Боловсрол,соёл, шинжлэх ухааны сайдын 153 тоот тушаалаар Этүгэн коллеж байгуулагдав.
Мах, тосны конторын байрыг түрээслэн үйл ажиллагаагаа эхлэв.
Нөхөн сэргээх эмчилгээ, Нягтлан бодох бүртгэл мэргэжлийн анхны элсэлт
Монголын оюутны урлагийн наадамд тусгай байр
Эм зүйч мэргэжлийн анхны элсэлт
БНСУ-ын доктор, профессор Shim Ui Sup зочлон багш, оюутнуудад лекц уншив.
Сувилахуйн өдөр, оройн хэлбэрээр мэргэжлийн анхны элсэлт
Морфологи, Хими, Компьютерийн шинэ лаборатори
Нөхөн сэргээх эмчилгээний мэргэжлийг Хүний их эмчийн 6 жилийн сургалттай болгон өргөтгөв.
Нягтлан бодох бүртгэлийн “Интерактив” программыг сургалтанд нэвтрүүлэв.
Их, дээд сургуулиудын оюутны эрдэм шинжилгээний хуралд тусгай байр
Жил бүр зохион байгуулж хэвшсэн сургуулийн аварга шалгаруулах сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, теннисний анхны 4 төрөлт тэмцээн
Нягтлан бодогч мэргэжлийн 16, сувилагч (орой) мэргэжлийн 34 оюутны анхны төгсөлт
Япон улсын хөрөнгө оруулалтаар Сувилахуйн ур чадварын кабинет шинээр байгуулав.
Япон улсын Нийгмийн хамгааллын корпорацитай хамтран ажиллах гэрээ байгуулав.
Аялал жуулчлал, эдийн засаг, менежментийн мэргэжлээр анхны элсэлт
Оюутнуудад талх, ус үнэгүй олгож эхэлсэн "Өглөөний унд" хөтөлбөр
Этүгэн дээд сургуулийн захирлын 2002 оны 43 тоот тушаалаар Эрдмийн зөвлөл байгуулав.
Этүгэн их сургуулийн анхны хүндэт профессор цолыг багш Т.Тогоод олголоо.
БСШУ-ны сайдын 2007 оны 36 тоот тушаалаар Этүгэн коллежоос дээд сургууль болон өргөжив.
Нэр хүндтэй, эрдэмтэн профессоруудын уншдаг анхны лекцийг Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн зочлон багш, оюутнуудад уншив.
Захирлын 2007 оны 05 тоот тушаалаар Анагаах ухаан, Сувилахуй, Нийгмийн ухааны тэнхим байгуулагдав.
Эрдмийн зөвлөл "Стратеги төлөвлөө 2007-2021" бичиг баримтыг баталлаа.
Анагаахын боловсролын холбооны гишүүн сургууль
БШУЯ, БМИҮЗ-ийн 2007 оны 06 сарын 26-ны өдрийн хурлаар 5 жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдэв.
Био-Анагаахын мэргэжлээр анхны элсэлт
Эмнэлгүүдтэй багш, шавийн гэрээг байгуулан Сувилахуй, Анагаахын мэргэжлийн оюутнууд дадлага хийж эхэлсэн.
Япон, БНХАУ, Швейцарь улсын сувилахуйн багш нарыг урьж хамтарсан сургалт хийв.
МИДСК-ийн гишүүн сургууль болж элсэлтийг хөдөө орон нутагт зохион байгуулж эхлэв.
Багш, оюутны эрдэм шинжилгээний хурлын "Эрдмийн зул" анхны эмхэтгэл
Эмийн ургамлын плантаци байгуулав.
Хоол, үйлдвэрлэл, үйлчилгээний менежмент, Татварын нябо хяналт мэргэжлийн анхны элсэлт
Оюутнууд өөрсдийн санал, санаачлагаар төрөл бүрийн дугуйлан, клубыг байгуулж, төсөл хэрэгжүүлж эхлэв.
