ЭРХҮҮ ХОТЫН АНАГААХ УХААНЫ ИХ СУРГУУЛЬТАЙ ЭТҮГЭН ИХ СУРГУУЛЬ ХАМТРАН АЖИЛЛАНА

 

Эрхүү мужийн губернаторын айлчлалын хүрээнд Улаанбаатарт хүрэлцэн ирсэн Эрхүүгийн анагаах ухааны их сургуулийн Гадаад харилцаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор Крупская Тамара Семёновна-тай Этүгэний гадаад харилцааны газрын мэргэжилтэн, профессор Л.Гүрбазар уулзаж, хоёр их сургуулийн хамтын ажиллагааны гэрээний чиглэлүүдийн талаар санал солилцож багш, оюутан солилцоог хэрэгжүүлэх, мэргэжлийн олимпиадыг дэмжих, микробиологи, дархлал судлал, удам зүй, эд, эс судлал, анагаахын биохими зэрэг чиглэлээр хоёр их сургуулийн мэргэжлийн тэнхимийн багш нарын баг бүрдүүлж эрдэм шинжилгээ, судалгааны ажил хамтран хийх, докторын эрдмийн зэрэг горилох нөхцөл бүрдүүлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтэн нарт зориулсан сургалт цахимаар зохион байгуулахад хамтран ажиллахаар болов.