байхуй" хичээлийн төсөлт уралдааны хоёрдугаар шатанд нийт 21 багийн 105 оюутан амжилттай оролцов.
ШАЛГАРСАН ТӨСӨЛ, БАГУУД:
1. "Хувь хүний хөгжил, ёс зүй, эрх зүй" хичээлийн төсөл хөтөлбөр (Сэдэв: "Ирээдүй Өнөөдрөөс эхэлнэ")
Тэргүүн байр: Инженер, технологийн сургуулийн Программ хангамжийн 101 "Эко оюутан" баг
Дэд байр: Эрүүл мэндийн сургуулийн УАУ 102 "Гүмүда" баг
Гутгаар байр: Инженер, технологийн сургуулийн ЭТТИ 101 баг
2. "Харилцааны ур чадвар" хичээлийн төсөл хөтөлбөр (Сэдэв: "Бидний оролцоо")
Тэргүүн байр: Хүмүүнлэгийн сургуулийн ЭЗМ 201 "Ногуул" баг
Дэд байр: Эрүүл мэндийн сургуулийн Био-Анагаах ухааны тэнхимийн 201 "II баг"
Гутгаар байр: Эрүүл мэндийн сургуулийн Био-Анагаах ухааны тэнхимийн 202 "I баг"
3. "Мэргэжлийн ёс зүй" хичээлийн төсөл хөтөлбөр (Сэдэв: "Асуудал шийдэл")
Тэргүүн байр: Эрүүл мэндийн сургуулийн УАУ 302 "Тан эрдэм" баг
Дэд байр: Инженер, технологийн сургуулийн Программ хангамж 301 "II баг"
Гутгаар байр: Эрүүл мэндийн сургуулийн УАУ 301 "Crystal Bomb" баг тус тус байрт шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртэв.
Төслийн шалгаруулалтын шүүгчдийн бүрэлдэхүүнд:
Н.Хишигбаяр -- "Төв бассейн" ХХК-ийн захирал
Б.Түмэндэмбэрэл -- Этүгэн их сургуулийн Санхүүгийн албаны тэтгэлэг хариуцсан мэргэжилтэн
Г.Чанцал -- Этүгэн их сургуулийн 2023 оны төгсөгч, Илтгэх индрийн "Ирээдүй" ТББ-ын УЗ-ийн гишүүн нар ажиллалаа.
Тус төсөл нь "Хувь хүний хөгжил, ёс зүй, эрх зүй", "Харилцааны ур чадвар", "Мэргэжлийн ёс зүй" хичээлийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, нийгэм хамт олонд үйлчлэх дадлагыг үр дүнтэй хэрэгжүүлж, сайн туршлагаа улирал бүр хуваалцах уулзалт, үйл ажиллагаа зохион байгуулах; "Хүн байхуй" соёлын хөдөлгөөн өрнүүлж, хувийн соёл, байгууллагын соёлд суралцсан төгсөгчдийг урамшуулан, сайн туршлагыг түгээх зорилго, зорилтыг тус тус хэрэгжүүлэхэд оршино.
"Хүн байхуй" төслийн уралдаанд оролцсон нийт оюутан, хөгжөөн дэмжигчдэдээ амжилт хүсье.
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)