Их, дээд сургуулиудын дунд зохион байгуулагдсан “Дэвжээ” уралдаант тэмцээнд тэргүүн байр
4460 м2 талбай бүхий 5 давхар хичээлийн шинэ байр ашиглалтанд оруулав.
"Туриад-2009” спорт, явган аялалын тэмцээнд амжилттай оролцов.
Шинээр элсэгчдэд “Баримжаа олгох, Мэргэжлийн удиртгал” хичээл орж эхлэв.
“Хүлэг” лицей сургууль байгуулагдаж анхны элсэлтээ авав.
Эрүүл мэндийн салбарт магистрын сургалтыг эхлэв.
Оюутнууд өөрсдийн санаачлагаар “Хариу нэхээгүй тус” аяныг зохион байгуулж Төв аймгийн Батсүмбэрийн асрамжийн газрын ахмадуудад сэтгэлийн дэм үзүүлэв.
БНСУ-ын “Анна” сантай хамтран ажиллаж багш, оюутнуудад тэтгэлэг олгож эхлэв.
Этүгэн их сургуулийн анхны хүндэт доктор цолыг БНСУ-ын иргэн Хуан Кён Сү-д олголоо.
Мэс засал, Аялалын жуулчлалын шинэ кабинет
Нягтлан бодох бүртгэлийн улсын олимпиадад анх удаа оролцлоо.
Био-Анагаахын мэргэжлийн оюутан тэшүүрийн олон улсын хэмжээний мастер Д.Дэлгэрмаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцов.
Цэнгээнт бүжгийн “Эверест” хамтлаг байгуулагдаж “Хаврын баяр” улсын уралдаанд амжилттай оролцов.
“Залуу мэс засалч” клубын оюутнууд анх удаа нохойн дээр туршилтын мэс засал хийв.
Уламжлалт анагаах ухаан, Компьютерийн программ хангамж, Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер мэргэжлийн анхны элсэлт
Сургалт, оюутны хөгжлийн төв бүхий хичээлийн 2-р байрны шавыг тавив.
Завхан аймагт Этүгэн дээд сургуулийн нэрэмжит химийн анхдугаар олимпиадыг зохион байгуулав.
Монголын ТОП-10 их, дээд сургуулийн нэгээр шалгарав.
Эмнэл зүйн анагаах ухааны магистрын анхны төгсөлт
Эрүүл мэндийн үйл ажиллагааны чадварыг судлах нийгэмлэгээс “Салбар манлайлагч хамт олон”- оор өргөмжлөв.
Эрдэм шинжилгээ, магистр, докторын төвийг байгуулав.
Этүгэн дээд сургуулиас анхны ДОКТОР төрлөө.
Боловсрол,соёл, шинжлэх ухааны яамаар атесстатчлагдсан.
БМИҮЗ-ийн 2012 оны 06 сарын 07-ны өдрийн хурлаар 10 жилийн хугацаатай хоёр дахь удаагаа магадлан итгэмжлэгдэв.
Хүний их эмчийн мэргэжлийн оюутан Г.Оюунгэрэл ЛОНДОН-2012 зуны олимпын наадамд усанд сэлэлтийн төрлөөр оролцов.
АНУ-ын Дээд Боловсролын Чанарын баталгааг хэрэгжүүлэгч байгууллага болох ACBSP /Олон Улсын Бизнесийн сургууль, Хөтөлбөрүүдийн Магадлан Итгэмжлэх Зөвлөл/-р сургууль болон сургалтын хөтөлбөр нь магадлан итгэмжлэгдсэн Монголын анхны хувийн их сургууль боллоо.
Этүгэн дээд сургуулийн 10 жилийн ойгоо тэмдэглэв.
7800 м2 талбайтай сургалт, оюутны хөгжлийн төв бүхий хичээлийн 2-р байрыг ашиглалтанд оруулав.
Хүний нөөцийн менежментийн мэргэжлийн анхны элсэлт
350 оюутны дотуур байр ашиглалтад орлоо.
ЭИС дэргэдээ бааз эмнэлэгтэй болов.
Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, Компьютерийн программ хангамж мэргэжлийн анхны төгсөлт
Этүгэн групп байгуулагдав.
Этүгэн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв байгуулагдаж анхны элсэлтээ авлаа.
Төрийн захиргааны бакалаврын хөтөлбөрт элсэлт авч, сургалтын хэлбэр, чиглэлээ өргөтгөв.
Хичээлийн 3-р байр ашиглалтад оров
Этүгэн дээд сургууль нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын тушаалаар “Их сургууль" болов.
БМИҮЗ-ээр Нягтлан бодох бүртгэлийн сургалтын хөтөлбөр магадлан итгэмжлэгдэв.
Докторын хөтөлбөрын сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл авав.
Монгол Улсын Засгийн газар, БСШУЯ, Монголын Оюутны Холбооноос "Шилдэг сургалтын орчинтой сургууль" -иар шалгаруулав.
Хичээлийн 2-р байранд байгуулсан шинэ номын сан, уншлагын танхимын нээлт
Этүгэн Ирвэсүүдийн эмэгтэй, эрэгтэй багууд н.Даваахүү агсаны нэрэмжит U19 насны ангиллын Улсын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн арга шалгаруулах тэмцээнд мөнгө медаль хүртлээ.
БНСУ-ын Gimcheon их сургуулийн захирал айлчлан, хамтран ажиллах гэрээ байгуулав.
Сагсан бөмбөгийн “ЭТҮГЭН” лиг тэмцээнийг зохион байгуулж эхэллээ.
Нягтлан бодох бүртгэлийн улсын XXI олимпиадад гуравдугаар байр
Оюутны УАШТ-д Этүгэн ирвэсүүдийн эмэгтэй баг “алтан медаль”, эрэгтэй баг “мөнгөн медаль”, багийн дүнгээр тэмцээний үнэмлэхүй аваргаар шалгарлаа.
Оюутны лигт Этүгэн ирвэсүүдийн эмэгтэй баг тамирчид хүрэл медаль хүртэв.
“Хар сувд” бүжгийн хамтлаг “Сарны цом-2016” УАШТ- ээс алтан медаль хүртлээ.
Оюутнуудын боловсруулсан 6 төсөл БСШУСЯ-ны “Оюутны бүтээлч санаачилгыг дэмжих төсөл”-д шалгарч санхүүжилтыг авлаа.
Нүүр ам судлал-Шүдний эмч, Хөдөлгөөн засалч, Цахилгааны хангамжийн инженер мэргэжлийн анхны элсэлт
"Хүлэг" ахлах сургууль Этүгэн ЕБС болон хичээлийн шинэ байрандаа оров.
Дархан-Уул болон Орхон аймагт салбар сургуулиа нээв.
Спорт, урлагын болон мэргэжлийн чиглэлийн оуютныг хөгжүүлэх 25 клуб, дугуйлангийн нээлт
Хамтын ажиллагаатай БНСУ-ийн Jeonju урлагийн сургуулийн багш, оюутнууд Солонгосын ардын урлагийн тоглолт хийхээр хүрэлцэн ирж, сургуультай танилцан айлчлав.
Багш, оюутнуудад хөнгөлөлттэй үнээр үйлчлэх фитнесс клубуудыг иж бүрэн тохижуулан ашиглалтанд оруулав.
Эмнэл зүйн тохиолдолын улсын II олимпиадад тэргүүн байр
"Үр дүнд суурилсан хөтөлбөр-Бидний оролцоо" багш хагжлийн семинар зохион байгуулагдав.
Монгол Улсын Их Сургуультай хамтран Хими, Биологи, Математикийн улсын олимпиадыг зохион байгуулж, тэтгэлэг олгов.
ЕБС-ийн 12 ангийн сурагчдын дунд Этүгэн их сургуулийн нэрэмжит олимпиад, сорилго зохион байгуулав.
Япон улсын Сүмирэйхай групптай Сувилахуйн сургуулийн оюутнуудыг дадлагажуулах талаар хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Монгол Улсын Их Сургуультай хамтран ЭДИЙН ЗАСГИЙН ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ зохион байгуулав.
