ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЕСӨНБУЛАГ СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ЛАБОРАТОРИ I СУРГУУЛИЙН ХИМИЙН БАГШ НАРТ ОНОЛ, ПРАКТИКИЙН СУРГАЛТ ОРЛОО.

 
Этүгэн их сургуулийн Эмзүйн сургуулийн Эмийн хими-Эмнэлзүйн тэнхим, Эрүүл мэндийн сургуулийн Био-Анагаахын тэнхим хамтран Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын Лаборатори I сургуулийн химийн багш нарт онол, практикийн сургалтыг 2024 оны 11 сарын 28, 29-ний өдрүүдэд зохион байгууллаа.
 
Энэхүү сургалтад нийт 3 багш оролцож, "Химийн урвалын дулаан тодорхойлох", "Комплекс нэгдлүүд", "Органик нэгдэл таних чанарын урвал", "Органик урвалын механизм", "Эзэлхүүний анализ" зэрэг химийн суурь ойлголтууд болон тэдгээрийн онолын талаар нийт 5 цагийн лекц үзлээ. Мөн Кофлер халаагч ширээ бүхий хэрэгслээр хайлах температур тодорхойлох, комплекс нэгдэл тодорхойлох, уураг таних биуретын урвал, бодисын хасах цахилгаан цэнэгийг хэмжих, сул хүчлийг хүчтэй хүчлээр титрлэх зэрэг сэдвээр 10 цагийн дадлага сургалтыг явууллаа. Энэ сургалт нь ЕБС-ийн багш нарын мэдлэг, чадварыг дээшлүүлэх, улмаар сурагчдын сургалтын чанарт сайнаар нөлөөлөх үр дүнтэй болсон.
 

Мөн эдгээр өдрүүдэд ЭИС-иас хоёр жил тутам зохион байгуулдаг "Өнөөдрийн инноваци-Маргаашийн хөгжил" сэдэвт инновацийн өдөрлөг боллоо. Манай сургуулийн хөгжил дэвшилтэй танилцаж, мэдлэг, ур чадвараа дээшлүүлэхээр зорин ирсэн багш нартаа цаашдынх нь ажил үйлсэд өндөр амжилт хүсье.