ЯПОН УЛСАД ДАДЛАГАЖИГЧ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАН ОЮУТНУУД

Япон улсад дадлагажигч хөтөлбөрөө амжилттай дуусган эх орондоо ирэн үргэлжлүүлэн суралцаж буй Этүгэн их сургуулийн Эдийн засаг-Менежментийн тэнхимийн оюутнуудын "МЭРГЭЖИЛ СУРТАЛЧИЛАХ 7 ХОНОГ"-ийн аянд зориулан өөрсдөө найруулж, өөрсдөө зураглаачаа хийж, эвлүүлсэн видео контентийг та бүхэнд хүргэж байна.

Этүгэн их сургуулийн Инженерчлэл эдийн засаг менежментийн сургууль нь 2018 оноос “ Дадлагажигч оюутан”  хөтөлбөрийг хэрэгжүүлж нийт 27 оюутныг хамруулаад байгаа ба 2019, 2020 онд энэ хөтөлбөрт хамрагдсан 2 оюутан дадлагаа амжилттай гүйцэтгэж, сургуулиа амжилттай төгссөн бөгөөд дадлага хийж байсан байгууллагадаа уригдан одоогоор мэргэжлийн үндсэн ажилтнаар ажиллаж байна.

Энэхүү дадлагажигч оюутан хөтөлбөр амжилттай үргэлжилж сүүлийн 2 жилийн хугацаанд 16 оюутан хамрагдаж одоогоор Маркетингийн менежмент, Хоол үйлдвэрлэл үйлчилгээний менежмент мэргэжлийн 7 оюутан хамрагдахаар бэлтгэгдэж байна.

Этүгэн их сургууль сургалтын үйл ажиллагаандаа бие даасан цахим сургалтын систем хөгжүүлснээр Дадлагажигч оюутан хөтөлбөрт хамрагдаж буй оюутнууд дадлагаа хийнгээ хичээлээ цахимаар судлах боломжийг бүрдүүлж өгснөөрөө онцлогтой юм.