ОХУ-ЫН ЭРХҮҮ ХОТЫН АНАГААХ УХААНЫ ИХ СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД АЙЛЧИЛЖ БАЙНА.

Этүгэн их сургууль ба ОХУ-ын Эрхүү хотын АУИС хоорондын хамтын ажиллагааны гэрээ, 2023-2025 онд хамтран хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний хүрээнд Эрхүү хотын АУИС-ын багш, оюутнууд сургууль, тэнхим, багш нарын хооронд холбоо тогтоох, хамтран ажиллах, багш, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, лекц унших, цаашдын зорилтын талаар хэлэлцэхээр зочлон ирээд байна.

Зочид, төлөөлөгчид:

  • Серова Татьяна Владимировна - Эрхүүгийн АУИС-ийн Сувилахуйн сургуулийн захирал, Ерөнхий мэргэжлийн тэнхимийн эрхлэгч
  • Демидова Татьяна Викторовна - Эрхүүгийн АУИС-ийн Сувилахуйн онол, практикийн тэнхимийн эрхлэгч 
  • Коковина Анастасия Руслановна тэргүүтэй Сувилахуйн 2, 3-р дамжааны оюутнууд

  

  

Эдгээр багш, оюутны төлөөлөгчид 2024.01.27 -  2024.02.03-ны хооронд

  • Сувилахуйн сургуулийн үйл ажиллагаатай танилцах
  • Этүгэн мед эмнэлэг, Номын сан, Бассейн, VolUnteer Hab-тай танилцах
  • Эрхүүгийн АУИС-ийн Сувилахуйн сургуулийн захирал, Т.В Серова, Сувилахуйн онол, практикийн тэнхимийн эрхлэгч Т.В Демидова “Орчин үеийн анагаах ухааны боловсролын хөгжил” лекц
  • Эрхүүгийн АУИС-ийн оюутнууд Сэргээн засах эмнэлэгтэй танилцаж, дадлага хийнэ.
  • Эрхүүгийн АУИС-ийн захирал, тэнхимийн эрхлэгч нар НАСС-ийн Имплант төвийн үйл ажиллагаатай танилцах
  • НАСС-ийн лаборатори, кабнетын үйл ажиллагаатай танилцах
  • Эрхүүгийн АУИС-ийн оюутнууд Сувилахуйн ур чадварын кабинетад ажиллах

төлөвлөгөөтэйгээр ажиллаж байна.