Этүгэн Их Сургуулийн оюутнууд “Бахархалт 100 оюутан” батламжаа гардан авлаа

Этүгэн их сургууль 2024–2025 оны хичээлийн жилд сурлага, эрдэм шинжилгээ, урлаг,  спорт, нийгмийн идэвх оролцоогоороо манлайлж, сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөсөн шилдэг оюутнуудад “Бахархалт 100 оюутан” батламж гардуулах ёслолын үйл ажиллагааг 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар театрт ёслол төгөлдөр зохион байгууллаа.
Батламж гардуулах ёслолын үйл ажиллагааг Этүгэн их сургуулийн үүсгэн байгуулагч, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, академич С.Нямзагд нээж, оюутнуудын сурлага, эрдэм шинжилгээ, урлаг, спорт, нийгмийн манлайллын амжилтыг өндрөөр үнэлж, тэднийг Этүгэн их сургуулийн төдийгүй Монгол Улсын ирээдүйг авч явах манлайлагч залуу үе хэмээн онцлон тэмдэглэв. Тэрбээр шилдэг оюутнууд болон тэдний эцэг эх, асран хамгаалагчдад чин сэтгэлийн халуун баяр хүргэж, цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүслээ.


Нээлтийн үйл ажиллагааны үеэр Нүүр ам судлал I дамжааны оюутан А.Номин ая дуугаа өргөж, Нүүр ам судлалын V дамжааны оюутан, “Бахархалт 100 оюутан–2025”   Г.Очирбат, Б.Нарангарав нар бүжгийн үзүүлбэрээр хүндэт зочдод мэндчилгээ дэвшүүлэв.
Хөтлөгч Оюутны хөгжлийн төвийн менежер А.Мянган, Хүний их эмчийн V дамжааны оюутан Г.Цагаанцоож нар Этүгэн их сургуулийн ректор Б.Батсэрээдэнийн “Бахархалт 100 оюутан”-д гардуулах батламж, талархлын захидлыг уншиж танилцуулснаар ёслолын үйл ажиллагаа албан ёсоор эхэллээ.Анагаах ухааны Хүний их эмчийн III дамжааны оюутан Э.Баасанжаргал  нь  "Бахархалт 100 оюутан”-аар сурлагын голч дүнгээрээ хоёр жил дараалан тэргүүлсэн төдийгүй Этүгэн сангийн 100 хувийн тэтгэлэгт оюутан, элсэлтийн шалгалтын оноогоороо аймагтаа тэргүүлсэн амжилтаараа сурлага, хичээл зүтгэл, манлайллын тод жишээ болж  байна.

Мөн батламж гардуулах ёслолд хүрэлцэн ирсэн оюутнуудын эцэг эх, асран хамгаалагчдыг Этүгэн их сургуулийг үүсгэн байгуулагч, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, академич С.Нямзагд Student HUB-д хүлээн авч, халуун дотно яриа өрнүүлэв.

Энэхүү ёслолын үйл ажиллагааг Этүгэн их сургуулийн Оюутны хөгжлийн төв  гурав дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа бөгөөд оюутнуудын сурлага, эрдэм шинжилгээ, урлаг, спорт, нийгмийн идэвх оролцооны амжилтыг урамшуулах, манлайлагч залуу үеийг төлөвшүүлэх зорилготой юм.
Ийнхүү II–VI дамжааны нийт оюутнуудын дунд голч дүн, сургуулийн үйл ажиллагаанд оролцсон байдал, олимпиад, эрдэм шинжилгээ, урлаг, спортын амжилтыг харгалзан шалгаруулсан 100 шилдэг оюутанд батламж гардуулж, тэдний эцэг эх, асран хамгаалагчдад талархлын захидал илгээлээ.
Бахархалт оюутнууддаа сурлага, судалгаа шинжилгээ, урлаг, спортын их үйлсэд нь өндөр амжилт хүсье.

 
 
BH25100 2
BH25100 3
BH25100 4
BH25100 5
BH25100 6
BH25100 7
BH25100 8
BH25100 9
BH25100 12
BH25100 15
BH25100 16
BH25100 17
BH25100 18
BH25100 19
BH25100 20
BH25100 21
BH25100 22
BH25100 23
BH25100 24
BH25100 26
BH25100 28
BH25100 29
BH25100 32
BH25100 33
BH25100 34
BH25100 38
BH25100 39
BH25100 40
BH25100 41
BH25100 42
BH25100 43
BH25100 44
BH25100 45
BH25100 46
BH25100 47
BH25100 48
BH25100 49
BH25100 50
BH25100 51
BH25100 52
BH25100 54
BH25100 55
1/42

Бахархалт оюутнууддаа сурлага, судалгаа шинжилгээ, урлаг, спортын их үйлсэд нь өндөр амжилт хүсье.