МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВ

2014 ОНД АНХНЫ ЭЛСЭЛТЭЭ авч эхэлсэн.
 Эмчилгээний бариа засалч, туслах сувилагч, тогооч гэсэн мэргэжлүүдээр 1 жил хугацаанд суралцуулан мэргэжлийн үнэмлэх олгож мэргэжилтэй ажилтан бэлтгэн хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэхэд онцгойлон анхаарч, мэргэжлийн чадварлаг багш, чадамжинд суурилсан хөтөлбөр, сургалтын стандарт бүхий дадлагын орчин, анги танхимыг бүрдүүлсэн нь сургалтын гол давуу тал болдог аж.
Этүгэн МСҮТ-ийн суралцагчид Этүгэн их сургуульд үргэлжлүүлэн суралцаж мэргэжлийн ур чадвараа ахиулах боломжтой.

- СУРГАЛТЫН ОНЦЛОГ
  Ажил олгогч нарын судалгаанд үндэслэн Монгол Улсад эрэлттэй байгаа 3 мэргэжлээр МЭРГЭЖИЛТЭЙ АЖИЛТАН бэлтгэх 1 жилийн сургалт, 8 мэргэжлээр чадамжийн гэрчилгээ олгох богино хугацааны сургалтуудыг явуулж байна. Тоног төхөөрөмж бүхий иж бүрэн дадлагын орчин, мэргэжил тус бүрээр ур чадварын өрөө , анги танхимд сургалтыг явуулдаг бөгөөд суралцагчдыг таатай орчинд суралцах нөхцөлөөр бүрэн хангасан.
  Сургалтын чиглэл бүрт 100 хувь багшлах эрхтэй мэргэжлийн багш нар хичээл заах ба суралцагчдын мэдлэгийн цар хүрээг тэлэх, олон талын мэдлэг эзэмшүүлэх зорилгоор хичээлийн хөтөлбөр, төлөвлөгөөнд анхаарч орчин үетэй нийцсэн сургалтын арга барилыг жинхэнэ ур чадвартай мэргэжилтэн бэлтгэж төгсөгчдийн ажил эрхлэлтийн түвшин байна.
 Этүгэн МСҮТ нь харилцаа хандлага, ёс зүй эрхэмлэдэг анхны сургууль билээ.

  • ЖИЛИЙН 2.000.000 ТӨГРӨГИЙН ТЭТГЭЛЭГ ОЛГОДОГ
  • Жилийн турш сургалтын төлбөрөө 2-3 хуваан төлөх боломжтой
  • 2-3 жил тутамд сургалтын төлбөр нь тогтмол
  • Хавар, намар, өвөл гэж 3 удаа элсэлт авдаг
  • ЭЕШ-ын оноо хамаарахгүй
  • 16 дээш настай иргэн бүр нээлттэй

  Этүгэн их сургуулийн дэргэдэх МСҮТ-ийн туслах сувилагч, эмчилгээний бариа засал, тогоочийн мэргэжлийн ангийн оюутнууд Япон хэлний сургалтанд үнэ төлбөргүй хамрагдаж, анхан шатанд тэнцэж чадсанаар 3 жилийн гэрээт ажилтнаар Японд ажиллаж, амьдрах боломж олгодог.   Онгоцны тийз, эхний сар амьдрах зардлыг мөн гэрээлэгч талаас бүрэн хариуцдаг онцлогтой.

ЭМЧИЛГЭЭНИЙ БАРИА ЗАСАЛЧ Хүний биеийн хөдөлгөөний функцыг сэргээх, бүтэн болон хэсэгчилсэн биеийн бариа, даран бариа, цэгэн бариа, даралт буулгах бариа, толгойн доргилтын бариа зэрэг эмчилгээний бариа заслыг мэргэжлийн өндөр түвшинд хийх, өвчин зовиур намдаах, биеийн гэмтэл, бусад согогийг эмчлэх, сэргийлэхэд чиглэсэн хөтөлбөрийг үнэлэх, төлөвлөх, хэрэгжүүлэх чадвартай болно.
Хаана ажиллах вэ?
  • Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх бүх шатны байгууллагууд;
  • Гадаад, дотоодын улсын болон хувийн эмнэлгүүд, рашаан сувилалд;
  • Японд мэргэжлээрээ дадлагажигч ажилтнаар ажиллах боломж бүрдүүлсэн.
ТУСЛАХ СУВИЛАГЧ Өвчтөний асаргааг төлөвлөх, зохицуулах, үнэлэх юмуу бие даах эсвэл эмч, эмчилгээний мэргэжилтний багтай хамтран ажиллах; Сувилахуйн тусламж үйлчилгээг чанартай үзүүлэхэд шаардагдах онолын мэдлэгтэй аливаа асуудлыг бие даан шийдвэрлэх; Хувь хүний болон эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, хариуцлагаа ухамсарласан өөрийгөө хөгжүүлэх суралцах; Харилцааны ур чадварыг бүрэн эзэмшсэн багаар ажиллах чадвартай мэргэжлийн гадаад хэлний зохих мэдлэгтэй болно.
Хаана ажиллах вэ?
  • Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх бүх шатны байгууллагууд;
  • Гадаад, дотоодын улсын болон хувийн эмнэлгүүд;
  • Японд мэргэжлээрээ дадлагажигч ажилтнаар ажиллах боломж бүрдүүлсэн.

Мэргэжлийн үнэмлэх олгох хөтөлбөр:
Мэргэжил Хугацаа
1 Туслах сувилагч 1 жил
2 Эмчилгээний бариа засалч 1 жил
3 Тогооч 1 жил


Чадамжийн гэрчилгээ олгох хөтөлбөр:
Мэргэжил Хугацаа
1 Нягтлан бодох бүртгэл, тооцооны ажилтан 14-30 хоног
2 Гоо засалч 1-3 сар
3 Тогооч 45 хоног-3 сар
4 Программ кодлогч 14-30 хоног
5 График дизайнч 14-30 хоног
6 Нарийн бичгийн дарга-албан хэргийн ажилтан 1-3 сар
8 Барилгын цахилгааны техникч 7-14 хоног
9 Сантехникийн техникч 7-14 хоног
10 Барилгын засал чимэглэл 21-45 хоног