ХӨДӨЛГӨӨН ЗАСАЛ

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО: Хүн чанартай, мэргэжлийн ёс зүйтэй, харилцааны өндөр чадвартай, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн зонхилон тохиолдох өвчин эмгэг чадвар алдалтаас урьдчилан сэргийлэх үнэлэх үйл ажиллагааны чадвар алдагдлыг оношлох эмчлэх ур чадварыг эзэмшсэн мэргэжилтэн бэлтгэхэд оршино
ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛТ:

  • Мэргэжлийн мэдлэг, сэтгэлгээ цөм мэдлэг, ахисан түвшинд мэргэших
    Хөдөлгөөн заслын мэргэжлийн тусламж үйлчилгээг чанартай үзүүлэхэд шаардагдах онолын мэдлэгтэй, аливаа асуудалд дүн шинжилгээ хийх аргуудыг эзэмсэн байна
  • Хувь хүний болон мэргэжлийн ур чадвар хандлага
    Хувь хүний болон эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, хариуцлага ухамсарласан шинжлэн судлах, шийдвэр гаргах чадвартай, өөрийгөө хөгжүүлэх суралцах эрмэлзэлтэй байна
  • Хүмүүстэй харилцах багаар ажиллах ур чадвар
    Харилцааны ур чадварыг бүрэн эзэмшсэн багаар ажиллах чадвартай, гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй байна
  • Салбар болон нийгэмд чиглэсэн үр дүнтэй үйл ажиллагаа явуулах чадвартай
  • Нийгэм, эрүүл мэндийн салбарт өөрийн гаргах шийдвэрийн нөлөөг мэддэг, мэргэжлийн болон удирдлагын түвшин сэтгэх бодож, шинэ санаа дэвшүүлэх чадвартай манлайлагч байна.
ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН БУЮУ ТӨГСӨГЧДИЙН ЭЗЭМШИХ УР ЧАДВАР
  • Мэргэжлийн мэдлэг, сэтгэлгээ
    Мэргэжлийн шинжлэх ухааны үндсэн суурь мэдлэг
    Мэргэжлийн цөм мэдлэг
    Ахисан түвшинд мэргэших боломж
  • Хувь хүний болон мэргэжлийн ур чадвар, хандлага
    Шинжлэн судлах, асуудал шийдвэрлэх чадвар
    Туршилт хийх, мэдлэг бүтээх чадвар
    Системтэйгээр бодох чадвар
    Хувь хүний хандлага, байнга суралцах чадвар
    Ёс зүйтэй байх, хариуцлага ухамсарлах чадвар
  • Хүмүүстэй харилцах, багаар ажиллах ур чадвар
    Багаар ажиллах
    Харилцааны ур чадвар
    Гадаад хэлээр харилцах чадвар
  • Салбар болон нийгэмд чиглэсэн үр дүнтэй үйл ажиллагаа явуулах чадвар
    Мэргэжилтэн гаргах шийдвэрийнхээ үр нөлөөг (орчин ба нийгмийн хүрээнд) ойлгох чадвар
    Мэргэжилтэн гаргах шийдвэрийнхээ үр нөлөөг (салбар болон бизнесийн хүрээнд) ойлгох чадвар
    Мэргэжлийн болон удирдлагын түвшинд сэтгэн бодох чадвар
    Үйл ажиллагааг төлөвлөх чадвар
    Хэрэгжүүлэх, бүтээх чадвар
    Хэрэглээ болгох чадвар
    Мэргэжлийн манлайлал
    Энтерпренёршип
Хөтөлбөрийн нэр: Хөдөлгөөн засал
Мэргэжлийн нэр: Хөдөлгөөн засалч
Индекс: 091502
Элсэгчийн боловсролын түвшин: Бүрэн дунд
Суралцах хэлбэр: Өдөр
Суралцах хугацаа: 4 жил
“Хөдөлгөөн засалч” хөтөлбөрөөр суралцагч нь ерөнхий, мэргэжлийн суурь мэргэжлийн хичээлүүдээс гадна дараах хичээлүүдийг гүнзгийрүүлэн судална. Үүнд:
  • Бизнес төсөл
  • Энтрепренёр
  • Мэдээллийн технологи, мэдээллийн систем
  • Англи хэл
  • Ёс зүйн хичээл
Ажлын байрны чиглэл:
Нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүд, тусгай мэргэжлийн төвүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэг, сургууль, сувилал, хувийн эмнэлэг, сэргээн засах тасагт хөдөлгөөн заслын тусламж үйлчилгээг үзүүлнэ