ЭИС-ийн Төгсөгчдийн холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Ажил олгогчдын нээлттэй өдөрлөг” тав дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө.
Өдөрлөгийг 2025 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр хичээлийн I байранд зохион байгуулсан юм. Энэ үеэр ЭИС-ийн найман салбар сургууль, тэнхимийн 1000 гаруй төгсөгчөөс 500 гаруй төгсөгч ажилд орохыг хүссэн анкет бөглөж, ажил олгогч байгууллагуудтай ганцаарчилсан уулзалт хийлээ.
Тус өдөрлөгт оролцсон байгууллагуудын дунд хийсэн судалгаагаар 85 хувь нь ажил олгогч байгууллагууд нээлттэй ажлын байрны талаарх мэдээлэл өгөх, байгууллагатай хамтран ажиллах гэрээ хийх, төгсөгчдөөс ажилд авах гэрээ хийх, ажилд орохыг хүссэн анкет бөглүүлэх, оюутан дадлагажуулах, сургалт явуулах, тэтгэлэг олгох, оюутан цагийн ажилд авах, оюутнуудыг ажлын байран дээр сургаж авах зэргээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байв.
Мөн ЭИС-ийн Сувилахуйн сургууль, Эм зүйн сургууль, Нүүр ам судлалын сургууль, Хүмүүнлэгийн сургууль, Инженерчлэлийн салбар сургууль, Эрүүл мэндийн сургуулийн Био-Анагаахын тэнхим, Эрүүл мэндийн сургуулийн Анагаах ухааны тэнхим, Эрүүл мэндийн сургуулийн Уламжлалт анагаах ухааны тэнхимүүд уулзалт өдөрлөгт оролцсон зочид төлөөлөгчдөд мэргэжлийн хөтөлбөрийн танилцуулга, хамтарч ажиллах санал чиглэл, сайн туршлага, үр дүнгийн мэдээлэл хүргэв. Өдөрлөгт нийт 102 ажил олгогч байгууллагын 140 гаруй албан хаагчид оролцлоо.
Эрүүл мэндийн сургууль. Био-Анагаахын тэнхимийн Био-анагаах ухааны мэргэжлийн хөтөлбөрийн төгсөгчид ажил олгогчдын уулзалт өдөрлөгт оролцлоо.
Хамтран ажилласан байгууллагууд:
- Цус сэлбэлт судлалын үндэсний төв,
- Хавдар судлалын үндэсний төв,
- Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв,
- Монгол фарм,
- Гранд мед эмнэлэг,
- Гялс анагаах ухааны төв,
- Мал эмнэлгийн хүрээлэн,
- Geo Best лаборатори,
- SM пластик мэс заслын клиник эмнэлгүүд
Эрүүл мэндийн сургууль. Анагаах ухааны тэнхимийн Анагаах ухаан-Хүний их эмч мэргэжлийн хөтөлбөрийн төгсөгчид ажил олгогчдын уулзалт өдөрлөгт оролцлоо.
Хамтран ажилласан байгууллагууд:
- Монос групп
- Өрхийн эрүүл мэндийн төвүүд
- ACP боловсролын төв
- I эмнэлэг
- Бусад чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн албан хаагчид
Эрүүл мэндийн сургууль. Уламжлалт анагаах ухааны тэнхимийн Уламжлалт анагаах ухааны их эмч мэргэжлийн хөтөлбөрийн төгсөгчид ажил олгогчдын уулзалт өдөрлөгт оролцлоо.
Хамтран ажилласан байгууллагууд:
- Ээлтэй оточ эмнэлэг
- Агниста эмнэлэг
- Мангут эмнэлэг
- Этүгэн Мед эмнэлэг
- Одь тан эмнэлэг
- Мажаа эмнэлэг
- Чимэжүд эмнэлэг
- Алтан мед эмнэлэг
Сувилахуйн сургууль. Сувилахуйн сургуулийн Олон улсын сувилахуй; сувилахуй (дэд бакалавр); сувилахуй; хөдөлгөөн засалч мэргэжлийн хөтөлбөрийн 180 төгсөгчид 18 байгууллагын 40 гаруй төлөөлөгчидтэй ганцаарчилсан уулзалт хийв.
