ЭТҮГЭН ИРВЭСҮҮД БАГ ОЛОН УЛСЫН ОЮУТНЫ ТЭМЦЭЭНД МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЭЖ, LEVEL 1 ШАТАНД ӨРСӨЛДӨХ ЭРХЭЭ АВЛАА.

Монгол улсад 2023 онд зохиогдсон оюутны хамгийн том лигт 23-0 хожигдолгүй Аварга, Сонирхогчдын Оргилуун лигт Аварга, Насанд хүрэгчдийн УЛСЫН АВАРГА, Зуны лигт Аварга тус тус хүртэж 45-0 амжилтыг тогтоосон Этүгэн их сургууль -ийн Этүгэн ирвэсүүд баг 2024.01.13-22 -ны өдрүүдэд Хятад улсад зохиогдсон ОУ-ын Оюутны тэмцээнд оролцох урилга авч амжилттай тоглон Мөнгөн медаль хүртлээ.

Тэд дасгалжуулагч Ц.Самдан болон 9 тамирчны бүрэлдэхүүнтэй тухайн тэмцээнд оролцсон.  

Дасгалжуулагч: Туслах дасгалжуулагч Ц.Самдан

Тамирчид:         

  • Ахлагч: Г.Өгөөдэй
  • Төвийн тоглогч: Шижирхүү
  • Төвийн тоглогч: Энх-Амар
  • Төвийн тоглогч: Баттөр
  • Довтлогч: Баярбат
  • Довтлогч: Нямцогт
  • Хамгаалагч: Өнөмөнх
  • Холбогч: Ганхөлөг
  • Холбогч: Баярбилэг

Этүгэн ирвэсүүд баг Өвөрмонголын хамгийн том лигийн 2023 оны Аварга багтай тоглож 68-59 харьцаагаар хожигдсон байна.

Өвөрмонголын 3 тоглогч 2 метр гарантай 2метр 10см нуруутай 1 тоглогч 2метр 5см нуруутай 2 тоглогч байсан бөгөөд биеийн хүч сайтай баг байлаа. Тэгвэл манай шигшээ багийн хувьд багийн довтлон тоглогч Энх-Амар 2метр бусад нь 195-аас доош нуруутай байлаа.

 

 

Etugen MGL 100 - 39 Fuly (Өвөрмонгол Оюутны баг)

Этүгэн ирвэсүүд баг Өвөрмонголын оюутны лигийн Fuly багийг 100-39 харьцаагаар илт илүүрхэн хожлоо. Тус тоглолтонд Өнөмөнх хамгаалалтанд онцгой байж 7 бөмбөг таслалт, Энх-Амар, Өгөөдэй, Баярбилэг нар шилдэг тоглолтоо гаргалаа.

Хятад улсад зохиогдож буй олон үндэстний оюутан залуусын тэмцээний хагас шигшээ тоглолт хийж 58-46 харьцаагаар хожсоноор FINAL FOUR-т шалгарлаа.

Тус тоглолтын шилдэг: Өнөмөнх | хэрэгтэй хамгаалалт, 7 таслалт, чухал үед 3-аас 2 дарааллан амжилттай. Мөн Энх-Амар, Өгөөдэй, Баярбилэг нар онцгой сайн тоглолт үзүүлжээ.

 

FINAL FOUR

Etugen 58-38 Uxin city team

Uxin хотын сагсан бөмбөгийн холбооны багтай 3 үе ширүүн өрсөлдөөн үзүүлж 4-р үед оноог холдуулан 58-38 харьцаагаар хожлоо. Тус баг нь сагсан бөмбөгийн холбооны баг бөгөөд бүх тамирчид нь цалинтай тоглодог том баг байсан гэдгийг онцлоё.

Тус тоглолтонд багийн урд шугам, хамгаалалт, довтолгооны тамирчид багаараа жигд тоглож чухал хожил байгууллаа.

 

Сүүлийн тоглолт өмнө нь хэсэгтээ нэг удаа хожигдоод байсан Өвөрмонголын дээд сагсны Аварга баг бөгөөд 2 метр 17 см нэг тамирчин, 2 метр 5 см -тай 2 тамирчингаар хүчээ зузаатгасан том багтай тоглож, 58-48 харьцаагаар хожигдсоноор 2-р байр эзлэн Мөнгөн цом, медал 30.000 юаны шагнал хүртлээ.

Монгол улсаас амжилтаар нэгт эрэмблэгдэж тус тэмцээнд урилгаар оролцсон Этүгэн их сургууль -ийн МУГД О.Баярцогт дасгалжуулагчтай оюутны 1-р багийг клубын туслах дасгалжуулагч Ц.Самдан хариуцан 9 тамирчин, нийт 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр тэмцээнд ийнхүү оролцож эх орныхоо нэрийг, Этүгэний нэрийг гаргаж чадлаа.

 

Онцлох: Манай оюутны шигшээ багийг Монгол улсын Залуучуудын тэргүүн баг, Оюутны лигийн Аварга гэж зарлан, хурд шилжилт сайтай тамирчид нь ур чадвартай гэж магтсан байна лээ шүү.

 

Ийнхүү дараагийн шатны LEVEL 1 тэмцээн дахин хэд хоног үргэлжлэн цааш үргэлжлүүлэхээр боллоо. Энэхүү мэдээг Этүгэн Ирвэсүүд багийн албан ёсны фэйсбүүк хуудаснаас бэлтгэсэн бөгөөд дараагийн тоглолтын талаар мэдээллийг цаг тухайд нь авахыг хүсвэл Этүгэн Ирвэсүүд Sport's Club фэйсбүүк хуудсыг дагаарай.