.jpg)
ОХУ-ын Оренбург хотын "River of Life" эмнэлгийн захирал Ильмира Ашкар (Ilmira Ashkar) Этүгэн их сургуулийн Уламжлалт анагаах ухааны (УАУ) VI дамжааны 4 оюутанд нэг хичээлийн жилийн сургалтын 100 хувийн тэтгэлэг гардуулах үйл ажиллагаа 2026 оны 8 дугаар сарын 14-ний өдөр "Student HUB"-д боллоо.
"River of Life" эмнэлэг болон Этүгэн их сургуулийн хамтран ажиллах гэрээний хүрээнд УАУ-ы VI дамжааны оюутан Б.Өсөхбаяр, Ч.Пүрэвсүрэн, У.Батмэнд, Ж.Билэг-Өрнөх нарт ОХУ-ын Оренбург хотын "River of Life" эмнэлэгт 50 хоногийн турш мэргэжлээрээ цалинтай дадлага хийх оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдаж, амжилттай дүүргэсэн тул сертификат гардуулсан юм. Тус сертификатыг "River of Life" эмнэлгийн клиникийг төлөөлөн захирал Ильмира Ашкар, Этүгэн их сургуулийг төлөөлөн ректор Б.Батсэрээдэнэ нар батламжлан олгов.
.jpg)
Тэтгэлэг гардуулах ёслолд Этүгэн их сургуулийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга, академич С.Нямзагд, Ректор, доктор, профессор Б.Батсэрээдэнэ, Сургалт эрхэлсэн дэд захирал, дэд профессор Ц.Мөнгөнцэцэг болон тус сургуулийн 2017 оны төгсөгч, УАУ-ы хүний их эмч, Эмнэлзүйн анагаах ухааны магистр Б.Мягмаржав нар оролцсон юм.
.jpg)
Тэтгэлэг гардуулах үеэр тус хөтөлбөрийг санаачлагч, 2017 оны төгсөгч, УАУ-ы хүний их эмч, Эмнэлзүйн анагаах ухааны магистр Б.Мягмаржав "Би Этүгэн их сургуульд суралцаж байхдаа "Гадаадад сурч, ажиллаж, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн эмч болох юмсан' гэж мөрөөддөг байв. Гэвч тухайн үед ямар боломж байдаг, хаанаас эхлэхээ сайн мэдэхгүй байсан. Гадаадад 9 жилийн турш суралцаж, ажиллахдаа хуримтлуулсан туршлага дээрээ үндэслэн "Өөрийн туулсан замыг дараагийн үеийн оюутнуудад яагаад арай хялбар болгож өгч болохгүй гэж?" бодсон юм. Ингээд оюутан байх үеийн мөрөөдлөө биелүүлж, 2026 оноос Этүгэн их сургуулийн УАУ-ы V, VI дамжааны оюутнуудаас сонгон шалгаруулж, ОХУ-д мэргэжлээрээ цалинтай дадлага хийх сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг эхлүүлсэн. "River of Life" эмнэлгийн талаас дадлагын оюутнуудын орон байр, унааны зардлыг бүрэн хариуцаж ажилласан.
Оюутнууд олон улсын эмнэлгийн орчинд ажиллаж, мэргэжилдээ улам дурлаж, туршлага хуримтлуулснаар Монголын уламжлалт анагаах ухааныг дэлхийд таниулан хөгжүүлэх боломжтой юм. Миний өгсөн нэг боломж, нэг тэтгэлэг нэг оюутны, цаашлаад нэг айлын амьдралыг өөрчилж чадсанаар нэг хүний мөрөөдөл олон хүний мөрөөдөл болон үргэлжилнэ гэдэгт итгэдэг. Би өөртөө хаалга нээгээд зогсохгүй, дараа дараагийн төгсөгчдөд тэр хаалгыг нээлттэй үлдээхийг хүссэн юм" хэмээн сэтгэгдлээсээ хуваалцав.
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
Оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсэж, халуун баяр хүргэе!