ӨМӨЗО-НЫ ОЛОН УЛСЫН МОНГОЛ ЭМНЭЛГИЙН ХОРООНЫ ЗАХИРАЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧДИЙН АЙЛЧЛАЛ

Этүгэн их сургуулийн урилгаар Өвөр монголын өөртөө засах орны Олон улсын монгол эмнэлгийн хорооны захирал, доктор Чинсарнай, намын хорооны дэд дарга, профессор Жан Хурцаа, монгол эмнэлгийн хорооны их эмч, профессор Ёндон нар тус сургуульд зочиллоо. 

Зочид төлөөлөгчдийг ТУЗ-ын дарга, академич С.Нямзагд, Ректор, профессор Б.Батсэрээдэнэ хүлээн авч уулзав. Уулзалтад  Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн захирал Н.Идэрсайхан, СБЗА –ны дарга, дэд профессор  М.Мөнгөнцэцэг, Анагаах ухааны тэнхимийн эрхлэгч С.Пагамдулам, Эм зүйн сургуулийн захирал С.Идэртунгалаг, Уламжлалт анагаах ухааны тэнхимийн эрхлэгч Б.Ренчинбямба, Этүгэнмед эмнэлгийн захирал Ё.Наранцэцэг, зочин профессор В.Нарсу нар оролцлоо.

Уулзалтаар уламжлалт анагаах ухааны чиглэлээр эмч, багш, залуу эрдэмтэд, магистрант, докторант солилцох, мэргэжил дээшлүүлэх, туршлага солилцох, Уламжлалт анагаах ухаан, эмийн ургамал, чацаргана тариалах болон эм бэлдэх технологийн чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийхэд хоёр талын судлаачдын баг ажиллуулах, шинжлэх ухаан, технологийн үзэсгэлэнд төлөөлөгчдөө урьж ажиллуулахаар болж хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

 

Мөн Этүгэн их сургуулийн эрдмийн зөвлөлийн хурлын шийдвэрээр олон улсын монгол эмнэлгийн хорооны  их эмч, профессор Ёндонд “Хүндэт доктор” цол олгосон бөгөөд түүнд “Хүндэт доктор”-ын диплом, одонг академич С.Нямзагд гардуулан өглөө.

Этүгэн их сургуулийн ТУЗ-ын дарга, академич С.Нямзагд, олон улсын монгол эмнэлгийн хорооны их эмч, профессор Ёндон нар