Этүгэн их сургуулийн бүрэлдэхүүн сургууль, тэнхимүүд шинэ хичээлийн жилийн эхний 14 хоногт I дамжааны нийт оюутнуудад зориулан “Баримжаа олгох” лекц, “Мэргэжлийн удиртгал” хичээлийг уламжлал болгон явуулдаг. Энэ дагуу бүрэлдэхүүн сургууль, тэнхимүүд 2026–2027 оны хичээлийн жилийн ээлжит сургалт, лекцийг амжилттай зохион байгууллаа.
“Баримжаа олгох” лекцийг Этүгэн их сургуулийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга, академич С.Нямзагд, ректор, доктор, профессор Б.Батсэрээдэнэ нар бүрэлдэхүүн сургууль, тэнхимийн захирал, эрхлэгч нарын хамтаар заан чиглүүлж, шинээр элссэн I дамжааны оюутнуудад сургуулийн түүхэн замнал, стратеги, алсын хараа, эрхэм зорилго, соёл, бахархал болон ололт амжилтын талаарх цогц мэдлэг, мэдээллийг олгодог билээ.
Түүнчлэн Сувилахуйн сургуулийн захирал, боловсрол судлалын магистр, дэд профессор Б.Оюунцэцэг болон тус сургуулийн багш нар Олон улсын сувилахуй, Сувилахуй, Хөдөлгөөн засалчийн хөтөлбөрийн I дамжааны оюутнуудад “Мэргэжлийн удиртгал” хичээл заасан бөгөөд хичээлийн үеэр оюутнууд дасгал ажил ажиллаж, сэтгэгдлээ хуваалцан, мэдлэг мэдээллээ солилцсон үр дүнтэй арга хэмжээ боллоо.
.jpg)
“Мэргэжлийн удиртгал” хичээл нь оюутнуудад сонгон суралцаж буй мэргэжлийнх нь талаарх анхан шатны суурь ойлголт, чиг баримжааг олгох, цаашдын академик болон мэргэжлийн хөгжлийн үндсийг бүрдүүлэх зорилготой бөгөөд дээд боловсролын сургалтын эхний үе шатанд заавал судлах шаардлагатай байдаг.
Тус хичээлийг үзсэнээр оюутнууд дараах мэдлэгийг олж авдаг. Үүнд:
- Сонгон суралцаж буй мэргэжлийнхээ мөн чанар, онцлог, нийгэмд гүйцэтгэх үүрэг болон мэргэжилтний хүлээх хариуцлагын талаар суурь ойлголттой болох;
- Мэргэжлийн талаар зөв хандлага, эерэг сэдэл төлөвшиж, мэргэжлээрээ бахархах үзэл болон сонирхолтой болох;
- Цаашид эзэмших шаардлагатай мэдлэг, ур чадвар, хандлага болон мэргэжлийн хөгжлийн хэрэгцээгээ ойлгох;
- Ирээдүйн мэргэжлийн үйл ажиллагаа, хөдөлмөрийн орчин, ёс зүй, харилцаа хандлагын чиг баримжаатай болж, хувь хүний хөгжлийн үндэс суурийг бүрдүүлэх.
Мөн тус хичээлийн агуулга нь дараах үндсэн чиглэлүүдийг хамардаг. Үүнд:
- Мэргэжлийн түүх, хөгжил, өнөөгийн чиг хандлага: Тухайн мэргэжлийн үүсэл хөгжил, салбартаа эзлэх байр суурь, нийгэмд үзүүлэх хувь нэмэр болон цаашдын хөгжлийн чиг хандлага;
- Мэргэжилтний үүрэг, хариуцлага: Мэргэжилтний гүйцэтгэх үндсэн чиг үүрэг, үйл ажиллагааны онцлог, ажлын байрны орчин, хөдөлмөрийн нөхцөл;
- Мэргэжлийн чадамж: Мэргэжилтэнд тавигдах мэдлэг, мэргэжлийн болон харилцааны ур чадвар, хандлага, үнэт зүйлс;
- Мэргэжлийн ёс зүй: Мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах ёс зүйн зарчим, хэм хэмжээ, хариуцлага;
- Сургалтын төлөвлөгөө ба мэргэжлийн хөгжил: Сургалтын төлөвлөгөө, судлах хичээлүүдийн уялдаа холбоо, мэргэжлийн мэдлэг болон ур чадварыг үе шаттайгаар хөгжүүлэх боломжийн талаарх ерөнхий ойлголт.
Дашрамд дурдахад, “Мэргэжлийн удиртгал” хичээл нь оюутнуудад тухайн хөтөлбөрийнхөө үндсэн агуулгыг гүнзгийрүүлэн судлахаас урьтаж, сонгосон мэргэжлийнхээ онцлог, чиг хандлага, ирээдүйн үнэ цэнийг цогцоор нь ойлгож, цаашдын суралцах замаа зөв чиглүүлэх суурь мэдлэг, мэдээллийг олгоход оршино.
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)