О.Лхагрэнцэн багш Шинжлэх ухааны докторын зэргээ амжилттай хамгааллаа

2026 оны 6 дугаар сарын 23-ны өдөр тус сургуулийн багш Очирбатын ЛХАГВАРЭНЦЭН Монгол Улсын Шинжлэх Ухааны Академид докторын жинхэнэ хамгаалалтаа амжилттай хийж, улс орны хамгийн дээд эрдмийн цол болох Шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын нэр хүндтэй зэргийг хүртлээ.

Түүний судалгааны томоохон бүтээл болох "МОНГОЛ УЛСЫН БҮС НУТГИЙГ КЛАСТЕРИЙН ЗАГВАРААР ХӨГЖҮҮЛЭХ ОНОЛ, АРГА ЗҮЙ" сэдэвт диссертацийг хүндэт зөвлөхүүд болох Академич С.Нямзагд, Шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор А.Даваасүрэн нар удирдсан байна.

Их сургуулийн хамт олны зүгээс Шинжлэх ухааны доктор (Sc.D) О.Лхагварэнцэнд халуун баяр хүргэхийн сацуу шинжлэх ухааны нийгэмлэгтээ үргэлжлүүлэн манлайлж, бусдад урам зориг хайрлах их үйлсэд нь цаашдын хамгийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.