Этүгэн их сургуулийн хичээлийн I байр нь 2008 онд баригдаж ашиглалтад орсон. I байр нь лекц семинарын 37 хичээлийн өрөө, эрдмийн зөвлөлийн хурлын танхим, мини кино заал, эмнэл зүйн ур чадварын төв, лингафоны өрөө, багш нарын өрөө, алба, нэгж нэгдсэн үйлчилгээний хэсэг, буфет, зоогийн газар бүхий 4480м2 талбайтай, 5 давхар барилга байгууламжтайгаар Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны Бээжингийн гудамжинд байршилтай. Тус байр нь 19 угаалтуур, 19 суултуур бүхий эрэгтэй, эмэгтэй ариун цэврийн өрөөг орчин үеийн чанар стандартыг бүрэн хангасан байдлаар засварлан тохижуулсан. Хичээлийн IV, V байрнаас 30 метр зайтай. Хичээлийн I байрны баруун, зүүн талд бутлаг ургамлыг тарьж ургуулсан ногоон байгууламжтай, 30 машины зогсоолтой. Тус байр ашиглалтад орсноос хойш анги танхим, нийт байрны 50 хувьд их болон урсгал засварын ажлыг тогтмол хийсээр ирсэн.
Этүгэн их сургуулийн нь байгаль дэлхийд ээлтэй, тогтвортой хөгжлийн зорилтод уялдуулсан олон төрлийн санал санаачилгуудыг дэвшүүлэн хэрэгжүүлж байна. Үүний нэг томоохон бүтээн байгуулалт нь хичээлийн I байрны дээврийг хамарсан нарны зай хураагуур юм. 2021 оны 5-р сарын 17-ноос ашиглалтад оруулж, нарны гэрлээс тог, цахилгаанаа нөөцөлж, 30кВт -ын суурилагдсан хүчин чадалтай нарны эрчим хүчний хосолсон системийг ашигласнаар дараах боломж бүрдэж байна. Үүнд:
Нарны зай хураагуур ашиглалтад орсноор 23кВт чадалтай систем нь 2021 онд 20577.5кВт.ц, 2022 онд 7263кВт.ц эрчим хүчийг тус тус үйлдвэрлээд байна. Энэ нь эрчим хүчний салбарт 26690 кг хүлэмжийн ялгаруулалтыг бууруулснаар 1773 ой моджуулалттай тэнцэх хэмжээний нөхөн сэргээлт, 11282 кг түүхий нүүрсний зарцуулалтыг хэмнэсэн байна. Эрчим хүч үйлдвэрлэж буй өдөр тутмын явцын мэдээллийг мониторинг системээр тогтмол хянадаг.
Лаборатори
Өрөөний дугаар | Ашиглалтын он | Суудлын тоо |
I-102 Хими, биохими лаборатори | 2012 | 30 |
I-106 Хоолны кабинет | 2016 | 15 |
I-201 Ургамал судлалын кабинет | 2012 | 30 |
I-202 Эмийн хими лаборатори | 2012 | 25 |
I-302 Эмийн технологийн лаборатори | 2012 | 25 |
I-306 Биологи, молекул биологийн лаборатори | 2012 | 30 |
I-308 Эм судлалыг кабинет | 2012 | 20 |
I-401 Гистологийн кабинет | 2012 | 30 |
I-402 Микробиологийн лаборатори | 2013 | 30 |
I-406 Физиологийн кабинет | 2012 | 30 |
I-405 Анатоми 1 кабинет | 2012 | 30 |
I-409 Анатоми 2 кабинет | 2012 | 30 |
I-501 Мэс заслын кабинет | 2012 | 30 |
I-503 Лингофоны кабинет | 2012 | 20 |
I-504 Ур чадварын төв | 2012 | 30 |
I-506 Эх барих эмэгтэйчүүдийн кабинет | 2018 | 30 |
