.png)
Этүгэн их сургуулийн “Этүгэн Ирвэсүүд” клуб “Irvesuud Basketball Party” 3х3 сагсан бөмбөгийн нөхөрсөг тоглолтыг 2026 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 4 дэх жилдээ амжилттай зохион байгууллаа.
Энэ удаагийн эвентэд "Этүгэн Ирвэсүүд" клубийн өсвөрийн шигшээ 6 баг, оюутны 2 баг, дотуур байрны оюутнуудын 3 баг, Этүгэн их сургуулийн оюутнуудын 6 баг, ерөнхий боловсролын сургуулийн 11, 12 дугаар ангийн сурагчдын 16 баг, нийт 33 баг оролцсон юм.
Тоглолтод “2 эрэгтэй + 1 эмэгтэй” гэсэн холимог бүрэлдэхүүнтэйгээр багууд оролцож, баг бүр 3–4 тоглолт хийж хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Мөн оролцогчид DJ хөгжмийн хэмнэлд “Этүгэн Ирвэсүүд” клубийн шигшээ багийн тамирчдын сонирхолтой үзүүлбэрүүдийг үзэж, Open Mic буюу чөлөөт микрофонд идэвхтэй оролцож өөрсдийн авьяас чадвараа нээн, дурсамж дүүрэн нэг өдрийг хамтдаа өнгөрүүллээ.
“Irvesuud Basketball Party” нь “Баасан гарагийг бааранд биш зааланд” уриатайгаар сагсан бөмбөг сонирхогч оюутан, залуусын чөлөөт цагийг зөв боловсон, эрүүл, идэвхтэй өнгөрүүлэх соёлыг түгээн дэлгэрүүлэх, мөн тэдний эрүүл амьдралын хэв маягийг дэмжих зорилготой зохион байгуулдаг уламжлалт үйл ажиллагаа юм.
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)