Этүгэн их сургуульд өнөөдрийн байдлаар 8000 гаруй оюутан суралцаж байгаагаас 20 гаруй хувийг эрэгтэй оюутнууд эзэлж байна. Тэдний хувьд суралцах хугацаандаа Оюутан цэрэгт хамрагдах, хугацаат цэргийн алба хаах, жолооны үнэмлэх авах болон фитнес, бассейнд 70 хүртэлх хувийн хөнгөлөлттэй хичээллэх зэрэг маш олон боломжууд нээлттэй байдаг.
"Оюутан цэрэг" хөтөлбөрийг монгол залуу болгон эх оронч, эх орон, тусгаар тогтнолынхоо үнэ цэнийг мэддэг, зэр зэвсэгтэй харьцаж чаддаг, бие бялдар сайтай, эх орныхоо дөрвөн зүг, найман зовхисын түүх шастирыг мэддэг, эх оронч үзэлтэй, эх орны цэрэг болж төлөвших өргөн утга агуулгаар санаачилсан бөгөөд их, дээд сургуульд суралцагч оюутан залуус сурахын зэрэгцээ цэргийн албаа хааж, цаг хугацаа, эдийн засгаа хэмнэхийн зэрэгцээ төгсмөгцөө төрийн албанд ажиллах зэрэг олон боломж нээгдэх юм.
Нийт оюутан, төгсөгчид болон багш нартаа “МОНГОЛ ЦЭРГИЙН БАЯР”-ын мэнд хүргэе.