"САЙН ТУРШЛАГЫН ЭЗЭН" АЯН АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ.

Этүгэн их сургууль нь “Хүн байхуй” хичээлийн хүрээнд шинэ санаачлагын уралдаан болох "Сайн туршлагын эзэн" аяныг 6 чиглэлээр зохион байгуулахаар боллоо.

ХАМГИЙН ЭХНИЙ ШИНЭ САНААЧЛАГЫН УРАЛДААН
#УГТАХ #ҮДЭХ #ҮЙЛЧИЛГЭЭ, #НИЙГЭМ #ХАМТ #ОЛОНД #ҮЙЛЧЛЭХ #ДАДЛАГА #АЖИЛ

УДИРДАМЖ
10 сарын 18-ээс 11 сарын 18 хүртэл “Угтах үдэх үйлчилгээ, нийгэм хамт олонд үйлчлэх дадлага ажил”-н шинэ санаачлагын уралдаанд дараах шаардлагуудаас 3 болон түүнээс дээш хангасан бүх оролцогчдыг шалгаруулна.

  • Өөрийн ээлжинд цагтаа дадлага ажлаа хийсэн
  • Ээлжит хуваарийн дагуу болон сайн дураараа сард 3-аас дээш ирсэн
  • Угтах, үдэхдээ бусдад халуун дулаан уур амьсгал түгээсэн шинэ санаачлага гаргасан
  • Цаг болон хүч хөдөлмөрийг хэмнэх шинэ санаачлага гаргаж хэрэгжүүлсэн
  • Сургуулийн орчинд ээлтэй төсөлт ажил хийсэн
  • Санаачлага нь хэрэгжихүйц, асуудал шийдсэн, бүтээлч байх

УРАМШУУЛАЛ
🎁“Этүгэн онлайн сонин”-н тэргүүн нүүрэнд “Сайн туршлагын эзэн”хэмээн сайшаан, алдаршуулах.
🎁Фитнесийн эрх, бассены эрх
"САЙН ТУРШЛАГЫН ЭЗЭН" аяны талаар дэлгэрэнгүй мэдээллийг 
🤙 99034318 дугаараас болон оюутны удирдлага мэдээллийн системээс авна уу.