БИО-АНАГААХ СУДЛААЧ БОЛОН СУВИЛАХУЙН ХӨТӨЛБӨРҮҮДЭЭ ОЛОН УЛСАД МАГАДЛАН ИТГЭМЖЛҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА.

 

“Этүгэн их сургуулийн хөгжлийн стратеги-2030”-ын зорилтуудын дагуу хичээлийн хөтөлбөрүүдийг шат дараатайгаар үндэсний болон олон улсад магадлан итгэмжлүүлэх ажлын хүрээнд Био-Анагаах судлаач болон Сувилахуйн хөтөлбөрийг эхний ээлжинд олон улсад магадлан итгэмжлүүлэхээр шийдвэрлэсэн. 

2.2.2.3. Олон улсын хамтарсан судалгааг хөгжүүлэх зорилгоор гадаадын их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтарсан судалгаа, боловсруулалт, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, судалгааны үр дүнг практикт нэвтрүүлэх, нутагшуулахад чиглэсэн санаачилга, хөрөнгө оруулалт, бүтээлч үйл ажиллагааг хэрэгжүүлнэ;

2.2.3.1. Үндэсний болон улсын магадлан итгэмжлэлийн байгууллагаар хөтөлбөр, байгууллагын баталгаажуулалт хийлгэнэ;

2.2.3.2. Олон Улсын байгууллагын чансаа, рейтинг тогтоох үндэслэл, зарчим, шалгуурыг баримжаалан сургуулийн нэр хүндийг өсгөх, Азийн бүс нутагт хүлээн зөвшөөрөгдөх боломжийг бүрдүүлнэ

 

Энэ ажлын хүрээнд ASIIN-ийн байгууллагын олон улсын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шинжээч 

  • PROF. HANS-MARTIN JÄCK,
  • PROF. DR. JOHANNES GRÄSKE,
  • PROF. DR. OLIVER MÜLLER,
  • MR TUVSHINJARGAL NYAMJAV, 
  • MS BUYANZAYA GANBAATAR,
  • ASIIN REPRESENTATIVE MR CHRISTIAN DANIELS

2023 оны 10 дугаар сарын 30-31 өдрүүдэд тус сургууль дээр ажиллаж байна.