Этүгэн их сургуулийн хичээлийн II байр нь 2013 онд баригдаж ашиглалтад орсон. Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруугийн гудамжинд байрлах бөгөөд хичээлийн I байрнаас 1км зайд, хичээлийн III байрнаас 300 метр зайд байрлана. Тус хичээлийн байр нь лекц семинарын 21 хичээлийн өрөө, мини кино зал, 1700м2 талбай бүхий олон улсын стандарт хангасан спорт зал, номын сан уншлагын танхим, сувилахуйн ур чадварын төв, нүүр ам судлалын ур чадварын төв, солонгос хэлний төв, оюутны байр, төслийн баг болон багш нарын өрөө, удирдах зөвлөлийн даргын өрөө, хурлын танхим, цахим студи, оюутны зоогийн газар, буфет, хүнсний дэлгүүр бүхий 7800м2 талбайтай,15 давхар барилга байгууламж юм. Тус байранд нийт 58 угаалтуур, 58 суултуур, 8 писагуур бүхий эрэгтэй, эмэгтэй ариун цэврийн өрөөг давхар бүрд тохижуулсан. Урд талдаа 22 машины зогсоолтой. Амжилт фитнес 380м2 талбайтай иж бүрэн тоноглогдсон, 1 цагт 40-50 хүнийг хүлээн авах хүчин чадалтай, үйл ажиллагаагаа тогтмол явуулж байна
Лаборатори
Өрөөний дугаар | Ашиглалтын он | Суудлын тоо |
II-101 Нүүр амны согог гажиг засал | 2017 | 30 |
II-104 Нүүр амны мэс засал | 2017 | 30 |
II-106 Хүүхдийн нүүр ам судлал | 2017 | 30 |
II-107 Нүүр амны эмчилгээ | 2017 | 30 |
II-1201 Мэс засал, АТ, ЯТТ сувилахуй | 2015 | 30 |
II-1202 Сувилахуйн ур чадвар 1 | 2015 | 30 |
II-1202А Хөдөлгөөн заслын кабинет | 2018 | 15 |
II-1203 Сувилахуйн ур чадвар 2 | 2015 | 30 |
II-1204 Эх барих, хүүхдийн сувилахуй | 2015 | 30 |
II-1205 ЭМҮ, Дотрын сувилахуй | 2015 | 30 |
II 1201A Угаалгын өрөө | 2015 | 10 |
Этүгэн их сургуулийн хичээлийн III байр нь 1980 онд баригдаж ашиглалтад орсон бөгөөд 2015 онд худалдаж авсан. Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Батмөнхийн гудамжинд байрлах бөгөөд хичээлийн I байрнаас 1 км зайд, хичээлийн II байрнаас 300 метр зайд байрлана. Тус хичээлийн байр нь лекц семинарын 13 хичээлийн өрөө, цахилгааны лаборатори, электроник, эмнэлгийн тоног төхөөрөмжийн лаборатори, багш нарын өрөө, хурлын танхим, буфет, архивын өрөө, E-IDEA төв бүхий 1114м2 талбайтай, 3 давхар барилга байгууламж юм. Тус байр нь 4 угаалтуур, 4 суултуур бүхий эрэгтэй, эмэгтэй ариун цэврийн өрөөг давхар бүрд тохижуулсан. Урд талд 10 машины зогсоолтой. Амжилт фитнес 270м2 талбайтай иж бүрэн тоноглогдсон 1 цагт 30-40 хүнийг хүлээн авах хүчин чадалтай үйл ажиллагаа явуулдаг.
Лаборатори
Өрөөний дугаар | Ашиглалтын он | Суудлын тоо |
III-303 Электроникийн лаборатори | 2010 | 30 |
III-308 Цахилгааны лаборатори | 2019 | 30 |
E-DEA FACTORY: 2017 оны 3 сард суралцагчид, багш нарын шинэ санаа, шилдэг бүтээлийг хөгжүүлэх “Шинэ санааны үйлдвэр”-ийг хичээлийн III байрны В1 давхарт хурлын өрөө, багаар ажиллах хэсэг, чөлөөт цагаа өнгөрүүлэх дартс, ширээний хөл бөмбөг, шатар, даам мөн мэдээлэл авах зорилгоор суурин компьютер зэргээр тоноглон тохижуулсан цогц орчин, нөхцөл бүрдүүлсэн.
