БНСУ-ЫН КЁН-ҮН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.

Кён-Үн их сургуулийн гадаад харилцаа, хамтын ажиллагаа эрхэлсэн дарга Чон Жү Ёон, Кимчон их сургуулийн профессор, тус сургуулийн зөвлөх Ли Чон Хы нар Этүгэн их сургуульд   зочлов.

Академич С.Нямзагд, Ректор Б.Батсэрээдэнэ болон Этүгэн их сургуулийн профессор багш нарын төлөөллүүд БНСУ-ын Кён-Үн их сургуулийн төлөөллүүдийг хүлээн авч уулзаж,  Сувилахуй, Хөдөлгөөн засал, IT, Биоанагаах мэргэжлийн чиглэлээр багш, оюутан солилцоо, хамтарсан 2+2, 3+1 хөтөлбөр хэрэгжүүлж хос дипломтой мэргэжилтэн бэлтгэх, оюутны хөгжлийн ХАБ –ын хамтын ажиллагааг дэмжихэд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Монгол-Солонгос хоёр улсын эдийн засаг, нийгэм, соёл боловсролын салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлэх, Этүгэн их сургуулийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг үнэлж “Хүндэт профессор” цол олгосон дипломыг   Кимчон их сургуулийн доктор, профессор Ли Чон Хы-д гардуулж өгөв.