ЦАХИЛГААН ХАНГАМЖИЙН ИНЖЕНЕР

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО: Хүн чанартай, мэргэжлийн ёс зүйтэй, үндэсний болон олон улсын дээд боловсролын стандарт, ажил олгогчдын шалгуур шаардлагыг хангасан, цахилгаан хангамжаар мэргэшсэн, харилцааны өндөр ур чадвартай, техникийн ухааны чадварлаг мэргэжилтэн бэлтгэхэд оршино.
ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛТ:

  • Тухайн хөтөлбөрөөр бэлтгэгдсэн мэргэжилтэн нь байгаль, нийгмийн ухааны суурь мэдлэг, техникийн үндсэн суурь мэдлэг чадварыг эзэмшсэн байх
  • Цахилгаан хангамжийн хөтөлбөр нь онолын мэдлэгээ практикт хэрэгжүүлэх, бие даан хөгжүүлэх, асуудлыг шийдвэрлэхдээ системтэйгээр тунгаан бодох, хувийн болон мэргэжлийн авъяас чадвараа хөгжүүлэх чадварыг эзэмшсэн байх
  • Эрчим хүчний асуудлыг бие даан турших, судлах, тооцоолох, шийдвэрлэх, мэргэжлийн сэтгэлгээ, ур чадварыг бүрэн эзэмших
  • Ажлын байранд янз бүрийн түвшний хүмүүсээс бүрдсэн баг хамт олонтой хамтран ажиллах, харилцааны ёс зүйтэй, хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай хувь хүн болгон төлөвшүүлэх
  • Цахилгаан хангамжийн хариуцах ажлын хүрээнд асуудлыг төлөвлөх, хэрэгжүүлэх чадвартай, гадаад хэлний мэдлэгтэй, цаашид дараагийн шатны сургалтуудад гадаад болон дотоодод суралцах чадвартай мэргэжилтэнг бэлтгэх
ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН БУЮУ ТӨГСӨГЧДИЙН ЭЗЭМШИХ УР ЧАДВАР
  • Мэргэжлийн мэдлэг, сэтгэлгээ
    Мэргэжлийн шинжлэх ухааны үндсэн суурь мэдлэг
    Мэргэжлийн цөм мэдлэг
    Ахисан түвшинд мэргэших боломж
  • Хувь хүний болон мэргэжлийн ур чадвар, хандлага
    Шинжлэн судлах, асуудал шийдвэрлэх чадвар
    Туршилт хийх, мэдлэг бүтээх чадвар
    Системтэйгээр бодох чадвар
    Хувь хүний хандлага, байнга суралцах чадвар
    Ёс зүйтэй байх, хариуцлага ухамсарлах чадвар
  • Хүмүүстэй харилцах, багаар ажиллах ур чадвар
    Багаар ажиллах
    Харилцааны ур чадвар
    Гадаад хэлээр харилцах чадвар
  • Салбар болон нийгэмд чиглэсэн үр дүнтэй үйл ажиллагаа явуулах чадвар
    Мэргэжилтэн гаргах шийдвэрийнхээ үр нөлөөг (орчин ба нийгмийн хүрээнд) ойлгох чадвар
    Мэргэжилтэн гаргах шийдвэрийнхээ үр нөлөөг (салбар болон бизнесийн хүрээнд) ойлгох чадвар
    Мэргэжлийн болон удирдлагын түвшинд сэтгэн бодох чадвар
    Үйл ажиллагааг төлөвлөх чадвар
    Хэрэгжүүлэх, бүтээх чадвар
    Хэрэглээ болгох чадвар
    Мэргэжлийн манлайлал
    Энтерпренёршип
Хөтөлбөрийн нэр: Цахилгаан хангамж
Мэргэжлийн нэр: Цахилгаан хангамжийн инженер
Индекс: 071310
Элсэгчийн боловсролын түвшин: Бүрэн дунд
Суралцах хэлбэр: Өдөр
Суралцах хугацаа: 4 жил
“Цахилгаан хангамжийн инженер” хөтөлбөрөөр суралцагч нь ерөнхий, мэргэжлийн суурь мэргэжлийн хичээлүүдээс гадна дараах хичээлүүдийг гүнзгийрүүлэн судална. Үүнд:
  • Энтрепренёр
  • Англи хэл
  • Инженерийн зураг зүй
  • Мэдээллийн технологи, мэдээллийн систем
Ажлын байрны чиглэл:
Энэхүү хөтөлбөрөөр төгсөгчид цахилгаан эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч, уул уурхай, барилгын салбар, хөдөө аж ахуйн үйлдвэрүүд болон хувийн хэвшлийн байгууллагуудад дараах мэргэжлийн чиглэлээр ажиллахаас гадна гадаад дотоодын төслүүд дээр ажиллах бүрэн боломжтой.
  • Удирдах ажилтан
  • Цахилгааны инженер
  • Зураг төсөл, тооцооны инженер
  • Диспетчер
  • Мастер
  • Сургалт, эрдэм шинжилгээний ажилтан
  • Цахилгааны техникч, мэргэжилтэн