.jpg)
Этүгэн их сургуулийн 2025–2026 оны хичээлийн жилийн 22 дахь удаагийн бакалаврын диплом гардуулах, тангараг өргөх ёслол 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Степпе Арена цэнгэлдэх хүрээлэнд ёслол төгөлдөр зохион байгуулагдлаа.
Энэ хичээлийн жилд 21 мэргэжлээр нийт 1058 оюутан бакалаврын хөтөлбөрийг бүрэн дүүргэж бакалаврын диплом гардан авсан бөгөөд төгсөгчдийн дунд БНХАУ-ын 38 иргэн төгслөө.
Төгсөлтийн ёслолын ажиллагаанд төр, нийгэм, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарын нэр хүндтэй төлөөлөгчид, дотоод гадаадын их, дээд сургуулийн удирдлагууд, үе үеийн төгсөгчид, эцэг эхчүүд болон нийт 600 гаруй хүндэт зочид оролцов.
.jpg)
Этүгэн их сургуулийн ректор, Анагаах ухааны доктор, профессор Б.Батсэрээдэнэ төгсөгчдөд хандан хэлсэн үгэндээ боловсрол бол хувь хүний хөгжил, эх орныхоо хөгжилд оруулах үнэт хөрөнгө оруулалт болохыг онцлон тэмдэглэж, төгсөгчдөд амжилт бүтээл, аз жаргал хүсэн ерөөл өргөв.
Төгсөгчдөө манлайлан, суралцах хугацаандаа сурлага, эрдэм шинжилгээ, спорт, урлагийн амжилтаараа бусдыгаа хошуучлан гарамгай амжилт гаргасан 52 оюутанд онцгойлох дипломыг гардууллаа.
Энэ удаагийн 2025-2026 оны хичээлийн жилийн төгсөгчдөд диплом, энгэрийн тэмдэг гардуулах ёслолын үйл ажиллагааны хүрээнд Монгол Улсын Төрийн далбаа, Этүгэн их сургуулийн тугийг залж, Төрийн дуулал эгшиглүүлэн хүндэтгэл үзүүлж, амжилт бүтээлээрээ манлайлж буй төгсөгчдийн төлөөллүүд баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлэн, вальс бүжиг, Этүгэн их сургуулийн сүлд дуу, төгсөгчдийн дууны попури зэрэг олон сонирхолтой хөтөлбөрүүдээр сюрприз барив.
Баярын үйл ажиллагаанд БНХАУ-аас уригдан ирж оролцож буй хүндэт зочин БНХАУ-ын Хэнань мужийн Боловсролын их өгөгдлийн судалгааны хүрээлэнгийн Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга Лю Жэн Вэй ОХУ-ын Эрхүү хотын Анагаах ухааны их сургуулийн сургалт эрхэлсэн проректор, Дотоод шүүрэл, дархлаа, эм судлалын тэнхимийн эрхлэгч, профессор, Анагаахын шинжлэх ухааны доктор (Sc.D) Л.Ю. Хамнуева,, БНСУ-ын Сөүлийн үндэсний их сургуулийн профессор Hong-Gee Kim нар оролцож, төгсөгчдөд баяр хүргэн, диплом гардуулан хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхээ илэрхийллээ.
Этүгэн их сургуулийн үе үеийн төгсөгчид, багш нар, ажил олгогч байгууллагын төлөөлөл, хүндэт зочид, эцэг эхчүүд төгсөгчдөд диплом гардуулж, амжилт бүтээлийн ерөөл дэвшүүлсэн нь энэхүү баярын арга хэмжээний онцлох хэсэг байв.
Этүгэн их сургуулийн хамт олон нийт төгсөгчдөдөө чин сэтгэлийн халуун баяр хүргэж, мэдлэг чадвар, ёс зүй, хүнлэг чанараараа манлайлан, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулах шилдэг мэргэжилтэн байхын ерөөлийг өргөн дэвшүүлж аз жаргал, амжилтын дээдийг хүсье.
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)