Этүгэн их сургуулийн хичээлийн IV байр нь 1984 онд баригдаж ашиглалтад орсон бөгөөд өмч хувьчлалын дуудлага худалдаагаар 2018 онд худалдаж авсан. Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Бээжингийн гудамжинд байрлах бөгөөд хичээлийн I,V байрнаас 30 метр зайд, хичээлийн II, III байрнаас 1 км зайд байрлана. Тус хичээлийн байр нь лекц семинарын 8 хичээлийн өрөө, багш нарын өрөө, Этүгэн их сургуулийн дэргэдэх мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, санхүүгийн алба, төслийн баг, клиник лаборатори, Этүгэн мед эмнэлэг ажилладаг 3700м2 бүхий талбайтай, 2 давхар барилга байгууламж юм. IV байранд 8 угаалтуур, 13 суултуур 6 писагуур бүхий эрэгтэй, эмэгтэй ариун цэврийн өрөөг орчин үеийн чанар стандартыг бүрэн хангасан байдлаар засварлан тохижуулсан. Урд талд 50 машины зогсоолтой. Усан бассейн 450м2 талбайтай иж бүрэн тоноглогдсон, 1 цагт 60-70 хүнийг хүлээн авах хүчин чадалтай үйл ажиллагаа явуулдаг.
Лаборатори
Өрөөний дугаар | Ашиглалтын он | Суудлын тоо |
IV-206 УАУ-ны ур чадварын төв | 2019 | 60 |
Etugen Student HUB
Student HUB-г 2023 оны 12-р сарын 31-нд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Этүгэн их сургуулийн хичээлийн V байр нь 2012 онд баригдаж ашиглалтад орсон бөгөөд 2017 онд худалдаж авсан. Сүхбаатар дүүргийн 8 хороо, Бээжингийн гудамжинд байрлах бөгөөд хичээлийн I, IV байрнаас 300 метр зайд, хичээлийн II,III байрнаас 1 км зайд байрлана. Тус хичээлийн байр нь 3498.5м2 талбайтай, 12 давхар барилга байгууламжтай, лекц семинарын 20 хичээлийн өрөө, багш нарын өрөө, оюутны байр, гадны зочдын байр, номын сан уншлагын танхим, буфет, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв, компьютерын лаборатори, виртуал лаборатори байрладаг. 18 угаалтуур, 21 суултуур бүхий эрэгтэй, эмэгтэй ариун цэврийн өрөөг давхар бүрт орчин үеийн чанар стандартыг бүрэн хангасан байдлаар засварлан тохижуулсан. Урд талд 8 машины зогсоолтой.
Лаборатори
Өрөөний дугаар | Ашиглалтын он | Суудлын тоо |
V-304А Компьютерын лаборатори | 2018 | 60 |
V-304В Компьютерын лаборатори | 2021 | 40 |
V-305 Виртуал лаборатори | 2021 | 35 |
V-1002 Дүрслэх урлагийн кабинет | 2019 | 30 |
V-1003 Хөгжмийн кабинет | 2019 | 30 |
V-1104 Эм судлалын кабинет | 2021 | 35 |
Этүгэн их сургууль алсын хараа, эрхэм зорилго, стратеги зорилтын хүрээнд хийгдэхээр төлөвлөж байгаа ажлын нэг нь Этүгэн кампус хэлбэрээр хөгжих зорилго бөгөөд 2027 онд хичээлийн VI байрыг 23 давхар 22.930м2 талбайтайгаар сургуулийн I байрнаас зүүн тийш 30 орчим метрт шинээр барьж ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.