Эм зүйн олон улсын эрдэм шинжилгээний хурал Монгол Улсад 2026 онд зохион байгуулагдана.

 

JoPPP /Journal of Pharmaceutical Policy and Practice/ сэтгүүл нь эмзүйн бодлого, практикийг дэлхий нийтэд хүргэх зорилгоор 2008 онд байгуулагдсан.

JoPPP сэтгүүл нь Scopus, PubMed Central-д бүртгэгдсэн, Их Британи улсад хэвлэгддэг өндөр нэр хүндтэй редакцын зөвлөлтэй. Сэтгүүлийн нийтлэлийн бодлого нь эмийн хэрэглээ, нөөцийг хуваарилах, эрэлт, нийлүүлэлтийн харьцаа, зохицуулалт, хүртээмж, оновчлол, ашиглалт, хэрэглээ, хангамж үйлчилгээний үр дүн, үнэ өртөг зэрэг бодлого, практикийн судалгааны бодит үр өгөөжийг нийтэлдэг. 

JoPPP нь 2023 оны байдлаар Scopus-ын (IF) 4.2, Q1 гэсэн үнэлгээтэй буюу дэлхийн хамгийн шилдэг 3 эмзүйн сэтгүүлийн нэг юм.

Монгол Улсад  2026 оны 11 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд JoPPP сэтгүүлийн газар нь Этүгэн Их Сургуультай хамтран “JoPPP Mongolia 2026”  олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулахаар 2025 оны 3 дугаар сарын 1-ний өдөр гэрээ байгуулан бэлтгэл ажил амжилттай хийгдэж байна.