"Хариуцлагатай систем” буюу ELMS удирдлага мэдээллийн программыг нэвтрүүлэв.
Этүгэн ирвэсүүд баг анх удаа Монголын үндэсний сагсан бөмбөгийн дээд лигт өрсөлдөж, мөнгөн медаль хүртэв.
Хичээлийн бүх байранд өглөөний хүн, санхүүгийн боловсрол, залуу нас инээмсэглэл, энтерпренёр, хамтдаа хөгжье, миний бие ....мэдээллийн самбаруудыг гаргалаа.
Үр дүнд суурилсан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх ректорын тушаал гарч 23 мэргэжлийн хөтөлбөр, 560 хичээлийн хөтөлбөрийг шинэчлэн боловсруулав.
Эрүүл мэндийн бүрэлдэхүүн сургууль байгуулагдав.
Нүүр ам судлалын бүрэлдэхүүн сургууль байгуулагдав
Сувилахуйн бүрэлдэхүүн сургууль байгуулагдав
Инженерчлэл, эдийн засаг, менежментийн бүрэлдэхүүн сургууль байгуулагдав
Монголын хамгийн отгон сагсан бөмбөгийн клуб болох Этүгэн Ирвэсүүд клуб албан ёсоор нээлтээ хийлээ.
Хичээлийн нийт байрны нийтийн эзэмшлийн газар, амралтын хэсэгт интернетийг бүрэн ашиглах бололцоогоор ханган Wireless internet-ийг суурилуулсан.
Хичээлийн 1-р байр Лобби танхим, нэг цэгийн үйлчилгээг бий болгосон.
Багш бага ангийн, Багш сургуулийн өмнөх боловсрол, Олон улсын худалдааны менежмент, Олон улсын сувилахуй мэргэжлийн анхны элсэлт
Хичээлийн 1,2-р байранд кино театртай болов.
Волейболын шигшээ багийн эмэгтэй баг тамирчид Улсын аварга шалгаруулах залуучуудын “D” зэрэглэлийн тэмцээн, Монголын Анагаах ухааны сургуулиудын аваргаар тус тус шалгарлаа.
Шинэ санаа, шилдэг бүтээлийг хөгжүүлэх цогц орчин, нөхцлийг бүрдүүлсэн “E IDEA FACTORY” (Шинэ санааны үйлдвэр) нээгдлээ.
Насанд хүрэгчдийн 13-н баг оролцсон "Women’s cup 2018" тэмцээнд Этүгэн ирвэсүүд хамгийн хүчирхэг багуудыг хожиж аварга боллоо. Этүгэн ирвэсүүд багийн дасгалжуулагч О.Баярцогт "Шилдэг дасгалжуулагч", М.Булбул "Шилдэг тоглогч" боллоо.
"Монголын Үндэсний Маркетингийн Холбоо” ТББ -тай хамтран 1000 ЭНТЕРПРЕНЁР бэлтгэх “Этүгэн Энтерпренёр” хөтөлбөр эхэлсэн.
Оюутан жолооны курст хөнгөлөлтэй төлбөрөөр суралцах боломжийг ханган нийт 6 жолооны курстэй гэрээ байгуулсан.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ЕБС-ийн 12 ангийн сурагчдын дундах Этүгэн их сургуулийн нэрэмжит сагсан бөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээн
Этүгэн Ирвэсүүд сагсан бөмбөгийн шигшээ багийн эмэгтэй тамирчид Оюутны лигт амжилттай оролцож хүрэл медаль хүртлээ.
Хичээлийн 2-р байранд сувилахуйн ур чадварын шинэ төв, хичээлийн 1-р байранд эмнэл зүйн ур чадварын төв, лингафонын өрөө, хичээлийн 1-р байранд уламжлалт анагаах ухаан ур чадварын төв, хичээлийн 1-р байранд Эрдмийн зөвлөлийн танхим
Багш, оюутанд сэтгэл зүйн зөвөлгөө өгөх төвийг нээж үйл ажиллагаа эхэлсэн.
