УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ИХ ЭМЧ

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО: Дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн, мэргэжлийн цогц чадамжтай, хүн чанартай уламжлалт анагаах ухааны бакалаврын боловсролтой их эмч бэлтгэхэд оршино
ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛТ:

  • Хүн чанар, хүнлэг ёсыг эрхэмлэн баримтлах
  • Аливаа өвчин эмгэгийн оношлогоо, эмчилгээ, үйлчлүүлэгчид үзүүлэх тусламж үйлчилгээ, урьдчилан сэргийлэлт болон зөвлөгөөг уламжлалт анагаах ухааны болон өрнийн анагаах ухааны аргаар үзүүлэх
  • Хувийн зохион байгуулалттай, багаар ажиллах, манлайлах болон харилцааны ур чадвар эзэмших
  • Шинжлэн судлах, системтэйгээр бодох, асуудлыг шийдвэрлэх
  • Англи хэл, төвд хэлийг мэргэжлийн түвшинд ашиглах, бие даан суралцах
ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН БУЮУ ТӨГСӨГЧДИЙН ЭЗЭМШИХ УР ЧАДВАР
  • Мэргэжлийн мэдлэг, сэтгэлгээ
    Мэргэжлийн шинжлэх ухааны үндсэн суурь мэдлэг
    Мэргэжлийн цөм мэдлэг
    Ахисан түвшинд мэргэших боломж
  • Хувь хүний болон мэргэжлийн ур чадвар, хандлага
    Шинжлэн судлах, асуудал шийдвэрлэх чадвар
    Туршилт хийх, мэдлэг бүтээх чадвар
    Системтэйгээр бодох чадвар
    Хувь хүний хандлага, байнга суралцах чадвар
    Ёс зүйтэй байх, хариуцлага ухамсарлах чадвар
  • Хүмүүстэй харилцах, багаар ажиллах ур чадвар
    Багаар ажиллах
    Харилцааны ур чадвар
    Гадаад хэлээр харилцах чадвар
  • Салбар болон нийгэмд чиглэсэн үр дүнтэй үйл ажиллагаа явуулах чадвар
    Мэргэжилтэн гаргах шийдвэрийнхээ үр нөлөөг (орчин ба нийгмийн хүрээнд) ойлгох чадвар
    Мэргэжилтэн гаргах шийдвэрийнхээ үр нөлөөг (салбар болон бизнесийн хүрээнд) ойлгох чадвар
    Мэргэжлийн болон удирдлагын түвшинд сэтгэн бодох чадвар
    Үйл ажиллагааг төлөвлөх чадвар
    Хэрэгжүүлэх, бүтээх чадвар
    Хэрэглээ болгох чадвар
    Мэргэжлийн манлайлал
    Энтерпренёршип
Хөтөлбөрийн нэр: Уламжлалт анагаах
Мэргэжлийн нэр: Уламжлалт анагаах ухааны их эмч
Индекс: 091701
Элсэгчийн боловсролын түвшин: Бүрэн дунд
Суралцах хэлбэр: Өдөр
Суралцах хугацаа: 6 жил
“Уламжлалт анагаах ухааны их эмч” хөтөлбөрөөр суралцагч нь ерөнхий, мэргэжлийн суурь мэргэжлийн хичээлүүдээс гадна дараах хичээлүүдийг гүнзгийрүүлэн судална. Үүнд:
  • Бизнес төсөл
  • Англи хэл
  • Энтрепренёр
  • Мэдээллийн технологи, мэдээллийн систем
  • Төвд хэл
Ажлын байрны чиглэл:
Өрх, сумын эрүүл мэндийн төв, аймаг нийслэлийн нэгдсэн эмнэлэгт уламжлалт анагаахын их эмчээр ажиллах боломжтой
Уламжлалт анагаах ухааны их эмч нь хүн амын эрүүл мэнд, эмнэлгийн тусламж, эмнэлгийн үйчилгээний бодлоготой уялдуудан зонхилон тохиолдох өвчин эмгэгийг монгол болон орчин цагийн анагаах ухааны аргуудаар урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх ур чадварыг эзэмшсэн, гардан хийх үйлдэлд мэргэжсэн, цаашид анагаах ухааны төрөлжсөн чиглэлээр мэргэших чадвартай мэргэжилтэн байна.