.jpg)
Этүгэн их сургуулийн Сувилахуйн сургуулийн захирал, дэд профессор Б.Оюунцэцэг, багш Э.Алтаншагай, Н.Марал нар 2025 оны 12 дугаар сарын 17-22-ны өдрүүдэд Сувилахуйн сургуулийн оюутнуудын дадлага хийж буй байгууллага, орчинтой танилцах, дадлагын тайлан хамгаалалтад оролцох, цаашид оюутан хүлээн авах шинэ байгууллагатай уулзалт хийх зорилгоор Япон улсад албан томилолтоор ажиллалаа.
Айлчлалын хүрээнд төлөөлөгчид Япон улсын Чиба мужийн Накахара эмнэлэг, MOKUSEIKA группийн Ахмадын тусгай асрамжийн эмнэлэг, MIZUHO group Kawagoe Rehabilitation Hospital, TAKANE HOSPITAL зэрэг эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлсэн байна. Мөн MEISEI группийн NEW JAPAN ACADEMY-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан нь айлчлалын чухал үр дүн байлаа.
Энэ үеэр Япон улсын Накахара эмнэлэгт дадлага хийсэн Б.Сарангоо, Н.Сарангоо, Д.Нуршаш, Б.Энхжаргал, Г.Азжаргал нар, MOKUSEIKA группийн Ахмадын тусгай асрамжийн эмнэлэгт дадлага хийсэн Э.Батмөнх, Э.Эрдэнэмаа нар, MIZUHO group Kawagoe Rehabilitation Hospital эмнэлэгт дадлага хийсэн Д.Нарансолонго, А.Анударь, О.Энхтуул нар дадлагын тайлангаа амжилттай хамгаалж, сертификатаа гардан авсан байна. Тайлангийн үеэр Д.Нарансолонго, А.Анударь, О.Энхтуул нар сургуулиа төгссөний дараа дадлага хийсэн эмнэлэгтээ ажиллах ажлын урилга хүлээн авлаа.
Мөн Сувилахуйн мэргэжлийн оюутан Л.Мягмарнаран, Г.Нямдаваа нар 2025 оны 10 дугаар сараас нэг жилийн хугацаатай TAKANE HOSPITAL эмнэлэгт дадлагажиж байгаа бөгөөд 2024 онд Этүгэн их сургуулийг сувилагч мэргэжлээр төгсөгч Д.Отгончимэг, Б.Золзаяа, Б.Тунгалагтуяа нар NEW JAPAN ACADEMY-д 100 хувийн тэтгэлгээр суралцаж, япон хэлний N1 түвшингээ ахиулахын зэрэгцээ сувилагчийн лицензийн шалгалтад бэлтгэж байна.
Этүгэн их сургууль болон Сувилахуйн сургуулийн хамт олны зүгээс энэхүү хамтын ажиллагааг үр бүтээлтэй хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлсэн “Жи энд Ди Девелопмент” ХХК (Mika Mongolia)-ийн захирал М.Дэлгэрмаад чин сэтгэлийн талархал илэрхийлье.
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)