Улсын мэс заслын 2,3-р олимпиадад багаар тэргүүн байр
Сувилахуйн сургууль, БНСУ-ын “Kyung-In women’s university” багш нар хамтран “Анхны тусламжийн сургалт”-ыг амжилттай зохион байгууллаа.
"Дадлагажигч оюутан” хөтөлбөрийн шалгуурыг хангасан оюутнууд Япон улсад 1 жил хугацаагаар ажиллахаар хүлгийн жолоо залав.
Санхүү банк, Маркетинг мэргэжлийн анхны элсэлт
Төв усан бассейн буюу хичээлийн 4-р байрыг ашиглалтанд оруулсан.
Оюутны бүтээлч санаачлагыг дэмжих төслийн санхүүжилтээр хичээлийн 1-р байранд физиологи, эмгэг физиологийн кабинетыг тохижуулав. Оюутны дүнгийн болон суралцдаг тодорхойлолтыг олгодог ТҮЦ машиныг ашиглалтанд оруулсан.
Эмнэлзүйн ур чадварын олимпиадыг Анагаахын мэргэжлийн оюутнуудын дунд анх удаа зохион байгуулсан.
“Этүгэн Энтерпренёр” хөтөлбөрийн хүрээнд 18 ментор багш бэлтгэгдлээ.
БНСУ-ын Сам Юк эрүүл мэндийн сургуулийн Сувилахуйн профессор багш нар зочлон Сувилахуйн мэргэжлийн оюутнуудад лекц уншиж, сургалт явууллаа.
Анагаахын тэнхимийн оюутнууд “Зүрхний цахилгаан бичлэгийн улсын хоёрдугаар олимпиад”-д эхний байруудыг эзэллээ.
БНСУ-ын SAMHYOOK их сургуультай хамтын ажиллагааны гэрээ хийж Солонгос хэлний төв нээгдлээ.
Удирдлага мэдээллийн системийг (ELMS) Монгол Улсын оюуны өмчийн газарт бүртгэж, зохиогчийн эрхийн гэрчилгээ олгов.
Хүний их эмч мэргэжлийн оюутнууд Филиппин улсын Манила хотод зохион байгуулагдаж буй Америкийн элэгний эмгэг судлах холбоо (AASLD) болон Ази Номхон далайн элэг судлах нийгэмлэг (APASL)-ийн 28 дугаар эрдэм шинжилгээний хуралд оролцлоо.
Сэтгэцийн эрүүл мэндийн сувилахуйн мэргэшүүлэх сургалтын хөтөлбөр боловсруулах олон улсын Момент төсөлд хамтран ажиллахаар боллоо.
БСШУСЯ-НЫ “Оюутны бүтээлч санаачилгыг дэмжих төсөл”-д бага ангийн багшийн мэргэжлийн оюутнуудын “Оюутан урлан” төсөл, анагаах ухааны тэнхимийн оюутнуудын “Судлаач оюутан” клубийн “Оюутны судалгааны лаборатори” төслүүд нийт 15,000,000 төгрөгний санхүүжилт авлаа.
“ГЯЛС” анагаах ухааны төвтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
“Нүүр амны эмчилгээний улсын анхдугаар олимпиад”-д нүүр ам судлал мэргэжлийн оюутнууд тэргүүн, дэд байрыг эзэллээ.
Сувилахуйн сургуулийн оюутнууд Япон улсын Тоуямагийн их сургуулийн сувилахуйн хөтөлбөрт тэтгэлгээр суралцахаар хүлгийн жолоо заллаа..
Этүгэн ирвэсүүд клубын эрэгтэй, эмэгтэй шигшээ баг Оюутны лигийн аварга, хос цом, хос алтан медалийн эзэд болж, лигийн түүхэнд анх удаа эрэгтэй, эмэгтэй шигшээ багаараа аварга болсон түүхэн амжилт тогтоов.
Анатомийн улсын олимпиадыг анагаахын сургуулиудын дунд санаачлан зохион байгуулсан.
