
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо, Боловсролын яам болон Монголын Оюутны спортын холбоо хамтран зохион байгуулсан "Монголын оюутны спортын VII наадам" 2026 оны 03 дугаар сарын 06-наас 05 дугаар сарын 08-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж өндөрлөв.
Тус наадамд Этүгэн их сургуулийн эрэгтэй 72, эмэгтэй 63, нийт 135 тамирчин спортын 15 төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, багийн дүнгээр VIII байрт шалгарч амжилттай оролцлоо.
Оюутны спортын наадам нь 2020 оноос эхлэн хоёр жил тутамд зун, өвлийн төрлөөр зохион байгуулагдаж байгаа бөгөөд бүх их, дээд сургууль, салбар сургуулиудын оюутнуудыг хамруулан, нэгдсэн зааврын дагуу хоёр үе шаттайгаар явагддаг уламжлалтай.
"Монголын оюутны спортын VII наадам" нь дараах 15 төрлөөр зохион байгуулагдлаа:
Волейбол, хөнгөн атлетик, гандбол, шатар, сагсан бөмбөг 5х5, чөлөөт бөх, футзал, ширээний теннис, жүдо бөх, модон бөмбөг, таеквондо, хөгжөөн дэмжигчдийн спорт (чирлидинг), спорт явган аялал, гүйлтийн зам болон Спортын эрдэм шинжилгээний бага хурал.
Этүгэн их сургуулийн тамирчдын гаргасан амжилтууд:
- Чөлөөт бөх: М.Заяажаргал, А.Содномпил нар (Хүрэл медаль)
- Сагсан бөмбөг: Эрэгтэй баг (Хүрэл медаль)
- Гүйлтийн цана: Г.Загиржүүсэн (Шигшээ уралдаанд шалгарч өрсөлдсөн)
- Хөнгөн атлетик (5км): М.Мөнх-эрдэнэ (VIII байр)
Тус наадамд өвлийн 1, зуны 13 төрлөөр нийт 633 багц медалийн төлөө тэмцээнүүд өрнөлөө. Анхан шатны тэмцээнд 10,000 орчим оюутан хамрагдсанаас шигшээ шатанд 30 их, дээд сургуулийн 2,319 тамирчин (1,027 эмэгтэй, 1,292 эрэгтэй) шалгарч, хурд хүчээ сорьжээ. Мөн тэмцээнийг зохион байгуулахад багш дасгалжуулагч, шүүгч, сайн дурынхан зэрэг нийт 3,126 төлөөлөгч оролцсон нь онцлог байв.
Энэхүү спортын наадам нь оюутан залуусын бие бялдрын боловсролыг дээшлүүлэх, спортыг хөгжүүлэх, ур чадварыг нь бататгах, олон улс, тив дэлхийн хэмжээний тэмцээнд өрсөлдөх чадвартай эрүүл иргэнийг төлөвшүүлэх болон шилдэг тамирчдыг тодруулахад чиглэдэг бөгөөд Монголын оюутны спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байна.
Тэмцээний бүх төрөлд амжилттай оролцсон нийт баг тамирчдадаа баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсэн ерөөе!
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)