Гадаадын иргэнийг оюутнаар элсүүлэн суралцуулах асуудлыг Сургалтын бодлого зохицуулалтын алба (СБЗА), Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газар хариуцан ажиллана.
Этүгэн их сургуульд суралцах гадаадын иргэн нь Монгол Улсад мөрдөгдөж буй боловсролын агуулгын түвшин, стандарттай дүйцэх боловсрол эзэмшсэн байна.
Бүх шатны сургалтын элсэлтийг жил бүрийн 5 дугаар сарын 1-ээс 9 дүгээр сарын 20-ны хооронд зохион байгуулдаг.
Намрын улирлын хичээл 9 дүгээр сарын 1-ний өдрөөс, хаврын улирлын хичээл 2 дугаар сарын 05-ны өдрөөс тус тус эхэлнэ.
Магистр, бакалаврт элсэгч нь дараах материалыг бүрдүүлэн Сургалтын бодлого зохицуулалтын албанд ирүүлнэ.
Нэг. Элсэхийг хүсэгчид нь дараах бичиг баримтыг бүрдуулнэ.
Хоёр. Магистр, бакалаврын хөтөлбөрт элссэний дараа бүрдүүлэх материал:
Оюутны виз болон оршин суух зөвшөөрөл: Гадаад оюутан нь Монгол Улсад орж ирэхээс өмнө Этүгэн их сургуульд суралцах эрхийн зөвшөөрөл авна.
Боловсрол, шинжлэх ухааны яам (БШУЯ)-аас суралцах зөвшөөрөлийн, Гадаадын иргэн, харьяатын газар (ГИХГ)-аас суралцах эрхийн ангиллаар Монгол Улсад орж ирэх визийн зөвшөөрөл тус тус гаргуулна.
Суралцах урилга хүлээн авахын тулд паспортын хуулбар, доорхи хүснэгтийг бөглөөд Этүгэн их сургуулийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэст цахим шуудангаар илгээнэ.(international@etugen.edu.mn)
Доорхи маягтыг орос, англи хэлний аль нэгээр бөглөнө.
Овог |
|
Нэр |
|
Төрсөн огноо |
|
Хүйс |
|
Төрсөн газар (Улс, муж, хот) |
|
Виз хүлээн авах газар (город) |
|
Эзэмшсэн мэргэжил (ямар сургууль төгссөн, хэдэн жил сурсан) |
|
Этүгэн их сургуульд элссэн боловсролын түвшин (Боловсролын түвшинг сонгон нэрлэнэ үү?) |
-Хэлний бэлтгэл -Бакалавр -Магистр -Доктор |
Элссэн мэргэжил (хөтөлбөр)-ийн чиглэл, мэргэшлээ нэрлэнэ үү? Жишээ нь: Анагаах ухаан. «Их эмч», «Био-анагаах судлаач», «Шүдний их эмч», Менежмент. «Хүний нөөцийн менежмент». |
|
Урилгаа яаж авах вэ? (Зуучлагч эсвэл цахим шуудангаар ) |
|
Урилга хүлээн авах хүний мэдээлэл эсвэл урилгыг илгээх шуудангийн хаяг, мөн Таны утасны дугаар, цахим шуудангийн хаяг |
|
Их сургуулиас суралцах урилга хүлээн авсаны дараа Та Монгол улсын нутаг дэвсгэрт нэвтрэх нэг удаагийн сургалт (оюутны)-ын визийн зөвшөөрөл мэдүүлэх шаардлагатай болно.
Их сургуулиас визний урилга (зөвшөөрөл) гаргуулахын тулд Та дараах багц баримтыг бэлтгэн international@etugen.edu.mn гэсэн цахим хаягаар илгээнэ. Үүнд:
Дээрх Таны бичиг баримтыг Монголын гадаадын иргэн, харьяатын агентлаг (ГИХГ)-т визийн зөвшөөрөл хүсэхээр илгээнэ. ГИХГ нь Монгол Улсад нэвтрэх визийн зөвшөөрөл олгож, тухайн улсад суугаа Монгол Улсын Консулын газарт мэдүүлнэ. Харин гадаад оюутан нь Монгол Улсын визийг ямар улс, орон дахь Консулын газраас авахаа урьдчилан мэдэгдсэн байх шаардлагатай.
Гадаад оюутан нь Монгол Улсад орж ирсэний дараа нэг өдрийн дотор сургуулийн Гадаад харилцааны газарт, 48 цагийн дотор Гадаадын иргэн, харьяатын газарт тус тус бүртгүүлнэ. (https://immigration.gov.mn)
Гадаад оюутан нь оршин суух зөвшөөрөл авах хүсэлтээ тус улсын хил нэвтэрсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор БШУЯ, Гадаадын иргэн, харьяатын агентлагт гаргана.
БШУЯ-аас оршин суух зөвшөөрөл авахад суралцагчийн бүрдүүлэх материалын жагсаалт:
Гадаадын иргэн, харьяатын газраас оршин суух зөвшөөрөл авахад суралцагчийн бүрдүүлэх материалын жагсаалт: