Этүгэн их сургуулийн Био-Анагаахын тэнхимийн багш Д.Амгаланзаяа, Э.Энхтайван, Инженерчлэлийн тэнхимийн багш Э.Должинсүрэн нар өөрсдийн судалгааны ажлын хүрээнд зах зээл дээр буй үхрийн маханд агуулагдаж буй эмгэг төрүүлэгчийн хэмжээг тодорхойлох, чацарганы хальснаас пектин гарган авах, цахилгаан тасалдлын судалгаа болон тасалдлын үед ажиллах ARC төхөөрөмжийн ашиглалтын байдлыг тодорхой болгохтой холбоотой өгүүллэгүүдээ дэлхийн шинжлэх ухааны мэдээллийн сан, шинжлэх ухааны олон улсын нэр хүндтэй “Web of Science” мэдээллийн санд тус тус бүртгэлтэй SSCI, SCI, AHCI индекстэй олон улсад нэр хүнд бүхий мэргэжлийн сэтгүүлүүдэд хэвлүүллээ.
Өгүүллэгүүдээ олон улсад нэр хүндтэй, салбартаа тэргүүлэгч, бүрэн нээлттэй болон эрэлт өндөртэй сэтгүүлүүдэд нэгдүгээр зохиогчоор бүртгүүлж, хэвлүүлэх болзлыг хангасан багш нартаа сургуулийн захиргаанаас талархал илэрхийлж, хэвлэлтийн зардлыг 70-100 хувь хөнгөлсөн байна.
Эрдэмтэн багш нарынхаа судалгааны ажилд өндөр амжилт хүсье.
Бүтээлүүдтэй танилцахыг хүсвэл доорх линкээр хандана уу.
• Био-анагаахын тэнхимийн багш Д.Амгаланзаяа: Detection of virulence genes of Staphylococcus aureus isolated from raw beef for retail sale in the markets of Ulaanbaatar city, Mongolia | BMC Microbiology | Full Text (biomedcentral.com)
• Био-анагаахын тэнхимийн багш Э.Энхтайван: Research into Antibacterial Effects of Polysaccharide-Based Microparticles (scirp.org)
• Инженерчлэлийн тэнхимийн багш Э.Должинсүрэн: Research on Simulation of Automatic Reclosing Devices for Overhead Line Failures in Extreme Weather Conditions (scirp.org)