ЭМ ЗҮЙЧ

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО: Хүн чанар, мэргэжлийн ёс зүй, харилцааны ёс суртахуунтай, эрүүл мэндийн боловсрол олгох, дэмжих,эм зүйн тусламж үйлчилгээг чанартай үзүүлэх,тухайн байгууллагадаа бүтээлчээр ажиллах мэргэжлийн ур чадвартай, мэргэжилтэн бэлтгэхэд оршино
ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛТ:

  • Түгээмэл болон зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчин, эмгэгүүдийн эмчилгээ оношлогоо урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээнд эм зүйн чиглэлээр анхан шатны тусламж үзүүлэх чадвартай болох.
  • Шинийг эрэлхийлэх, асуудал шийдвэрлэх, шинжлэн судлах,системтэйгээр төлөвлөх, яриа болон бичгээр тайлагнах, хүнтэй харилцах үндсэн ур чадварт суралцуулах.
  • Өөрийгөө хөгжүүлэн мэргэжлээ дээшлүүлэх, бие даан суралцах чадвартай болох
  • Гадаад хэлээр мэргэжлийн мэдээлэл ашиглах чадвартай болох
  • Хүн амын эрүүл мэндийг дэмжих хамгаалах чиглэлээр эм зүйн тусламж үйлчилгээг чанартай үзүүлэхэд шаардагдах эм зүйн ухааны онолын мэдлэг, чадвар, хандлагыг эзэмшүүлэх
ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН БУЮУ ТӨГСӨГЧДИЙН ЭЗЭМШИХ УР ЧАДВАР
  • Мэргэжлийн мэдлэг, сэтгэлгээ
    Мэргэжлийн шинжлэх ухааны үндсэн суурь мэдлэг
    Мэргэжлийн цөм мэдлэг
    Ахисан түвшинд мэргэших боломж
  • Хувь хүний болон мэргэжлийн ур чадвар, хандлага
    Шинжлэн судлах, асуудал шийдвэрлэх чадвар
    Туршилт хийх, мэдлэг бүтээх чадвар
    Системтэйгээр бодох чадвар
    Хувь хүний хандлага, байнга суралцах чадвар
    Ёс зүйтэй байх, хариуцлага ухамсарлах чадвар
  • Хүмүүстэй харилцах, багаар ажиллах ур чадвар
    Багаар ажиллах
    Харилцааны ур чадвар
    Гадаад хэлээр харилцах чадвар
  • Салбар болон нийгэмд чиглэсэн үр дүнтэй үйл ажиллагаа явуулах чадвар
    Мэргэжилтэн гаргах шийдвэрийнхээ үр нөлөөг (орчин ба нийгмийн хүрээнд) ойлгох чадвар
    Мэргэжилтэн гаргах шийдвэрийнхээ үр нөлөөг (салбар болон бизнесийн хүрээнд) ойлгох чадвар
    Мэргэжлийн болон удирдлагын түвшинд сэтгэн бодох чадвар
    Үйл ажиллагааг төлөвлөх чадвар
    Хэрэгжүүлэх, бүтээх чадвар
    Хэрэглээ болгох чадвар
    Мэргэжлийн манлайлал
    Энтерпренёршип
Хөтөлбөрийн нэр: Эм зүй
Мэргэжлийн нэр: Эм зүйч
Индекс: 091601
Элсэгчийн боловсролын түвшин: Бүрэн дунд
Суралцах хэлбэр: Өдөр
Суралцах хугацаа: 5 жил
“Эм зүйч” хөтөлбөрөөр суралцагч нь ерөнхий, мэргэжлийн суурь мэргэжлийн хичээлүүдээс гадна дараах хичээлүүдийг гүнзгийрүүлэн судална. Үүнд:
  • Бизнес төсөл
  • Англи хэл
  • Энтрепренёр
  • Мэдээллийн технологи, мэдээллийн систем
  • Эмийн эмчилгээ
Ажлын байрны чиглэл:
Нийтийн үйлчилгээтэй эмийн сан, бүх шатны эмнэлэг, сумын эрүүл мэндийн төв, сумын эмийн сан, эмийн үйлдвэрт эм зүйч