ДОТУУР БАЙРНЫ ОЮУТНУУД БШУЯ-НЫ “ДОТУУР БАЙРАА ХАМТДАА ШИНЭЧИЛЬЕ” IDEATON-Д ДЭД БАЙР ЭЗЭЛЛЭЭ

Боловсрол, Шинжлэх ухааны яамнаас их, дээд сургуулиудын "Дотуур байр"-ны оюутнуудын дунд анх удаагаа зохион байгуулж буй “ДОТУУР БАЙРАА ХАМТДАА ШИНЭЧИЛЬЕ” шилдэг санаа шалгаруулах IDEATHON 2023 оны 12 сарын 08-ны өдөр амжилттай болж өнгөрлөө.

Энэхүү IDEATON-д Этүгэн их сургуулийн нүүр ам судлалын их эмч, сувилахуй, био-анагаах, програм хангамж, хүний их эмч мэргэжлийн I, II дамжааны оюутнууд "Student business room", "Сэтгэлзүйн төв" байгуулах гэсэн 2 санааг дэвшүүлэн оролцсон юм. Тэд нэг өдрийн турш өөрсдийн санаагаа БШУЯамнаас томилсон ментороос сургалт авч, хамтарч сайжруулан хөгжүүлснээр сүүлийн мөчид "Student business room" төсөл ДЭД байранд шалгарч, 2 сая төгрөгийн санхүүжилт авч чадлаа. 

Тухайн оюутнуудад төслийн мэдээллийг хүргэн, эхний шатанд бэлдсэн Оюутан хөгжлийн албаны мэргэжилтэн А.Мянган болон Н.Цэцэгмаа, Ч.Доржханд, Х.Нямдорж, Т.Номин нарын оюутнууддаа халуун баяр хүргэе.