Этүгэн их сургуулийн 2026-2027 оны хичээлийн жилийн “Элсэгчдийн сагсан бөмбөгийн аварга”-ууд тодорлоо

Этүгэн Их Сургуулиас уламжлал болгон зохион байгуулдаг “Элсэгчдийн сагсан бөмбөгийн аварга” шалгаруулах тэмцээн 2026 оны 10 дугаар сарын 3, 4-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.

Энэ удаагийн тэмцээнийг “Этүгэн Ирвэсүүд” клубийн ерөнхий менежер Г.Сонинхүү болон туслах дасгалжуулагч Б.Хосбагана, Б.Ганхуяг нар хамтран зохион байгуулсан бөгөөд эрэгтэй 14, эмэгтэй 12 буюу нийт 26 багийн оюутан тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.

Тэмцээнд дараах баг, тамирчид шилдгээр тодорлоо.

Эрэгтэй:

Тэргүүн байр: Инженер, технологийн сургуулийн "Эмнэлгийн тоног төхөөрөмж-102" ангийн баг

Дэд байр: Эдийн засаг, менежментийн сургуулийн "Эдийн засаг, менежмент I" баг

Гутгаар байр: Эдийн засаг, менежментийн сургуулийн "Эдийн засаг, менежмент II" баг

Эмэгтэй:

Тэргүүн байр: Анагаах ухааны тэнхимийн "Анагаах-103" ангийн баг

Дэд байр: Нүүр ам судлалын сургуулийн "Нүүр ам судлал-104" ангийн баг

Гутгаар байр: Эм зүй, Био-Анагаахын сургуулийн "Эм зүй-102" ангийн баг

Шилдэг тоглогч (MVP)

Эрэгтэй: Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ангийн оюутан н.Энхням

Эмэгтэй: Анагаахын тэнхимийн оюутан н.Мөнх-Учрал

Нийт тамирчдадаа сурлага, спортын өндөр амжилт хүсье!