Этүгэн их сургуулийн төгсөгчдийн “ИННОВАЦИ: ХӨГЖЛИЙН БОЛОМЖ”нэгдсэн форум боллоо

Этүгэн их сургуулийн 2015, 2016, 2019, 2020 оны төгсөгчдийн “Инновац: Хөгжлийн боломж” нэгдсэн форум 2025 оны 11 дүгээр сарын 29-нд амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү төгсөгчдийн форумыг 2 жил тутамд зохион байгуулдаг бөгөөд Этүгэн их сургуулийн хөгжлийн алсын хараа, боломж, хөгжил шинэчлэлийг төгсөгчдөдөө танилцуулж, хамтын ажиллагааг өргөжүүлэх, эргэх холбоогоо бэхжүүлэх зорилготой юм.

Ректор Б.Батсэрээдэнэ болон Төгсөгчдийн холбооны тэргүүн Б.Нинжбадгар нар мэндчилгээ дэвшүүлж, нээлтийн үг хэллээ.

Удирдах зөвлөлийн дарга, академич С.Нямзагд “Этүгэн өнгөрсөн ба ирээдүй” илтгэлээр сургуулийн хөгжил, стратеги, ирээдүйн боломжийг төгсөгчдөдөө хуваалцав.

Мөн Эрдэм шинжилгээ, инновац, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Б.Насанбаяр Этүгэн их сургуулийн Эндаумент сангийн зорилго, ач холбогдол, хамтын ажиллагааны боломжуудын талаар танилцуулга мэдээлэл хүргэлээ.

Төгсөгчид Анагаах ухааны тэнхим, Нүүр ам судлалын сургууль, Сувилахуйн сургууль, Био-Анагаахын тэнхим, Эм зүйн тэнхим, Уламжлалт анагаах ухааны тэнхим, Эдийн засаг, менежментийн тэнхим, Инженер, технологийн сургуулийн Этүгэн инновацын үзэсгэлэнтэй танилцлаа. Төгсөгчид сургууль, тэнхимийн инновацын үзэсгэлэнгээр зочлон багш, судлаачид, оюутнуудын бүтээл, мэргэжлийн хөтөлбөр, судалгааны чиглэл, төслийн үр дүнтэй дэлгэрэнгүй танилцсан нь форумын онцлох хэсэг байв.

Форумын төгсгөлд сургууль, тэнхим төгсөлтийн дараах богино хугацааны багц цагийн сургалтууд зохион байгуулсан бөгөөд төгсөгчидтэйгээ нээлттэй ярилцлага өрнүүлж, цаашид хэрэгжүүлэх санаа шийдэл, хамтран ажиллах боломжийн талаар санал сэтгэгдлээ хуваалцан, харилцан туршлага солилцлоо.

Мөн форумд оролцсон төгсөгчдөдөө Этүгэн их сургуулиас Төв бассейны нэг сарын эрх бэлэглэв.

Форумыг Этүгэн их сургуулийн Төгсөгчдийн холбоо хамтран зохион байгуулсан бөгөөд холбооны тэргүүн Б.Нинжбадгар, Био-Анагаах ухааны салбар зөвлөлийн дарга Т.Бадамсэд, Инженер, технологийн салбар зөвлөлийн дарга Ц.Хосбаяр, Уламжлалт анагаах ухааны салбар зөвлөлийн дарга А.Мөнхбаяр, Анагаах ухааны салбар зөвлөлийн дарга П.Батчулуун, нарийн бичгийн дарга Б.Амгаландарь нарын гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцлоо.

Хүрэлцэн ирсэн нийт төгсөгчид, эрдэмтэн багш нар, сургуулийн удирдлагуудад талархал илэрхийлье.

 
 
TugsugchForum 5
TugsugchForum 6
TugsugchForum 7
TugsugchForum 8
TugsugchForum 9
TugsugchForum 10
TugsugchForum 11
TugsugchForum 12
TugsugchForum 13
TugsugchForum 14
TugsugchForum 15
TugsugchForum 16
TugsugchForum 17
TugsugchForum 18
TugsugchForum 19
TugsugchForum 20
TugsugchForum 21
TugsugchForum 22
TugsugchForum 23
TugsugchForum 24
TugsugchForum 25
TugsugchForum 26
TugsugchForum 27
TugsugchForum 28
TugsugchForum 29
TugsugchForum 30
TugsugchForum 31
TugsugchForum 32
TugsugchForum 33
TugsugchForum 34
TugsugchForum 35
TugsugchForum 36
TugsugchForum 37
TugsugchForum 38
TugsugchForum 39
TugsugchForum 40
TugsugchForum 41
TugsugchForum 42
TugsugchForum 43
TugsugchForum 44
TugsugchForum 45
TugsugchForum 46
TugsugchForum 47
TugsugchForum 48
TugsugchForum 49
TugsugchForum 50
TugsugchForum 51
TugsugchForum 52
TugsugchForum 53
TugsugchForum 54
TugsugchForum 55
TugsugchForum 56
TugsugchForum 57
TugsugchForum 58
TugsugchForum 59
TugsugchForum 60
TugsugchForum 61
TugsugchForum 62
TugsugchForum 63
TugsugchForum 64
TugsugchForum 64
TugsugchForum 64
TugsugchForum 64
TugsugchForum 64
TugsugchForum 64
1/65