Өдөрлөгийн үеэр сувилахуйн сургуультай шинэ харилцагч байгууллагууд хамтран ажиллах гэрээ хийх, оюутан дадлагажуулах, төгсөгчдийг ажилд авах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Хамтран ажилласан байгууллагууд:
- Улсын I төв эмнэлэг
- Улсын II төв эмнэлэг
- Улсын III төв эмнэлэг
- Халдварт өвчин судлалын үндэсний төв
- Хавдар судлалын үндэсний төв
- Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг
- Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэг
- Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв
- Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг
- Мөнгөнгүүр эмнэлэг
- Интермед эмнэлэг
- Гранд Мед эмнэлэг
- Ариунлотус сэргээн засах төв
- Буянт-Оношилгоо
- Болормэлмий эмнэлэг
- Шиномед эмнэлэг
- Хан-Уул дүүргийн ЭМТ
- Тод Эйч эмнэлэг
- Интермед эмнэлэг
Нүүр ам судлалын сургууль. НАСС-ийн Нүүр ам судлал-Шүдний их эмч мэргэжлийн хөтөлбөрийн төгсөгчид ажил олгогчдын уулзалт өдөрлөгт оролцлоо.
Хамтран ажилласан байгууллагууд:
-Bamboo эмнэлэг
- Удвал дент
- Cool dent
- Family dent
- Dino шүдний эмнэлэг
- Болор дент шүдний эмнэлэг
- Этик шүдний эмнэлэг
- Хаш талст шүдний эмнэлэг
- Golden Luxor Baety clinic
- Fresh dental clinic
- Ортодонт
- Гоо дент
- Цахиур дент
- Очир дент
- Кутикул шүдний эмнэлэг
- Нийслэлийн шүд эрүү нүүрний эмнэлэг
- World Class
- Натур мед
- ТУЖ-Мишээл
- Сувдан терм
- Noble dental care
- Осстем Монгол” ХХК Ли Жан Хёнг
Хүмүүнлэгийн сургууль. Хүмүүнлэгийн сургуулийн Санхүү, банк; Нягтлан бодох бүртгэл; Татварын эдийн засаг, нягтлан бодох бүртгэл; Хүний нөөцийн менежмент; Маркетингийн менежер; Төрийн захиргааны удирдлага; Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи; Багш, бага боловсрол; Багш, сургуулийн өмнөх боловсрол мэргэжлийн хөтөлбөрийн төгсөгчид ажил олгогчдын уулзалт өдөрлөгт оролцлоо.
Хамтран ажилласан байгууллагууд:
- Labor Force ХХК
- Net capital ББСБ
- Хангууд пропертис
- Монголиа Талент Нетворк
- ЭМО аудит
- Их Монгол Плаза
- SUNAMU ресторан
- Хүнс групп
- Солид Юнити аудит
- Үүрсээ эксплор
- Tahe Mongolia
Эм зүйн сургууль. Эм зүйн сургуулийн эм найруулагч (дэд бакалавр); эм зүйч мэргэжлийн хөтөлбөрийн мэргэжлийн хөтөлбөрийн төгсөгчид ажил олгогчдын уулзалт өдөрлөгт оролцлоо.
Хамтран ажилласан байгууллагууд:
- Цахиур төмөр
- Ази фарм
- Дакал фарм
- Мөнхийн тун
- Монос груп -Цомбо
- Монгол фарм
- City фарм
- Монос Улаанбаатар
- Хаш ХХК
- BrainBase
- Эрдэнийн жор ХХК
- Чин баян
- SM мэс заслын эмнэлэг
- Эмэдюс
Инженерчлэлийн сургууль. Инженерчлэлийн сургуулийн Цахилгаан хангамжийн инженер; Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалтын инженер; Программ хангамжийн инженерийн мэргэжлийн хөтөлбөрийн төгсөгчид ажил олгогчдын уулзалт өдөрлөгт оролцлоо.
Хамтран ажилласан байгууллагууд:
- Монгол Фарм ХХК
- Ю Жи Ди Центр ХХК
- Био Медикал Инженеринг ХХК
- Мед буян ХХК
- Сүвэн-Уул ХХК
- Сетунари ХХК
- Кал ХХК
- Таванбогд Финанс ХХК
- Мэйжик Мед ХХК
- G mobile XXK
- Могул ХХК
- Биндэгноров ХХК
- IDEA DEVELOPMENT LLC