ГАДААД ХАРИЛЦААНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

 Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын үйл ажиллагаа нь Этүгэн их сургуулийн “Хөгжлийн стратеги-2030 он” төлөвлөгөө, түүнд дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн гадаад хүчин зүйлсийн цар хүрээ, үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэгдэнэ. Бодитой, нээлттэй, өгөөжтэй гадаад хамтын ажиллагааг бий болгоно.

Үйл ажиллагааны үндсэн чиглэл:

  • Гадаадын их, дээд сургууль, эрдэм шинжилгээний болон мэргэжлийн байгууллага, компанитай гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх;
  • Хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээр, санамж  бичиг байгуулах;
  • Дипломат төлөөлөгчийн газруудтай холбоо тогтоож хамтран ажиллах;
  • Этүгэн их сургуулийг  гадаадад таниулан сурталчилах;  
  • Бакалавр, магистр, докторын зэрэг олгох замаар гадаад иргэдийн суралцах тоог нэмэгдүүлэх, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх;
  • Багш, оюутан солилцох,  мэргэжил дээшлүүлэх, дадлага хийх хөтөлбөрт  хамруулах ажлыг зохион байгуулах;
  • Этүгэн их сургуулийн гадаад томилолтыг төлөвлөх, гадаад зочид, төлөөлөгчдийн айлчлал, уулзалтыг зохион байгуулах;
  • Гадаадын эрдэмтэн судлаачдыг урьж ажиллуулах;  
  • Олон улсын хурал, уулзалт, үзэсгэлэн болон олон улсын бусад арга хэмжээнд сургуулийн төлөөлөгч, профессор багш, ажилтан, оюутан  нарыг  оролцуулах.