“Ажил олгогчдын өдөрлөг” 6 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.

Этүгэн их сургуулийн Төгсөгчдийн холбоо нь бүрэлдэхүүн сургууль, мэргэжлийн тэнхимтэй хамтран зохион байгуулсан "Ажил олгогчдын өдөрлөг" 2026 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр 6 дахь жилдээ амжилттай боллоо. Тус өдөрлөгт 70 гаруй шилдэг аж ахуйн нэгж, төрийн болон хувийн эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн байгууллагууд оролцож, энэ хичээлийн жил төгсөх оюутнуудыг ажлын байраар хангах, ажил олгогчтой шууд холбогдох боломжийг бүрдүүллээ. Мөн ажил олгогч байгууллагуудын санал хүсэлтийг хүлээн авч цаашид хэрхэн хамтран ажиллах чиглэлээ тодорхойлсон, сэтгэл ханамжийн судалгаа авсан олон талын ач холбогдол бүхий үйл ажиллагаа зохион байгуулагдав.

Энэхүү арга хэмжээ нь Их сургууль -- Ажил олгогч -- Төгсөгч оюутан гэсэн гурвалсан хамтын ажиллагааг бэхжүүлж, төгсөгчдийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан үр өгөөжтэй үйл ажиллагаа болов.

БҮРЭЛДЭХҮҮН СУРГУУЛЬ, ТЭНХИМИЙН ОРОЛЦОО

Бүрэлдэхүүн сургууль, тэнхимийн хамтын ажиллагаа нь зөвхөн ажлын байр санал болгоод зогсохгүй, сургалтын хөтөлбөрийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, шаардлагад нийцүүлэх, дадлагажигч оюутнуудыг бэлтгэх, ажил олгогчдын эрэлт хэрэгцээнд тулгуурласан боловсон хүчин бэлтгэх, ажил олгогч, төгсөгч, мэргэжлийн холбоодын оролцоог хангах зэрэг урт хугацааны түншлэлийг бэхжүүлэхэд чиглэгдсэн юм.

Өдөрлөгийн үеэр ажил олгогчид болон төгсөгчид үйл ажиллагааны талаар ийнхүү ярьж байна.

ХАМТРАН АЖИЛЛАСАН БАЙГУУЛЛАГА, АЖИЛ ОЛГОГЧДЫН СЭТГЭГДЭЛ

Б.Оюунсувд (Баянгол дүүргийн 38-р сургуулийн бага ангийн багш, Боловсрол судлалын тэнхимийн 2020 оны төгсөгч):

"Өнөөдрийн өдөрлөг оюутнуудад ирээдүйн боломжоо мэдэж авахад маш том давуу тал болж байна. Миний хувьд оюутан байхдаа эзэмшсэн мэдлэг, чадвар, дадал маань өнөөдөр ажлын байран дээр шууд хэрэгжиж байгаа нь манай сургуулийн сургалтын чанарыг илтгэдэг."

Э.Шүнширмятав ("Монос Улаанбаатар" ХХК-ийн Хүний нөөцийн менежер):

"30 гаруй төгсөгч манай нээлттэй ажлын байранд анкет бөглөж, анхан шатны ярилцлагад ороод байна. Зохион байгуулалт маш сайн байна."

Б.Солонго (Цэргийн төв эмнэлгийн Сувилахуйн албаны дарга):

"Манай эмнэлэгт ажиллаж буй Этүгэний төгсөгчид энхийг сахиулах үйл ажиллагаанд амжилттай оролцож, цэргийн цолоо аваад ирсэн бахархам амжилттай байна."

ТӨГСӨХ ДАМЖААНЫ ОЮУТНУУДЫН СЭТГЭГДЭЛ

  • Б.Мөнхзул (Нүүр ам судлалын хөтөлбөрийн V дамжаа): "Олон байгууллагын ажлын байртай танилцаж, сонирхсон ажлын анкетаа бөглөлөө. Бидэнд ийм боломж олгосон сургуулийн удирдлага, багш нартаа талархъя."
  • Б.Саруул (Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалтын инженер IV дамжаа): "Шинэ төгсөгчдөд маш ээлтэй, олон боломж олгосон өдөрлөг болж байна. Ажлын байрны мэдээллийг нэг дороос авахад маш хялбар байна."
  • Э.Хонгорзул (Багш, бага боловсрол мэргэжлийн IV дамжаа): "Дадлага хийж байсан газраасаа анкет бөглөөд ажилд орох боломж бүрдэж байна. Мөн 2020 оны төгсөгч ажил олгогчоор ирж туршлагаасаа хуваалцсан нь урам зориг өглөө."

Энэхүү "Ажил олгогчдын өдөрлөг" нь оюутан, төгсөгчдийг ажил олгогч байгууллагуудтай шууд холбох, мэргэжлийн чиг баримжаа олгох, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээтэй уялдуулан ур чадварыг хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.

 
 
AjilOlgoch26 (1)
AjilOlgoch26 (2)
AjilOlgoch26 (3)
AjilOlgoch26 (4)
AjilOlgoch26 (5)
AjilOlgoch26 (6)
AjilOlgoch26 (7)
AjilOlgoch26 (8)
AjilOlgoch26 (9)
AjilOlgoch26 (10)
AjilOlgoch26 (11)
AjilOlgoch26 (12)
AjilOlgoch26 (13)
AjilOlgoch26 (14)
AjilOlgoch26 (15)
AjilOlgoch26 (16)
AjilOlgoch26 (17)
AjilOlgoch26 (18)
AjilOlgoch26 (19)
AjilOlgoch26 (20)
AjilOlgoch26 (21)
AjilOlgoch26 (22)
AjilOlgoch26 (23)
AjilOlgoch26 (24)
AjilOlgoch26 (25)
AjilOlgoch26 (26)
AjilOlgoch26 (27)
AjilOlgoch26 (28)
AjilOlgoch26 (29)
AjilOlgoch26 (30)
AjilOlgoch26 (31)
AjilOlgoch26 (32)
AjilOlgoch26 (33)
AjilOlgoch26 (34)
AjilOlgoch26 (35)
AjilOlgoch26 (36)
AjilOlgoch26 (37)
AjilOlgoch26 (38)
AjilOlgoch26 (39)
AjilOlgoch26 (40)
AjilOlgoch26 (41)
AjilOlgoch26 (42)
AjilOlgoch26 (43)
AjilOlgoch26 (44)
AjilOlgoch26 (45)
AjilOlgoch26 (46)
AjilOlgoch26 (47)
AjilOlgoch26 (48)
AjilOlgoch26 (49)
AjilOlgoch26 (50)
AjilOlgoch26 (51)
AjilOlgoch26 (52)
AjilOlgoch26 (53)
1/53

ӨДӨРЛӨГТ ОРОЛЦОЖ ХАМТРАН АЖИЛЛАСАН БАЙГУУЛЛАГА, КОМПАНИУДАД АЖЛЫН АМЖИЛТ ХҮСЬЕ!

ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧДИЙН ХОЛБОО