.jpg)
Этүгэн их сургуулийн Хүмүүнлэгийн сургуулийн Эдийн засаг, менежментийн тэнхимээс Санхүүчдийн баярын өдрийг тохиолдуулан оюутнуудын онолын мэдлэгийг практиктай уялдуулах, салбарын сонирхогчдын оролцоог нэмэгдүүлэх, бүтээлч сэтгэлгээтэй, чадварлаг санхүүчдийг бэлтгэх зорилгоор “Бид санхүүч” хөгжөөнт тэмцээнийг 12 дугаар сарын 5-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
.jpg)
Тэмцээнд Нягтлан бодох бүртгэл, Татварын эдийн засаг, Санхүү банк, Бизнесийн удирдлага мэргэжлийн ангийн оюутнууд оролцож, мэндчилгээ дэвшүүлэх, асуулт–хариулт, мөнгөн дэвсгэртийг зөв бичих, тооны машин дээр бодлого бодох, англи товчлол тайлах, хоршоо үг нөхөх, мөнгө тоолох зэрэг олон төрлийн сонирхолтой даалгавруудаар өрсөлдлөө. Тэмцээний тэргүүн байрыг “Бизнес оюун” баг, дэд байрыг “Санхүүгийн хөдөлгүүр” баг, гуравдугаар байрыг “Түмээ ба түүний нөхөд” баг хүртсэн бол хөгжөөн дэмжигчдийн дунд явагдсан асуулт–хариултын тэмцээнд Санхүү, банк 201 ангийн оюутан Б.Анужин тэргүүлэв.
.jpg)
Санхүү, банк 201 анги Б.Анужин
“Бизнес оюун” баг
.jpg)
(БУ-201 анги Ц.Алтаншагай, Э.Ганбат, А.Анхбаяр, Э.Анужин, Т.Хонгорзул)
“Санхүүгийн хөдөлгүүр” баг
.jpg)
(ТЭЗНББ Ө.Лхагважав, Б.Тамир, НББ А.Одмарал, Э.Нямдэлгэр, Санхүү банк Э.Наранболд. НББ, ТЭЗНББ, III курс хамтарч зохион байгуулсан)
“Түмээ ба түүний нөхөд” баг
.jpg)
(СБ-201 анги М.Нандин-Эрдэнэ, НББ-201 анги Ү.Энхмаа, Б.Түмэндэмбэрэл, Ж.Пагма, М.Заяажаргал)
Оюутнуудын мэдлэг, ур чадварыг сорьсон энэхүү уралдааныг ЭЗМ тэнхимийн багш Г.Өлзийбаяр удирдан зохион байгуулж, шүүгчээр МВА, дэд профессор Д.Насанжаргал болон МВА, багш Л.Бямбадэлгэр нар ажиллав.
.jpg)
Тэмцээний үеэр ЭЗМ тэнхимийн багш Г.Өлзийбаяр мэргэжлийн клуб байгуулах санаачилгаа танилцуулж, клубийн дүрэм журам, бүтэц зохион байгуулалтын талаар оюутнуудад мэдээлэл өглөө.
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)