“ЭТҮГЭН ЭНТЕРПРЕНЁР” хөтөлбөрийн “ETUGEN DEMO DAY” өдөрлөгт багш, оюутны шилдэг 6 баг нийт 61,200,000 төгрөгийн хөрөнгө оруулалт авч чадлаа.
Нягтлан бодох бүртгэлийн улсын XXII олимпиадад тусгай байр
Эмгэг физиологийн улсын олимпиадыг зохион байгуулав.
Эрхүү хотын олон улсын эрдэм шинжилгээний хуралд Монгол улсаас байр эзэлсэн анхны сургууль
Нийгмийн хариуцлагын хүрээнд Liike телевизтэй хамтран Эрүүл мэндийн-30 цуврал нэвтрүүлэг хийв.
Төгсөлтийн дараах багц цагийн 15 сургалтыг зохион байгуулсан.
Хичээлийн 5-р байрыг ашиглалтанд оруулсан.
Хичээлийн 5-р байранд иж бүрэн компьютерийн лаборатори
Үр дүнд суурилсан сургалтын хөтөлбөрийг тасралтгүй хэрэгжүүлснээр 23 мэргэжлийн хөтөлбөрийн 1190 хичээлийн хөтөлбөрийг шинэчлэн боловсруулав.
Хичээлийн 2-р байранд нүүр ам судлалын мэргэжлийн ур чадварын 4 лабораторийг шинээр байгуулсан.
Цахилгааны хангамжийн шинэ лаборатори
Улсын хэмжээнд DEMOC төрийн захиргааны олимпиадыг амжилттай зохион байгуулллаа.
Монголын шинжлэх ухааны ажилтнуудын өдрийг тохиолдуулан "Этүгэн инновацийн өдрүүд" арга хэмжээг зохион байгуулав.
Сургалт 100% цахимаар зохион байгуулагдлаа.
Математикийн багшийн шинэ мэргэжлийн хөтөлбөр
ЕБС-ийн 12 ангийн сурагчдын дунд "Миний мэдэх Этүгэн их сургууль" эссэ бичлэгийн уралдааныг анхлан зохион байгуулаа. .
Этүгэн цэцэрлэг байгуулагдаж анхны элсэлтээ авлаа.
Этүгэн их сургуулийн дэргэдэх Этүгэн Мед эмнэлгийг байгуулав.
Бакалаврын сургалтын хөтөлбөрийн агуулга, арга зүй, аргачлалын эмхэтгэл, "Энтерпренёр", "Эмнэлзүйн хиймэл оюун ухааны үндэс", "Харилцааны ур чадвар", "Хүний хөгжил харилцааны ёс зүй,эрх зүй" хичээл тус бүрийн агуулга, арга зүй, аргачлалын эмхэтгэлийг Монгол Улсын оюуны өмчийн газар бүртгэж, зохиогчийн эрхийн гэрчилгээ олгов.
"Эмнэл зүйн хиймэл оюун ухааны үндэс " хөтөлбөрийг Тайвань улсын Taipеi Medical University их сургуультай хамтран хэрэгжүүлэхээр гэрээ байгуулав.
Эрдмийн зөвлөл "Хөгжлийн стратеги -2030 он" бичиг баримтыг баталлаа.
Байгаль орчинд ээлтэй, орчин үеийн дэвшилтэт технологийг үйл ажиллагаандаа ашиглан хичээлийн 1-р байрны дээвэр дээр 30кВт чадалтай нарны эрчим хүч гарган авах системийг суурилуулсан.
Багш, оюутан, төгсөгчийн хөгжлийн хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж эхлэв.
Цахим сургалтын өрөөг тохижуулав.
Био-Анагаах ухаан, Сувилахуй, Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер /Үйлдвэрлэлийн автоматжуулалт / мэргэжлийн сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлэх хүсэлтийг БМИҮЗ-д хүргүүлэв.
