ТУН УДАХГҮЙ...

ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН НЭРЭМЖИТ ЦАХИМ СОРИЛГО

Этүгэн их сургуулиас ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдад мэдлэг, оюун ухаанаа сорих боломж олгох, ЭЕШ-д нь амжилт гаргахад нь туслах зорилготой сорилгыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Энэ жилийн сорилго маань цахим хэлбэрээр 2023 оны 05 дугаар сарын 20-21 өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.

Цахим сорилгын нийт шагналын сан 50,000,000 төгрөг бөгөөд энэ жил Монгол хэл, Математик, Биологи, Хими, Физик, Англи хэл, Нийгмийн тухай мэдлэг хичээлүүдээр явагдах болно.

Сорилгын бүртгэл 2023 оны 04 сарын 21-ний өдрөөс 05 сарын 19-ны өдрүүдэд http://sorilgo.etugen.edu.mn/ хаягаар явагдана.

ЭЕШ өгөхөд бэлэн байна уу?