УР ЧАДВАРЫН ШАЛГАЛТ ӨГЧ ЭЛСЭХ БОЛОМЖТОЙ МЭРГЭЖЛҮҮД

ЕБС төгсөж байгаа ихэнх хүүхдүүд 2 хичээлээр ЭЕШ-д бүртгүүлж, шалгалтаа өгсөн байна. Эдгээр хүүхдүүд нэг хичээл дээрээ унаад босго онооноос доош оноо авахад их, дээд сургуульд элсэн орох боломж нь бүтэн жилээр хойшилж, дахин шалгалт өгөх хэрэгтэй болдог. Ийм алдаа гаргахгүй тулд ЭЕШ-ийг аль болох олон хичээлээр бүртгүүлж, шалгалтаа өгөхийг бүртгэл хаагдахаас өмнө зөвлөж байсан ч ЕБС-ийн багш нарын шахалтаар 2 хичээл сонгосон хүүхдүүд олон байна.
Хэрэв таны ЭЕШ-ийн нэг хичээлийн оноо босго оноонд хүрэхгүй байгаа бол нэмэлтээр ур чадварын шалгалт өгөөд дараах мэргэжлүүдээр элсэх боломжтойг дуулгахад таатай байна.