Нүүр амны их эмч, Бага ангийн багш, Сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжлээр анхны төгсөлт (157 оюутан)
Хичээлийн 5-р байранд 105 суудал бүхий номын сан, уншлагын танхим шинээр байгуулав..
Эрдэмтдийн зөвлөл судалгааны 10 төслийг баталж хэрэгжүүлэхээр боллоо.
Анагаахын сургуулиудын дэлхийн жагсаалт (WDOMS)-нд Анагаах ухааны хөтөлбөр бүртгэгдлээ.
Нүүр ам судлалын оюутнууд Нүүр амны эмчилгээний улсын II олимпиадад тэргүүн байр эзлэв.
Улсын аварга шалгаруулах бүжгийн тэмцээнд Этүгэн талст бүжгийн хамтлаг мөнгөн медаль авав.
Био-Анагаах ухаан, Сувилахуй, Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер /Үйлдвэрлэлийн автоматжуулалт/ бакалаврын мэргэжлийн хөтөлбөр БМИҮЗ-ийн магадлан итгэмжлэлийн шалгуурыг хангаж магадлан итгэмжлэгдэв.
Хичээлийн 1 байранд молекул биологийн лаборатори болон удам зүйн кабинетийг шинээр байгуулав.
Сургалт, эрдэм шинжилгээ, спорт урлаг гэсэн 7 салбар чиглэлийн 555 клубээс сонгон оролцох боломжийг нийт суралцагчдад олгов.
Сувилахуйн диплом, Эм найруулагч диплом, Банк бакалавр, Нүүр ам судлалын магистрын мэргэжлийн хөтөлбөрийг БМИҮЗ-ийн урьдчилан магадлан итгэмжлэлд амжилттай оруулж БШУЯ-аас сургалт эрхлэх зөвшөөрлийг олгов.
23 давхар 22930 м2 талбайтайгаар баригдах Хичээлийн V байрны шавийг тавив.
Этүгэн ирвэсүүд эмэгтэй шигшээ 1 баг Оюутны лигийн дэд аварга болов.
Санхүү бакалаврын мэргэжлээр 8 оюутан анхны төгсөлт болов.
Нягтлан бодох бүртгэл, Төрийн захиргааны удирдлага бакалаврын хос хөтөлбөрийн сургалтыг эхлүүлэв.
Этүгэн их сургууль Япон улсын Yukai resort co.ltd компанитай хамтран ажиллах санамж бичиг байгуулав.
Этүгэн их сургууль БНХАУ-ын дээд боловсролын газарт бүртгэгдэв.
Нэг бүс Нэг зам олон улсын хөгжлийн судалгааны академитай хамтран ажиллах санамж бичиг байгуулав.
Боловсрол судлалын тэнхимийг байгуулан, Эм зүйн тэнхимийг бүрэлдэхүүн сургууль болгон өргөтгөв.
Этүгэн их сургуулийн 20 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэв.
Этүгэн инновацын үзэсгэлэн гаргав.
“Парадигмийн шилжилт ба хөгжлийн боломж” олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулав.
“Этүгэн авьяас” баярын концерт
Этүгэн их сургуулийн 20 жилийн ойн баярын хурлыг Засгийн газрын ордонд зохион байгуулав.
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Удирдах зөвлөлийн 08 тоот тогтоолоор Этүгэн их сургууль 5 жилийн хугацаатай ахисан түвшинд 3 дах удаагаа магадлан итгэмжлэгдэв.
БНХАУ-ын Шиньяны багшийн их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгуулав.
БНХАУ-аас Сургуулийн өмнөх боловсрол болон Программ хангамжийн бакалаврын хөтөлбөрт 10 оюутан элсэн суралцав.
Япон улсын Брэйн Бэйс корпорэйшн болон Нүүр ам судлалын сургуулийн хоорондын санамж бичиг байгуулав.
ОХУ-ын Улаан-Үдийн Дорнод сибирийн технологи, удирдлагын улсын их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулав.
БНХАУ-аас Бизнесийн удирдлагын магистрын хөтөлбөрт 12 оюутан суралцаж эхлэв.