“ЭМИЙН ТЕХНОЛОГИЙГ ХЭН САЙН МЭДЭХ ВЭ?” АСТ-ИЙГ 2 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЭИС-ийн Эм зүйн бүрэлдэхүүн сургууль “ЭЗШУИС”-тай хамтран “Эмийн технологийг хэн сайн мэдэх вэ?” АСТ-ийг 2 дахь жилдээ зохион байгууллаа

ЭИС-ийн Эм зүйн бүрэлдэхүүн сургууль “ЭЗШУИС”-тай хамтран зохион байгуулдаг “Эмийн технологийг хэн сайн мэдэх вэ?” АСТ-ийг 2 дахь жилдээ 2025 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр амжилттай зохион байгууллаа. АСТ-д “Этүгэн их сургууль”, “ЭЗШУИС”, “АШУҮИС”-ийн нийт 11 багийн 66 оюутан эмийн технологийн чиглэлээр мэдлэг, ур чадвар, туршлагаа солилцлоо.

“Эмийн технологийг хэн сайн мэдэх вэ?” АСТ нь 4 үе шаттай болсон. Үүнд:

  1. Багийн гишүүд тус бүр эм хийх процессууд дээр гардан үйлдэл хийх;

  1. Баг дундын даалгавар. “Эмийн үйлдвэрийн технологи”-ийн чиглэлээр үйлдвэрлэлийн тооцоолол хийх, технологийн процессыг боловсруулах;

  1. Гэрийн даалгавар. Гэрийн даалгавар буюу баг тус бүр инновац, ур чадвар шаардсан бүтээгдэхүүнийг уран сэтгэмж, судалгаа шинжилгээн дээр үндэслэн бэлэн бүтээгдэхүүн болгон АСТ дээр танилцуулах;

IV.  Хөгжөөнт тэмцээн;

Тэмцээний шүүгчээр ЭЗУ-ы доктор, дэд профессор Б.Рэнцэн, ЭЗУ-ы магистр Б.Нарангэрэл нар ажиллалаа.

АСТ тэмцээнд “ЭЗШУИС”-ийн “Mupsstars” баг I байр, ЭИС харьяа Эм зүйн сургуулийн “Медикс”, “Medmind” багууд II байр, “ЭЗШУИС”-ийн “Лили” баг III байр, “ЭЗШУИС”-ийн “Технологийн заавар” баг тусгай байрт тус тус шалгарч, өргөмжлөл мөнгөн шагнал хүртлээ.

Дашрамд дурдахад нийлбэр оноогоороо тэнцсэн ЭИС-ийн Эм зүйн бүрэлдэхүүн сургуулийн “Медикс”, “Medmind” багуудыг шүүгчдийн шийдвэрээр II байрт шалгарууллаа.

 

I байр. “ЭЗШУИС”-ийн “Mupsstars”

 

 

II байр. ЭИС-ийн “Медикс”, “Medmind” багууд.

 

III байр. “ЭЗШУИС”-ийн “Лили” баг

 

Тусгай байр. “ЭЗШУИС”-ийн “Технологийн заавар” баг

 

Сургуулиа төлөөлөн “Эмийн технологийг хэн сайн мэдэх вэ?” АСТ-д баг болон мэдлэг, ур чадвар, туршлагаа солилцож оролцсон нийт оюутнууддаа баяр хүргэж, сурлагын өндөр амжилт хүсье.

Этүгэн их сургуулийн Эм зүйн бүрэлдэхүүн сургууль

 

Дотоод мэдээллийн мэргэжилтэн Т.Бадамцэцэг